fbpx Н.Учрал: Мэдээллээ ил болгох тухай албан бичигт ихэнх байгууллага огт хариу өгөөгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Н.Учрал: Мэдээллээ ил болгох тухай албан бичигт ихэнх байгууллага огт хариу өгөөгүй байна

Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааг ахалж байгаа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал уг ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны үндэс суур нь шилэн ажиллагаа.

Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тиймээс тэр боломжийг уг үндсээр нь тастах буюу Хөгжлийн банк, Нүүрсний хулгай зэрэг асуудал шиг хожуу хойно нь ярилцдаг биш тухайн үед нь иргэд өөрсдөө хянадаг боломжийг нээх нь шилэн ажиллагааны хамгийн гол зорилт юм.

Уг ажиллагааны эх үндэс нь мэдээллийг ил тод нээлттэй болгохоос эхэлнэ. Тиймээс Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллүүдийг нэгтгэж, иргэддээ илүү цэгцтэй ойлгомжтой хэлбэрээр хүргэн, мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгохоор болсон. Тус нээлттэй мэдээлэлд байгууллагын чиг үүрэг, стратеги зохион байгуулалт, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон бусад төрлийн мэдээллүүд хамаарагдана.

Үүнийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ) хуулиар хүлээгдсэн эрхийнхээ хүрээнд мэдээлэл дээр нь анализ хийж, байнга шинэчлэгддэг ил тод шилэн платформыг гаргаж байна.

Эхний байдлаар тус платформ дээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл буюу мэдээллээ ирүүлсэн төрийн есөн байгууллагын 3,426 тусгай зөвшөөрлийн мэдээллийг ил болгож байна. Энэ нь нийт нээлттэй мэдээллийн 10 хүрэхгүй хувь нь юм” гэлээ.

ЦХХХЯ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр төрийн бүх байгууллага руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох тухай албан хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагын хүрээнд 21 аймгаас 12 аймаг нь огт хариу өгөөгүй. Хүртээмжтэй, хугацаандаа, иргэнд ээлтэй, эх сурвалжтай гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийхэд 43.03 хувьтай. 10 яам мэдээллээ ирүүлсэн, 66.9 хувийн үнэлгээтэй. 38 агентлагаас 18 агентлаг мэдээллээ огт ирүүлээгүй, 54.92 хувьтай байгаа бөгөөд байгууллагууд мэдээллийг нээлттэй болгох үүргээ биелүүлэхгүй, албан бичигт ихэнх нь огт хариу өгөөгүй байна гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцоллоо.

ЦХХХЯ-наас шилэн индексийг сар бүр зарлаж хэвшинэ

Үргэлжлүүлэн тэрбээр “Мэдээллээ ил болгосон байгууллагуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийх хөндлөнгийн хяналтын зөвлөлийг байгуулна. Уг зөвлөлд сэтгүүлч, иргэний нийгэм, мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн судлаач нарын төлөөллийг оролцуулна.

Дүн шинжилгээ хийсний дараа мэдээллийг хэдэн хувьтай нээлттэй болгосон, албан ёсны сайт дээрээ болон Shilen.gov.mn дээр байршуулсан зэргээр байгууллагуудын шилэн индексийг зарлаж байр эзлүүлэн Засгийн газарт танилцуулна. Үүний үр дүнд олон нийтийн хүсэл зорилгод үндэслэн иргэнээ хардаг, сонсдог төрийг бий болгож нийгэмд үүсээд байгаа авлига, хээл хахуулийн асуудлыг бүрэн цэгцэлж чадна. Тиймээс ЦХХХЯ-наас шилэн индексийг сар бүр зарлаж хэвшинэ” гэлээ.

Экспорт 8.2 хувиар нэмэгдэж, импорт 25.8 хувиар буурчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​