fbpx Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд 10 тэрбумын өртэй хүмүүсийг шүүхэд өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 41 секунд

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд 10 тэрбумын өртэй хүмүүсийг шүүхэд өгнө

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Боловсролын зээлийн сан(БЗС)-гийн зээлээр суралцсан иргэдийн мэдээллийг өчигдөр ил болголоо.

Ил болсон мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв, нийт мөнгөн дүн зэргийг багтаажээ.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1997 оноос хойш гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсын 1950 иргэн суралцжээ. Эдгээр иргэд гадаадад суралцаж төгсөөд эх орондоо ирж, таван жил ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр гэрээний үүргээ биелүүлсэнд тооцогдож, зээлээс чөлөөлөгддөг. Гэвч одоогоор 230 иргэн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхгүйгээр алга болсон байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан. "БЗС-гийн зээлээр суралцсан оюутнуудад гурван ялгаа бий. Нэгдүгээрт, БЗС-гаас зээл авч гадаадад суралцаад эх орондоо ирж, тав буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд, чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд буюу 1997 оноос хойш гэсэн үг. Хоёрдугаарт, гэрээний хугацаа дуусаагүй, эх орондоо ирээд ажиллаж байгаа 700 орчим хүн байна. Гуравдугаарт, зээл авчихаад алга болсон 230 хүн бий. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг бууруулж, БЗС-гаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн юм.

Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн зээлийн мэдээллийг ойрын хугацаанд үе шаттайгаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар төлөвлөсөн байна.

Ил болсон мэдээлэлд 1997 оноос хойш дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 суралцагч, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 суралцагч, гадаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1950 суралцагчийн, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23 суралцагчийн, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл багтжээ.

Үүний дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог яагаад бууруулсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилээс эрэлттэй мэргэжлээр суралцах оюутнуудын босго оноог багаар тогтоосон. Тодруулбал, сувилагч, цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологи, биеийн тамирын багш гэсэн зургаан мэргэжлээр элсэн суралцах босго оноог 440-өөр тогтоосон.Бусад мэргэжлийн хамгийн бага босго оноог 480 болгосон. Өнгөрсөн жил их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог нэмсэн.Учир нь өнгөрсөн жил 37283 хүүхэд ЭЕШ өгсөн ч их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх хяналтын тоогоо 56 мянгаар баталсан. Энэ нь нэг хүүхдэд хоёр их, дээд сургууль ногдож байна гэсэн үг. Иймээс босго оноог нэмсэн юм. Тиймээс энэ жилээс илүүдэлтэй байгаа 20 гаруй хөтөлбөрөөр элсэгчдийн босгыг өндөрсгөж байна. Суурь шалгалтуудыг математик, англи хэл болгосон. Ойрын 5-8 жилд 40 мянган инженер, техникийн ажилтан хэрэгтэй байгаа учраас энэ бодлогыг хэрэгжүүлж байна" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)

Ч.Хүрэлбаатар: 2023 оны гуравдугаар сарын байдлаар инфляц 12 хувь байна
Ч.Хүрэлбаатар: 2023 оны гуравдугаар сарын байдлаар инфляц 12 хувь байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​