fbpx Нутаг нэгтэн нь Оскарын шагнал хүртэхэд Вьетнамчууд төдийлөн баярлаагүйн шалтгаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
4 минут 33 секунд

Нутаг нэгтэн нь Оскарын шагнал хүртэхэд Вьетнамчууд төдийлөн баярлаагүйн шалтгаан

Ням гарагт Вьетнам улсаас гаралтай анхны хүн Оскарын шагналтан хүртсэн билээ.

Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн Ке Хюи Куан нь Вьетнамд төрсөн хүн юм. Гэхдээ түүний энэ амжилтыг төрөлх эх оронд нь төдийлөн ойшоохгүй байна.

Шагнал авахдаа Ке Хюи Куан бага залуудаа завиар Вьетнамаас Хонконг руу дүрвэж, нэг жилийн дараа цааш АНУ руу цагаачилсан түүхээ ярьсан юм.

“Дүрвэгчдийн хуаранд жил орчим хугацаанд амьдарсан би өнөөдөр Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Ийм түүхийг киноноос л харж болно гэж хүмүүс ярьдаг. Ийм зүйл надад тохиолдсонд итгэхэд хэцүү байна. Энэ бол Америк мөрөөдөл юм” гэж тэр хэлж байв.

Вьетнамын төв хэвлэлүүд энэ удаагийн Оскарын шагналтнуудын талаар харьцангуй нам гүм өнгөрсөн юм.

Зарим хэвлэлд Ке Хюи Куаны хятад гарлыг онцолж байв.

Үнэхээр тэр 1971 онд өмнөд Вьетнамын Сайгон хотод хятад цагаачийн гэр бүлд мэндэлж байжээ.Тухайлбал Вьетнамын Тан Ниен сонинд “тэр 1971 онд Хо Ши Мин (хуучнаар Сайгон) хотод хятад гаралтай гэр бүлд мэндэлж, 1970-аад оны сүүлээр АНУ-д цагаачилсан юм” хэмээн бичсэн байна.

Өөр нэг сонинд түүнийг Хонконг гаралтай ээж, эх газрын Хятадаас гаралтай эцэгтэй хэмээн мэдээлжээ.

1970-1980-аад оны үед Вьетнамаас 1.5 сая гаруй хятад хүн завиар Өмнөд Хятадын тэнгисийг гатлан дүрвэж байсан нь тус улсын түүхийн хамгийн бараан хэсгүүдийн нэг юм.

НҮБ-ын тоо баримтаас үзвэл тэдгээр дүрвэгчдийн 200,000-аас 400,000 орчим нь замдаа живж, далайн дээрэмчдийн халдлагад өртөж амиа алдсан гэдэг.

Энэ нь тухайн үед Хятад-Вьетнамын харилцаа муудаж, Вьетнамд Хятадын эсрэг үзэл нэмэгдсэнтэй холбоотой үйл явдал байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын харилцаа сайн байж, Бээжингийн эрх баригчид Вьетнам улсад зүйл бүрээр тусалдаг байжээ.

Гэвч Вьетнамын дайны дараа Зөвлөлт-Хятадын зөрчил эрчимжиж, Вьетнамын засгийн газар Зөвлөлтийн талд орох болсон нь хоёр улсын харилцааг муутгасан юм.

Ингээд 1978 оны есдүгээр сараас хятад гаралтай иргэд Вьетнамаас олноор дүрвэж эхэлжээ. 1979 онд Хятадын арми Вьетнамд халдан довтолсон нь энэ дүрвэлтийг улам эрчимжүүлж байв. Хуурай газраар дүрвэх эрсдэлтэй байсан тул тэд завиар далай тэнгис гаталдаг байжээ.

Хоёр улсын харилцаа өнөөдөр ч сайнгүй байгаа. Үүнд Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан зэрэг зөрчлүүд нөлөөлдөг.

“Ке Хюи Куан бол вьетнам хүн биш. Тэр бол Вьетнамд төрсөн хятад гаралтай хүн”, “Түүнийг хятад гаралтай Америк хүн гэж бичвэл зохино. Вьетнамтай ямар ч хамаа байхгүй” гэх зэргээр вьетнамчууд сошиал сүлжээнд бичицгээжээ.

Гэхдээ зарим нэг нь “Бид түүнийг вьетнам хүн гэж үзэх ёстой. Учир нь тэр хятад гаралтай ч Вьетнамд төрсөн хүн” гэж бичсэн байна.

“1970-1980-аад оны завьтай дүрвэгчид бол манай түүхийн эмгэнэлт хуудас юм. Тухайн үед АНУ-д Вьетнамаас дүрвэж ирсэн хүмүүс хятад гаралтай, вьетнам цустайгаасаа үл хамааран бүгд маш ядуу байсан. Тэд бүгд англи хэл огт мэддэггүй байсан. Гэхдээ тэд зовлон бэрхшээлийг давж, амьдралаа цэцэглүүлсэн юм. Тиймээс бид Ке Хюи Куаны амжилтаар бахархах ёстой. Коммунист нам тэр үеийн түүхийг сурах бичигт өгүүлэхээс зайлсхийдэг тул Вьетнамын шинэ үеийнхэн энэ талаар ойлголт бага байна” гэж завиар дүрвэж байсан хүмүүсийн нэг, Австралийн Сидней хотын Нью Соут Уэльсийн Их сургуулийн профессор Нгуен Ван Туан ярьжээ.

Эх сурвалж: BBC

“Goldman Sachs”: АНУ-д хямрал болох магадлал 35 хувьтай
“Goldman Sachs”: АНУ-д хямрал болох магадлал 35 хувьтай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​