fbpx Вагнер группийг төвөөс нь салгах томоохон дайралтад Украин бэлдэж буйг Пригожин мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 12 секунд

Вагнер группийг төвөөс нь салгах томоохон дайралтад Украин бэлдэж буйг Пригожин мэдэгдэв

Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд бичсэн захидлаа олон нийтэд дэлгэсэн нь ховор үзэгдэл байлаа.

Уг захидалд өгүүлснээр Украины зэвсэгт хүчин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр өргөн хэмжээний дайралт эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

“Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийг Оросын армийн үндсэн хүчнээс таслахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг би танаас хүсэж байна. Энэ нь цэргийн тусгай ажиллагааг сөрөг үр дагаварт хүргэх болно” гэж Пригожин захидалдаа бичжээ.

Тэрбээр дайны турш ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг байнга шүүмжилж байсан бөгөөд сайдад бичсэн захидлаа анх удаа нийтэд ил болгосон нь энэ юм.

Энэ алхмыг хоёр зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Нэгдүгээрт, Украины армийн командлагчдыг төөрөгдүүлэх, хоёрдугаарт, хэрвээ Украины арми амжилттай довтолж чадвал бурууг Шойгуд тохох юм.

Украины талын төлөвлөгөө болон өөрийн хариу арга хэмжээний саналын дэлгэрэнгүйг нийтэд ил болголгүйгээр захидалдаа хавсаргасныг Пригожин мэдэгджээ.

Ингэхдээ тэр Украины төлөвлөгөөний талаар яаж мэдсэнээ дурдаагүй байна.

Захидалдаа тэр бас өнгөрсөн оны зунаас хойш эзлэхийн төлөө тулалдаж буй Бахмут хотын 70 орчим хувийг хяналтдаа аваад байгааг мэдээлжээ.

Пригожин захидлаасаа тусдаа өөрийн албан ёсны Телеграм сувагт өчигдөр бичихдээ Украины арми Оросын өмнөд бүсийн Белгород хот руу довтлох өндөр магадлалтайг анхааруулсан байна.

Сүүлийн үед Оросын тал хил орчмын хотуудад нь агаараас халдлага зохион байгуулсанд Украины зэвсэгт хүчнийг байнга буруутгаж байгаа. Харин Киевийн эрх баригчид аль ч халдлагыг үйлдсэнээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм.

Эх сурвалж: Reuters

Путин, Ши нар Украинд энх тайван тогтоох Хятадын төлөвлөгөөг өнөөдөр хэлэлцэнэ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​