fbpx Бан Ги Мун: Дэлхийн эдийн засаг геополитикийн блок болон хуваагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 33 секунд

Бан Ги Мун: Дэлхийн эдийн засаг геополитикийн блок болон хуваагдаж байна

Азийн улс орны удирдагчдыг нэгэн дээвэр дор цуглуулдаг Баогийн эдийн засгийн чуулга уулзалт Хайнанд өчигдөр эхэллээ.

Ковидын хямралыг залгасан Орос Украйны асуудлаас үүдэлтэй дэлхий дахинд өрнөөд байгаа эдийн засгийн тогтворгүй байдлыг хэрхэн шийдэх, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, түүнд тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлуудад энэ удаагийн форум гол анхаарлаа чиглүүлсэн байна.

Чуулга уулзалтад зохион байгуулагч улсаас гадна Монгол, Энэтхэг, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг Азийн 50 гаруй улс орнуудын нөлөө бүхий удирдагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 2000 гаруй оролцогч хүрэлцэн иржээ. Манай улсаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уригджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Азийн төлөөх Баогийн форумын Удирдах зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Тэрээр энэ жилийн чуулганы нээлтийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “ Дэлхийн эдийн засгийн нэгдсэн систем задран, геополитикийн хилээр тусгаарлагдсан эдийн засгийн блокууд болж хуваагдаж болзошгүй байна” хэмээн анхааруулжээ.

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун Орос-Украины хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхий нийтэд өрнөөд буй хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэ асуудал цаашид даамжирч дараагийн ноцтой хямрал үүсэх нөхцөл бүрдэж байгааг ч тодорхой хэлжээ. “Ялангуяа хөгжил буурай, орлого бага орнуудын хувьд үнийн өсөлт, түүхий эдийн хомсдол зэрэг нь томоохон сорилт болж байгаа. Энэхүү хямралт байдлаас шалтгаалж инфляци улам газар авч, “Гамшгийн байдалд хүрч болзошгүй байна” гэсэн байна.

НҮБ-ын тэргүүний хариуцлагатай албанд 2007-2016 онд ажиллаж байсан дэлхийн улс төрч тэрээр геополитикийн өнөөгийн адармаатай цаг үеийг даван туулах хүндхэн сорилт тулгараад буйг онцлон сануулжээ. Тиймээс дэлхийн улс орнуудад хандан эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос хүндрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахыг уриалжээ. Мөн эдийн засагт тулгараад байгаа энэ хүндрэл бэрхшээл нь дотоодын гэхээс илүү гадаад асуудлын нөлөө, олон улсын геополитикийн сөргөлдөөнөөс ихээхэн шалтгаалж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрээр эдийн засаг хэдий хэцүү байгаа ч Олон Улсын Валютын Сангаас таамаглаж байсан дэлхийн ДНБ-ий өсөлт 2.9 хувиас даваад байгааг сайшаасан байна.

Азийн Давос гэгддэг Баогийн чуулга уулзалт нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд "Хөгжил дэвшил ба хүртээмжтэй байдал", "Үр ашиг ба аюулгүй байдал", "Бүс нутаг ба дэлхий дахин", "Одоо ба ирээдүй цаг" гэсэн дөрвөн үндсэн сэдвийн дор чуулж байна. Форумыг нээж Азийн төлөө Баогийн чуулгын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодонг үг хэлсэн юм. Тэрээр "Өнөөгийн тодорхой бус ертөнцөд бид тодорхой байдлыг судалж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсч байна. Энэ чуулганы үр дүнд дэлхий нийтэд тулгараад байгаа олон сорилтуудыг даван туулахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд нээлттэй, хүртээмжтэй байдлыг бий болгохыг зорьж байна" гэж онцоллоо.

Ази тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжилд уриалсан энэхүү чуулгад 50 гаруй гишүүн орон нэгддэг. Дашрамд дурдахад, Азийн төлөөх Баогийн чуулганы Бага хурал Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун манай улсад айлчилж байв.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”
“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​