fbpx Он гарснаас хойш суудлын 12,491 автомашин импортоор орж иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Он гарснаас хойш суудлын 12,491 автомашин импортоор орж иржээ

Гаалийн Ерөнхий Газраас барааны экспорт, импортын 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өнөөдөр танилцуулав.

Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Манай улсын нийт импорт 1.6 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 217.5 сая ам.доллароор буюу 15.2 хувиар өссөн үзүүлэлт.

Импортын гол бараа бүтээгдэхүүнээс дурдъя.

Он гарснаар Монгол Улсад 134.8 мянган тонн авто бензин, 251.4 мянган тонн дизель түлш, мөн өчигдрийн байдлаар 12,491 ширхэг суудлын автомашин, 3,393 ачааны автомашин тус тус импортлогдсон байна" хэмээн хэллээ.

ГЕГ: Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалийн ажил долоодугаар сард дуусна
ГЕГ: Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалийн ажил долоодугаар сард дуусна
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ