fbpx Дэлхийн улс төр “халж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 37 секунд

Дэлхийн улс төр “халж” байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа олон улс багагүй хөдөлгөөнд орсон долоо хоног өнгөрөв.

Японы Ерөнхий сайд Украинд айлчилсны учир...

Өмнөд хөршийн дарга Ши Жиньпин дахин сонгогдсоныхоо дараа хийж буй анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлсэнтэй зэрэгцэн Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Украинд гэнэтийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзав. Японы Засгийн газрын тэргүүний энэхүү айлчлал Орос Украины хурцадмал асуудал эхэлснээс хойш халуун цэгт ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна. “Жи-7”-н гишүүн орны төрийн тэргүүний хувиар дэлхийн халуун цэг Украинд айлчлах нь тийм ч гайхам асуудал биш харагдана. Гэвч энэхүү гэнэтийн айлчлал Ши, Путин нарын уулзалттай давхацсан нь Украиныг болон АНУ-ын байр суурийг дэмжсэн бодлогын чанартай хэмээн геополитикчид үзэж байна.

Путин Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэв

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди “Челленжер-2” танкийн эскадрилийг шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт Украинд нийлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Их Британийн дээрх мэдэгдлийг эрс буруушааж, “Бидэнд ч энэ сумны хангалттай хэмжээний нөөц бий. Бид хариу арга хэмжээг барих болно” гэж анхааруулж байсан. Их Британийн зүгээс өөрсдийн мэдэгдлээ зөвтгөж “Цөмийн зэвсэгтэй ямар ч холбоогүй” хэмээн тайлбар хийгээд байсан юм. Тэгвэл дээрх тайлбарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байршуулна” гэдгээ уржигдар зарлажээ. “Энэ талаар Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкотой тохиролцсон. Тактикийн цөмийн зэвсэг байрлуулах нь цөмийн зэвсэг үл хэрэглэх тухай Минскийн гэрээг зөрчихгүй” хэмээн Кремлийн тэргүүн тодотгоод “Энэ ажлыг ирэх долдугаар сард дуусгана” гэж мэдээлээд байна. ОХУ-ын төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийг НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лангеску, “Аюултай бөгөөд хариуцлагагүй алхам" гэж эрс шүүмжлээд “НАТО нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол ОХУ-ын ээлжит сүрдүүлэг” гэж онцолсон юм. Мөн НАТО-ийн зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалсныг Ройтерс агентлаг уламжлав.

Гондурас Тайваниас харилцаагаа таслав

Ийнхүү сүүлийн өдрүүдэд дэлхийн улс төр геополитик ойрхон ойрхон мэдэгдэл, уулзалт, шаардлагуудад дарагдаж эхэллээ. Зарим улс орны хувьд өмнө баримталдаг байсан төвийг сахисан байр сууриа өөрчилж буйгаа зарлах болсон байна. Тухайлбал, Өмнөд Америкийн Гондурасын Бүгд Найрамдах улсын Гадаад харилцааны яам Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалснаа өчигдөр мэдэгдэв. Мэдэгдэлд “Гондурасын засгийн газар дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс оршдогтой санал нэг байна. БНХАУ-ын Засгийн газар бүх Хятадыг төлөөлсөн цорын ганц Засгийн газар мөн” гэж мэдээлснийг The Guardian болон Аль Жезера онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуд Тайванийн Гадаад харилцааны сайд Жозеф Ву “Гондурасын Засгийн газар Тайвань болон Хятадын үзүүлж буй тусламжийн хөтөлбөрүүдийг харьцуулж байсан нь энэ шийдвэрт нөлөөлсөн” гэж шүүмжилжээ. Тэрээр Тайванийн бүх дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яамдын ажилтнуудыг Гондурасаас эргүүлэн татахаа мөн хэлсэн байна.

Харин Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн уг шийдвэрийг Хятадын зүгээс хийсэн “дарамт, сүрдүүлгийн үр дүн” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Сингапурын Ерөнхий сайд Ли Циен Лөн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдөр эхлүүлсэн. Тэрээр БНХАУ-д болж буй Азийн орнуудын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ганцаарчлан уулзахаар төлөвлөжээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​