fbpx Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 25 секунд

Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлэн дэмжлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд өргөн барьсан юм. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хууль батлагдаад шууд үйлчилж эхэлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга нарын хамаарал бүхий хэчнээн албан тушаалтан байгаа гэсэн судалгаа гарсан уу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргана. Дээр дурдсан албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа бол тухайн этгээдийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ . Гэхдээ эргэлзээтэй зүйлүүд байна. Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулахгүй байх гэж бодож байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн ажил албан тушаал хавсрахаас эхлээд УИХ-ын гишүүнд хориглолт, хязгаарлалт үйлчилж эхэлдэг. Мөн УИХ-ын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд тодорхой ажил албан тушаалд томилогдохдоо иргэдийн төлөө ажиллах тангараг өргөдөг. Улс төрд шинэ соёлыг нэвтрүүлэх үүднээс Ерөнхий сайд энэ хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн нэгдэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглоно гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх, асуудлаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулъя. Үүний дараа чуулганы хуралдаанд хэлэлцэх, эсэх асуудлыг оруулбал ямар вэ гэлээ.

Ийнхүү эрх зүйн дүгнэлт гаргуулах байнгын хорооны даргын саналыг гишүүд дэмжээгүй учраас хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх саналыг томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Ж.Мөнхбат гишүүн ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ руу явсан бөгөөд өөрийнхөө эзгүйд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хэлэлцүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ж.Мөнхбат гишүүний суудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө ирж амжихгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэсэн юм. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо түүний хүсэлтийг хэлэлцэж, санал хураалтыг ил явуулав. Улмаар хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувь нь түүний саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гишүүд саналаа “зарж“, УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
Гишүүд саналаа “зарж“, УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​