Монгол Улсад анх удаа шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ зохион байгуулагдлаа.
Энэ сарын 23-нд Мөсөн өргөөнд эхэлсэн уг тэмцээн гурван өдөр үргэлжилж, өчигдөр Кувейт, Филиппиний шигшээ, Монгол, Индонезийн шигшээ баг өрсөлдсөнөөр тэмцээн өндөрлөв.
ДАШТ-д Филиппиний баг түрүүлсэн бол манай улсын шигшээ баг мөнгөн медаль, Кувейтийн баг хүрэл медалийн амжилт үзүүлжээ. Филиппиний баг тэмцээнд түрүүлснээр ДАШТ-ий гуравдугаар бүсэд өрсөлдөх эрхээ авлаа.
Харин Индонезийн баг сүүл мушгисан байна. IV дивизионы тэмцээнд эдгээр дөрвөн улсын баг өрсөлдсөн юм.