fbpx Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, хөрөнгө оруулалт татсан долоо хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай
Огноо
Унших
5 минут 2 секунд

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, хөрөнгө оруулалт татсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хоёр том үйлд явдал болж өнгөрөв. Нэг нь оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон бол бизнесийн салбарынхан хөрөнгө оруулалт татсан долоо хоног болж өнгөрлөө.


Дэлхийн шилдэг технологи бүхий блокчлон олборлох аргаар газрын гүнээс "Оюу толгой" ХХК-ийн олборлолтыг албан ёсоор өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших энэхүү гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож эхлэх юм. Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад албаныхан оролцсон юм. Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн явуулах бөгөөд одоо байгаа 21 хүдэр буулгуурыг 2032 он гэхэд 300 болгох юм.
Харин энэ тухай "Lemonpress" сайтад “Гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор 2028-2036 онд дунджаар жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлохоор байгаа. Оюутолгой өнгөрсөн онд 129.5 мянган тн зэс үйлдвэрлэсэн. Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор зургаан сая цахилгаан машин буюу 60 том салхин цахилгаан станцын зэсийг хангах хэмжээ юм. Тиймээс Оюу толгойн жилийн борлуулалт таван тэрбум долларт хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин нэмэгдэнэ” гэсэн байв.
Зэсийн үнэ 2030 он гэхэд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байгааг эдийн засагчид хэлсээр байгаа. Цаашид ер нь бол бид зэсийн баяжмалын экспортоос 2022 онд л гэхэд 2.7 тэрбум долларын орлого олсон. Харин гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт нэмэгдэнэ гэдэг нь экспортын орлого болон ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэсэн үг.


Банк, санхүү, хөдөө аж ахуйн салбарын 17 бизнес эрхлэгч 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа.
Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг өнгөрсөн 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монголын 100 гаруй бизнес эрхлэгч БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагчтай холбоо тогтоож, төслөө танилцуулав. Эхний өдөр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар боллоо.
Харин хоёр дахь өдөр уул уурхай, барилгын салбарын бизнес эрхлэгчид 596 сая ам.долларын санхүүжилт татсан юм. Энэ үеэр "Анд" группийн захирал Т.Дагвадорж “Миний хувьд гурав орчим сая ам.долларын санхүүжилт хүссэн. Гэхдээ бидний бодит хэрэгцээ хангагдсан гэж харж байна. Эхний ээлжид 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авлаа. Бизнес эрхлэгчид маань хөрөнгө оруулагч нартайгаа илэн далангүй ярилцаж, ойлголцож чадвал хөрөнгө оруулалт авах бүрэн боломж нь байна” гэсэн юм.


Харин гурав дахь өдөр байгаль орчин сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүдтэй танилцав. Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий “Монгол Улсын хэмжээнд нар салхины нөөц их байна гэдэг нь баталгаажчихсан. Одоо хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгээс харахад бидэнд маш их боломж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд тохируулгын эх үүсвэр дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, нар, салхигүй үед орлуулах эрчим хүчний нөөц гэсэн үг. Орлуулах эрчим хүчинд нь усан цахилгаан станц байх боломжтой. Монгол Улсад нэн тэргүүнд бага болон дунд оврын усан цахилгаан станц, говийн бүсийн нар салхины нөөцөд түшиглэсэн их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн станц барьж, хэрэгцээ өндөртэй бүс нутагууд руу экспортлох бизнесийн боломж байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа” гэсэн юм.

Форумын үр дүнд дотоодын ихэнх компаниуд хөрөнгө оруулалт амжилттай татаж, хамтыг ажиллагаагаа улам бэхжүүлсэн юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно уу”
“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно уу”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​