fbpx Германы танкууд Украинд ирснийг Берлиний эрх баригчид батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 18 секунд

Германы танкууд Украинд ирснийг Берлиний эрх баригчид батлав

Удаан хүлээгдсэн Германы танкууд Украинд ирснийг Берлиний эрх баригчид өчигдөр баталжээ.

Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Герман улс 14 ширхэг Leopard 2 танкийг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарлаж байсан юм. Сүүлд энэ тоо 18 болж нэмэгджээ.

Мөн Европын бусад улсуудад Leopard 2 танкийг реэкспортлох зөвшөөрөл өгсөн юм. АНУ-ын засаг захиргаа бас өөрийн үйлдвэрийн 31 ширхэг M1A2 Abrams танкийг Украинд нийлүүлэх шийдвэр гаргаж байв.

Португал улс гурав, Швед улс 10 ширхэг Leopard 2 танк илгээхээр болсон бол Польш улс Leopard 2 танкийн A4 хэмээх хуучин загварын нэг батальоныг илгээхээр болсон юм.

“Амласан ёсоор бид танкуудаа цаг хугацаанд нь Украины талд хүлээлгэж өглөө. Эдгээр танкууд фронтын нөхцөл байдлын өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус өчигдөр мэдэгджээ.

Танкуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украинд хилээр нэвтрүүлсэн байна. Тэдгээртэй хамт явган цэргийн хуягт машин Marder 40 ширхэг, танк чирэгч машин хоёр ширхгийг нийлүүлжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс Германы эрх баригчид танкуудыг аль чиглэлийн замаар Украинд нийлүүлсэн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Украины арми Зөвлөлтийн үед болон Зөвлөлт задарсны дараа үед үйлдвэрлэгдсэн цөөн тооны танктай. Оросын армийн эсрэг сөрөг довтолгоонд танк чухал хэрэгцээтэй байгаа ба нэн тэргүүнд Германд үйлдвэрлэсэн Leopard 2 танк яригдаж байв.

Учир нь энэ танк цагт 68 км хурдалдаг, шатахуун зарцуулалт бага, бартаат зам дээрээс өндөр нарийвчлалтай буудах чадвартай тул НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэглэлд хамгийн их байдаг. Европын орнуудын нөөцөд нийт 2,000 орчим ийм танк бий.

1970-аад оны үед гаргасан зургийн дагуу үйлдвэрлэгдсэн Leopard 2 танкийг 120 мм-ийн их буу, 7.62 мм-ийн пулемётоор зэвсэглэсэн байдаг.

Энэхүү танкийн бие бүрэлдэхүүн командлагч, бууч, цэнэглэгч, жолооч гэсэн дөрвөн хүнээс бүрддэг байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Украины цэргүүдийг Германы Доод Саксон мужийн Мюнстер дэхь Бундесвейрийн бэлтгэлийн талбайд сургасан юм.

“Украины цэргүүд сургалтын үеэр гайхалтай урам зоригтойгоо нотлоод зогсохгүй шинэ технологийг түргэн эзэмшдэгээ харууллаа” гэж Бундесвейрийн командлагч Бёрн Шульц хэвлэлд ярьжээ.

Leopard 2 танкаас гадна Их Британийн илгээсэн Challenger 2 танкуудыг хүлээж авснаа Украины батлан хамгаалах яам баталсан юм.

Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников саяхан Фэйсбүүк хуудсандаа Challenger 2 танкийн зургийг нийтлээд Британид үйлдвэрлэсэн техникийг цэрэг дайны урлагийн гайхалтай бүтээл хэмээн магтжээ.

Эх сурвалж: The Guardian

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​