fbpx УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
0 минут 41 секунд

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн 01-р сарын 30-ны өдөр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ.

Тэрбээр хүсэлтдээ ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн хэмээн тодотгосон байдаг.

Тэгвэл өнөөдөр Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Харин тэрбээр өөрийн биеэр оролцох боломжгүй бөгөөд БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн тайлбарыг өгчээ.

Хэвлэлийн магнат Руперт Мердок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэхээр болжээ
Хэвлэлийн магнат Руперт Мердок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэхээр болжээ
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ