fbpx “Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 50 секунд

“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...

Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг. Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ. Судалгаанд оролцогчдоос “...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ. Араас нь “...Шүүх”, “...Газрын алба”, “...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “...Ажлын тав хоног”, “...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​