fbpx Эрчим хүчээр тасалдахгүйн тулд “нар ээж”-ийг ашиглая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 13 секунд

Эрчим хүчээр тасалдахгүйн тулд “нар ээж”-ийг ашиглая

Техник технологийн эрин зуунд нэгэн үнэт “эрдэнэ” хүн төрөлхтний амьдралд нэмэгдсэн нь эрчим хүч юм. Тог, цахилгаан ганцхан цаг тасрахад ямар ч албан байгууллагын үйл ажиллагаа зогсож, айл өрх хоол, цайгаа ч хийж чадахгүйд хүрдэг нь өнөөгийн нийгмийн бодит төрх. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох гэж улс орнууд их хэмжээний хөрөнгийг зарцуулдаг. Оргил цагаар эрчим хүчээ ОХУ-аас импортолдог манай улсын хувьд тог, цахилгаан тасрах вий гэсэн эрсдэлээр дүүрэн өвлийн улирлыг байгууллагын цахилгааны тарифыг нэмсний үр дүнд амжилттай давж гарсан. Үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүү олон жилийн турш үргэлжилсэн нь манай улсын эрчим хүчний салбарт хямрал үүсэх гол нөхцөл болсон. Эхний удаа тарифын үнийг нэмж, хямралаас сэргийлж чадсан ч энэ нь найдвартай арга биш. Харин сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хийгээд цахилгааны зарцуулалт багатай, байгальд ээлтэй барилга, орон сууцнуудыг хэрэглээнд нэвтрүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах дэлхийн трэнд болж байгаа билээ. Тиймээс бид байгальд ээлтэй, ногоон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын талаар сурвалжиллаа.

НОГООН БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ АВСАН АНХНЫ КОМПАНИ НЬ “MYMONSOURCE”

“MyMonSource” компани 2010 оноос хойш уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт инженер техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус компани 2021 онд “MMS green building” оффисын барилгаараа Америкийн ногоон барилгын консулын гэрчилгээг авсан Монголын анхны барилга болсон билээ. Үүний үр дүнд Монгол улс ногоон барилгын хамгийн дээд зэрэглэийн платинум зэргийг хангасан 167 дахь орон болж бүртгэгдсэн байдаг. Тиймээс одоогоор ногоон барилгын стандарт, хэрхэн барилгаа ногоон болгох талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн бусдадаа эерэг үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа юм. “MyMonSource” компани цахилгааны эрчим хүчнийхээ 80 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг ногоон барилгын салбарт тэргүүлэх байгууллага юм.


Энэ талаар “MyMonSource” компанийн сэргээгдэх эрчим хүчний инженер Г.Номин-Эрдэнэ “Манай компанийн оффис ногоон барилгын бүх шаардлагыг хангасан, байгальд ээлтэйг баталдаг сертификатын хамгийн дээд зэрэглэийн платинум зэргийг хангасан. Энэ сертификатыг авахын тулд барилгын материалаас эхлээд сандал, ширээ хүртэл байгальд ээлтэй байх ёстой” гэсэн юм.
Манай улсад ногоон барилгын тодорхой стандарт байхгүй. Ямар шаардлагыг хангасан тохиолдолд ногоон барилга гэж нэрлэх нэгдсэн ойлголт байдаггүй. Тиймээс “MyMonSource” компани ямар барилгыг ногоон гэж хэлэх, ногоон стандарт руу шилжихийн үр ашиг, давуу тал гэсэн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, сайн чанарын бүтээгдэхүүнийг санал болгодог юм байна.
Ингэхдээ нарны цахилгаан үүсгүүрийн шийдлүүдийг санал болгодогоороо онцлогтой. Одоогоор тус компании хосолмол үүсгүүр, бие даасан, сүлжээнд холбогдсон гэсэн гурван төрлийн нарны цахилгааны системийг нийлүүлэгчээр ажиллаж байна. Хосолмол нь төвийн цахилгаан сүлжээтэй зэрэгцээ болон бие даасан байдлаар хослон ажиллах нарны цахилгааны үүсгүүрийн хамгийн найдвартай шийдэл юм. Харин сүлжээнд холбогдсон нь нарны зайн модулийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд шууд нийлүүлэх боломжтой, зардал багатай шийдлийг хэлнэ. Цахилгаан сүлжээнээс алслагдмал хот суурин газарт суурилуулахад хамгийн тохиромжтой бие даасан нарны систем гэж бий. Цахилгааны хэрэглээндээ зориулан нарны зайн системээс хуримтлуулсан эрчим хүчээ хэрэглэхийг бие даасан систем гэж ойлгож болно.

СУМ БҮРТ БИЕ ДААСАН НАРНЫ СТАНЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Дараа нь бид бие даасан нарны зайн системийг хөгжүүлж яваа “Рентек” ХХК-ийг зорилоо. Тус компани 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж нарны суурин эх үүсгүүр, нарны насосын эх үүсгүүр, зөвлөгөө, төлөвлөлт, угсралт, сервис, онлайн хяналт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нар, салхийг ашигладаг бие даасан эрчим хүчний станцуудыг төвийн сүлжээнээс алслагдсан газруудад нэвтрүүлэх нь “Рентек” компанийн гол зорилго юм.
Тэд үйлдвэрлэгчдийн 5-25 жилийн баталгаатай нарны зай буюу генератор-технологийг ашиглаж цахилгааны хэрэглээгээ бүрэн шийдэх, бусдаас хамааралгүй байх системүүдийг санал болгодог.


Энэ талаар “Рентек” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Рэнцэндорж “Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчний хувьд бие даасан байлгахаар зорьж барьсан нарны станц жилд 200 орчим тонн нүүрсхүчлийн хий хэмнэж байна. Станцаа суурилуулахдаа эхлээд харилцагчийнхаа эрчим хүчний хэрэглээг тусгай программаар хэмжинэ. Дараа нь бидний нарны станц хэдэн жилийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахаар байгааг тооцоолон гаргадаг. Манай компани сум болгонд нэг мвт-ын хүчин чадалтай бие даасан нарны станц барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг бие даасан нарны станцтай болчихвол эрчим хүчний хувьд хараат бус болно” гэв.


Тус компани 380 мвт чадалтай том нарны станцыг өнгөрсөн жилээс барьж эхэлжээ. Тиймээс эрчим хүчний импортын дутагдлыг нарны станцаар нөхөх боломжтой учир ийм хариуцлагатай системийг төрөөс дэмжиж ажиллахыг хүсч байгаагаа Д.Рэнцэндорж илэрхийлж байлаа. Иргэдийг эрчим хүчний хувьд төвийн сүлжээнээс хараат бус, бие даасан байлгахын тулд “Рентек” компани 30 орчим төсөл хэрэгжүүлээд байгаа юм.


Эрчим хүчээ хэмнэх дараагийн нэг шийдэл нь байгальд ээлтэй амины орон сууц билээ. Ийм төрлийн орон сууцууд цахилгаан, дулааны бүх эрчим хүчээ нарны цахилгаан үүсгүүрээс хангадаг учир ногоон орон сууц хэмээн нэрлэдэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа компани бол “Эрчим инженеринг” юм. Тус компани 1999 оноос хойш эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, уул уурхайн цахилгаан хангамж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн барилга угсралт, засвар болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.


Байгальд ээлтэй амины орон сууцны төслийн талаар “Эрчим инженеринг” компанийн ерөнхий захирал М.Батболд “Орон сууцыг цахилгаанаар эсвэл нүүрс түлж халаах байсан бол жилдээ дөрвөн тонн нүүрс түлнэ. Харин бидний хэрэгжүүлэх загвар төслийн орон сууцууд нүүрс түлээгүй учир хүлэмжийн хийг жилд 7.2 тонноор бууруулсан. Энэ хоёр хэмнэлтийг нийлүүлвэл 680 мянган мод тарьсантай тэнцэх учир байгальд ээлтэй. Нарны эрчим хүчийг дулааны эрчим хүч болгоод халаалтаа шийдэж, цахилгаан эрчим хүч болгоод хэрэглэж байна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүч рүү нийлүүлэх боломжтой. Тиймээс байгальд ээлтэйгээс гадна орлоготой орон сууц гэж нэрлэж болно” гэсэн юм.
Загвар төслийн хүрээнд илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд холбож, М.Батболд захирал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 900 мянган төгрөгийн авлагатай болжээ. Байгальд ээлтэй, орлоготой болох боломжтой учир олон хотхон тус загвар төсөлд хамтарч ажиллах саналаа ирүүлж байгаа аж.

Ийнхүү эрчим хүчний салбарын бие даасан байдлаар эмзэгт ордог Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхийг бүрэн ашиглаж чадвал аль нэг улсаас хараат бус, цахилгаан тасрах аюулгүй амьдрах боломж бүрдсэнийг дээрх компаниуд харуулж байна.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэжээ
Зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​