fbpx Ерөнхий сайдын байр суурийг The times онцолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 7 секунд

Ерөнхий сайдын байр суурийг The times онцолжээ

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Монголын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд оржээ. Оюутолгой бол дэлхийн зэсийн салбартаа дөрөв дэх том уурхайд тооцогдож буй юм. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, дайн байлдаантай байгаа хоёр том хөршийн дунд орших ардчилсан Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр гуравдагч орнуудын сонирхлыг ч татаж байна. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр зарим нь Монголд ирж, Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ. Тэдний нэг нь Их британийн The Times юм. “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, эшлэлийг “Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна” гэсэн гарчигтайгаар тоймолсон байна.


“Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны улс орнууд зэр зэвсгийн зардалд (AUKUS-цөмийн шумбагч онгоцын хэлэлцээр зэрэг) зарцуулж буй төсвөө хөгжиж буй улс орнуудад чиглүүлсэн бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Барууны улсуудтай геополитикийн болон цэрэг зэвсгийн сөргөлдөөнтэй буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд шахагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэж байна.
“Их гүрнүүдийн сөргөлдөөнөөс хамгийн их хохирч үлдэх нь хөгжиж буй жижиг улс орнууд байх болно. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм.
Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зарцуулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Украинд халдсан Оросын түрэмгийлэл болон Хятадын баримталж буй шийдэмгий бодлогыг эрс буруушааж буй барууны улс орнууд Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэдэг шахалтыг жижиг улс орнуудад тулгаж байгаа нь тэднийг сонголтгүй, буланд шахсан хэцүү байдалд оруулж байна гэж Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.
Зүүн өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид тэдний цэрэг зэвсгийн болон худалдааны хамтрагч болох Хятад улсыг тусгаарлах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн.
“Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм.
Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын уул уурхайн бүтээгдэхүүний болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ билээ. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украйн шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм.
“Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо.
Монгол Улс В.Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгсөн нь НҮБ-ын өмнө өөрсдийгөө таагүй байдалд оруулсан юм.
“Түдгэлзэнэ” гэдэг бол амаргүй шийдвэр ч гэлээ бид дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам гэж тус улсын Ерөнхий сайд хэлж байна. “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэр асуув.
“Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монголтой адил жижиг улс оронд тусч буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны онгоцуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улсын агаарын орон зайнаас олдог төлбөрийн орлого тасалдаж байна. Хятад Улс “Тэг ковид” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хааснаас шалтгаалж Монголын эдийн засаг бас хохирол амссан. Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг дагавар үзүүлж байдаг. Зүйрлэж хэлбэл, далайн эргийн шуургатай адил. Давалгаа эргийн хадыг алгадна. Далай байдгаараа, хад ч хэвээрээ. Гэвч хүчтэй давлагаанд шидэгдсэн загас, жараахай дунд нь үрэгдэж байдаг гэж тэрбээр жишээ болгон ярьсан юм.”

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” гээд мөнгө авчихсан гэв үү
Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” гээд мөнгө авчихсан гэв үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​