fbpx Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 55 секунд

Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

Ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулган өчигдөр албан ёсоор эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдений санаачлагаар анхны чуулганыг 2021 онд зохион байгуулж байсан бол үүнээс 15 сарын дараа АНУ, БНСУ, Нидерланд, Коста Рика, Замби гэсэн таван улс хамтран цахимаар болон биечилсэн гэсэн хосолмол байдлаар хоёр дахь удаагийн чуулганыг зохион байгуулж буй нь энэ.

Олон улсын нөхцөл байдал хурцадмал, геополитикийн сөргөлдөөн өрнөж байгаа энэ цаг үед 120 гаруй улс орны орны Төрийн тэргүүн, удирдагчид болон хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл энэхүү чуулганд дуу хоолойгоо хүргэж байна.

Зохион байгуулагч таван улсын Төрийн тэргүүн нээлтэд зориулан хэлсэн үгэндээ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хамтдаа байж, тулгараад байгаа сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд хамтран ажиллахыг уриалж байлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “Бид өнөөдөр хүн бүрт эрх тэгш үйлчлэх ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэг дор цуглаад байна. Ардчилал байгаа гэдгийг баталж, түүний үнэт зүйлсийг улам бэхжүүлснээр бид ирээдүй хойч үедээ шударга, зөв дэлхий ертөнцийг хүлээлгэн өгөх учиртай” хэмээн онцолсон юм.

Харин Коста Рикагийн ерөнхийлөгч Родриго Роблес уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулахыг хүссэний зэрэгцээ олон улсад үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал хүн төрөлхтнийг нэгдмэл байхыг сануулж байгааг анхааруулсан юм.

БНСУ-ын Төрийн тэргүүн Юн Сүк Ёол хэлсэн үгэндээ дэлхий даяар худал мэдээлэл, авлига зэрэг ардчилалд заналхийлсэн олон сөрөг хүчин зүйлс байгааг дурдаад, ардчилал, эрх чөлөөг “аврах” зайлшгүй нөхцөл тулгарсныг онцлон тэмдэглэсэн юм.

Замбигийн ерөнхийлөгч Хакэйнда Хичилэма хүний эрх, эрх чөлөөний гажуудал гаарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Нидерландын Ерөнхий сайд Марк Рутт ажлын байр нэмэгдүүлэх, эрүүл мэндийг тог­толцоог шийдэх, ирээдүйн төлөө илүү бодитой алхам хийхийг уриалсан юм.

Зохион байгуулагч орны удирдагчдаас гадна Их Британийн Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд К.Фумио, Энэтхэгийн ерөнхий сайд Р.Сунак, Италийн ерөнхий сайд Ж.Мелони нарын улс орнуудын төрийн тэргүүн, томоохон улстөрчид, нийгмийн зүтгэлтэнүүд урилгаар оролцож байна. Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш ардчиллын төлөөх чуулганы нээлтэд цахимаар оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ардчилал бол хүн бүрт тэгш эрхийг бий болгохын төлөө гэдгийг бид мэднэ. Харамсалтай нь энэ зарчим алдагдаж, шударга бус байдал газар авлаа. Дэлхий нийт энх тайван бус сөргөлдөөн, үл ойлголцол дунд байгаа нь хамгийн их санаа зовниож байна. Тиймээс ирээдүй хойч үеийн төлөө энэ бүхнийг эцэс болгохын тулд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх ардчиллын язгуур эрх ашгийг дээдлэх цаг юу юунаас илүү ирсэн гэдгийг хүн бүр санаж, ойлгох хэрэгтэй байна” хэмээн уриалсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “Ардчилал бодитоор оршиж, хүмүүсийн амьдралыг сайжруулж чадна гэдгийг батлах ёстой. Үүний тулд улс орнууд нэгдэж, илүү нээлттэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, аливаа сорилт хямралын эсрэг хамтдаа зогсох, цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна” хэмээн онцлов.

Авлигагүй дэлхий, шударга ёс, хүний эрх зэрэг нь гол сэдэв байлаа

Чуулганы эхний өдрийн бага хуралдаанд ардчилал болон түүнд тулгарч байгаа асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Тухайлбал, өөрчлөлт шинэчлэлт хийх шинэ нөхцөл байдал, Украин дахь энх тайвны асуудал, ардчиллын үр өгөөжийг бий болгох цогц зорилт, авлигагүй, эрх тэгш нийгэм бий болгох нь зэрэг сэдвийг дэд хурлын гол сэдэв болгон сонгосон байлаа.

2021 онд болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэр авлигын асуудлыг онцолж байсан бол энэ удаад ч дээрх сэдвийг орхисонгүй. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгмийн зөв төлөвшил зэрэг олон асуудлуудын зэрэгцээ авлигаас ангид байх тухайд ч тусгайлан хэлэлцэж байлаа.

“Ардчилал төгс биш. Гэхдээ одоо бидэнд байгаа хамгийн зөв тогтолцоо юм” хэмээн Английн Ерөнхий сайд асан У.Черчилл хэлсэн байдагчлан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зөв хэмээн үнэлэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын өмнө тулгараад байгаа сорилт, бэрхшээл, үл ойлголцол, дэлхий нийтийн хагарал зэрэг асуудлуудыг даван туулах, зөвөөр шийдэх, хамтдаа гарц хайх цаг үе ирснийг дэлхийн олон орноос оролцсон төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтнүүд анхааруулснаар эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Дараагийн чуулганыг АНУ-БНСУ хамтран зохион байгуулна

15 сарын өмнө эхэлсэн энэхүү чуулга уулзалтын гурав дахь удаагийнх хэзээ болох товыг хараахан зарлаагүй ч АНУ, БНСУ хамтран зохион байгуулахаар болж, хоёр улсын ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Цагаан ордноос мэдээлсэн энэхүү албан мэдэгдэлд “АНУ, БНСУ хоёр ардчиллын нийтлэг үнэт зүйлс, хүний эрхийг дээдэлдэг гүн гүнзгий харилцаатай бөгөөд бид улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, ард түмэн хоорондын бат бөх харилцаагаа цаашид бэхжүүлэхийн төлөө байна. Энэхүү ажлын нэг илрэл болгон ардчилал хоорондын харилцаа холбоог үргэлжлүүлэхийн тулд ардчиллын төлөөх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг өнөөдөр хамтран зохион байгууллаа. БНСУ, АНУ хамтран дараагийн удаад болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болсноо мэдэгдэхэд таатай байна” гэжээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​