fbpx Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон байна

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ.

Ингэснээр 11 дүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Нийслэлийн 314 дүгээр цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах тус цэцэрлэг нь хоёр чийрэгжүүлэх танхим, хоёр хөгжмийн танхим, зоорь гэх мэт нийт 30 гаруй өрөө тасалгаатай юм. Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн гадна тохижилтыг гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ