fbpx Уламжлалт ойлголтыг эвдсэн улс төрийн томилгоонууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 46 секунд

Уламжлалт ойлголтыг эвдсэн улс төрийн томилгоонууд

Улс төрийн томилгооны хэвшмэл ойлголт монголчуудын сэтгэхүйд нэлээд гүн гүнзгий суусан байдаг. Туршлагатай, олон жил дарга явсан, олны анхааралд өртөж, танил болсон, намдаа үнэнч байсан нь улс төрийн албан тушаалд очдог гэсэн ойлголтууд одоо ч байсаар байна. Харин сүүлийн үед энэхүү уламжлалт ойлголтыг эвдсэн шинэ дүрүүд улс төрд орж ирж байгаа нь сайшаалтай. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэд хэдэн “шинэ” содон хүнийг улс төрийн өндөр албан тушаалд томилж, “яагаад байж болохгүй гэж” гэсэн ойлголтыг нийгэмд өглөө.

Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилов. 1990 оны төлөөлөл болсон олонд танигдаагүй, залуу улстөрчийг дэд сайдын албан тушаалд томилно гэж хэн ч таамаглаагүй. Гэсэн ч эрх баригч нам 1990 оны төлөөллүүддээ итгэл үзүүлж эхэлсэн шинэ жишиг болов.

М.Ганхүлэг нь 2011-2013 онд НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, 2013-2015 онд “Шинэ дэлхий” ТВ-д менежер, 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2022 онд Социал демократ Монголын залуучуудын холбооны Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2020 – 2022 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын Хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрбээр ажлаа аваад “Монголын төрд олон залуу лидерүүд гарч ирэх ёстой. Цаг үе өөр болсонд баяртай байна” хэмээн мэдэгдэж байлаа.

2022 оны наймдугаар сарын 29-нд Ховд аймгийн ИТХ хуралдаж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар Засаг даргын албан тушаалд дэмжсэн байдаг. Улмаар есдүгээр сарын 2-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засаг даргаар батламжилснаар, АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр төгсөж, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан эмэгтэй Монголын баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийг удирдахаар болов. Энэ томилгоо тухайн үедээ олон нийтийн дунд нэлээд шүүмжлэл дагуулж байсан ч дэлхийн боловсрол эзэмшсэн эмэгтэй орон нутгийг хөгжүүлэх итгэл өвөрлөсөн нь уламжлалт ойлголтыг эвдсэн улс төрийн томилгоо болов. Мөн тэрбээр Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга гэдгээрээ бичигдэнэ.

Э.Болормаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх, Ерөнхий сайд болоход нь Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байв. Ховд аймгийн өмнөх Засаг дарга Б.Дүгэржавыг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Харин Э.Болормаад энэхүү төслийг урагшлуулах үүрэг хүлээлгэсэн. Тэгэхээр төслийг хөдөлгөж чадвал тэрбээр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын ажлыг эрчимжүүлэгч эмэгтэй болох биз ээ. Тэрбээр Засаг даргын ажлыг авч, Ховд аймаг руу авахдаа “Шинэ үеийн залуусаа дэмжиж байгаад баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе" хэмээж байв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Боомтын сэргэлт хариуцсан сайдын ажлыг энэ оны нэгдүгээр сарын 5-нд хүлээж авав. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МСДЭХ-ны ерөнхийлөгч гэсэн гурван “давхар дээл”-тэй ажиллаж байна. Х.Булгантуяа нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд шинэ залуу төлөөллийг дэмжиж сонгуульд оролцохоо амалсан. Х.Булгантуяа түүний багт багтаж, парламентын сонгуульд нэр дэвшин, анх удаагаа гишүүнээр сонгогдсон билээ. УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараагаар тэрбээр МАН-ын бүлгийн дэд даргаар мөн нэг хэсэг ажилласан юм.

Удалгүй Засгийн газар шинэ бүтцээр ажиллахаар болж, Боомтын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалд олон хүний нэр яригдаж, улс төр хөшигний цаана яриа тохироо хийж эхэлсэн. Гэсэн ч энэ албан тушаалд эмэгтэй сайд томилсон нь бас нэгэн содон уламжлалт ойлголтыг эвдсэн томилгоо болов. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж, боомтын сэргэлтийг тэргүүлэх зорилтоо болгон ажиллаж байна. Мөн олны анхаарлыг татсан нүүрсний хулгайн асуудал ч боомтын сэргэлттэй шууд холбоотой. Тэгэхээр Х.Булгантуяа сайдын эрхлэх асуудал нь энэ Засгийн газрын нэлээд чухал цэг нь болж байна. Х.Булгантуяагийн хувьд МАН-ын эмэгтэйчүүд дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогддог. Тэрбээр 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Улмаар 2008 онд АНУ-ын Иелийн их сургуульд эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Сургуулиа төгсөж ирээд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад нэлээд олон жил ажиллаж байгаад улс төрд орсон замналтай. 2016-2020 онд Сангийн дэд сайд , 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад 2022 оноос Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан сайдаар, 2023 оноос Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ийнхүү МАН-ын шинэ үеийн эмэгтэй удирдагчдын нэгээр нэрлэгдэж буй юм.

Энэ мэтчилэн уламжлалт ойлголтыг эвдсэн улс төрийн томилгоонууд, шинэ, содон дүрүүд цаашид ч үргэлжилнэ. Ер нь дэлхийн улс орнуудад шинэ залуу, жендэрийн мэдрэмжтэй улс төрийн манлайллыг дэмжиж байна. Тухайлбал, Финландын гүйцэтгэх засаглалыг 37 настай Санна Марин тэргүүлж байна. Тэрбээр 34 насандаа энэхүү албан тушаалд томилогдож, дэлхийн хамгийн залуу, эмэгтэй Ерөнхий сайдаар тодорч байв. Мөн Чили улсыг 36 настай Габриэль Борик амжилттай удирдаж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэнь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн гээд олон эмэгтэй, шинэ залуу удирдагчид улс төрийн томилгооны уламжлалт ойлголтыг “сөрөн” ажиллаж буй билээ.

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсчид үлдэж, УИХ “явах“ уу?!
Нүүрсчид үлдэж, УИХ “явах“ уу?!
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​