fbpx Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 36 секунд

Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

Саяхан манай улс Дэлхий театрын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр уран бүтээлчид нэгдэж, Монголын театрын өнөөгийн байдал болоод хөгжлийн зам, хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлс юу байх талаар санал бодлоо хуваалцсан юм.Энэ үеэр УДЭТ-ын найруулагчдаас эхлээд уран бүтээлчид тайзны арын албаны нарийн мэргэжилтнүүд дутмаг байгааг онцолж байлаа. Ялангуяа зураач, тайзны ажилтан, гэрэлтүүлэгч, дуу шуумны оператороос эхлээд мэргэжлийн уран бүтээлчдийг яаралтай бодлогоор дэмжих цаг болсон тухай ярьж байсан юм. Театр бол ариун сүм. Тухайн тайзан дээр амилж буй уран бүтээл үзэгчдэд бодол ухаарал, сэдэл санаа өгдөг. Бид ч шинэ жүжиг үзээд гарахдаа тайзан дээрээс заримдаа өөрийгөө харж, дүгнэлт хийсээр буцдаг. Тэгвэл аливаа уран бүтээл төрөхийн тулд түүний ард бүтэн баг хөдөлмөрлөж байдаг. Харин зохиолч, жүжигчин, найруулагчаас гадна урлагийн бүхий л салбарт тайзны зураач болоод бусад туслах мэргэжилтнүүд зайлшгүй хэрэгтэй. Гэтэл өнөөгийн байдлаар Монголын төв театраас эхлээд хувийн болоод орон нутгийн театруудад ч эдгээр боловсон хүчин хүрэлцээгүй байгаа юм. Энэ тухай уран бүтээлчид ингэж ярилаа.

/УДЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Т.Ганхуяг: Төрийн тогтворгүй байдал соёл, урлагийн салбарт нөлөөлж байна

-Театр бол нийлмэл урлаг. Тиймээс театрын зураачдын дор ажиллах баг ажиллах хүчний хувьд том байх учиртай. Дэлхийд бол стандарт гаргачихсан түүнийхээ дагуу багаа бүрдүүлдэг. Харин манай улсын 1990-ээд оны үед хувьд зах зээл хэцүү байсан. Харин 2000-аад оноос улс төрийн шалтгаанаар театруудын арын албаны боловсон хүчнүүдийн орон тоог цөөлсөн. Хуучин бол театрын зураачийн дор конструктор зураач гээд хамгийн чухал уран бүтээлч ажилладаг байлаа. Энэхүү зураач нь жүжгийн тайз, хувцас, аюулгүй ажиллагааны тооцооллыг гаргадаг байсан. Гэтэл одоогоор энэ зураач Монгол Улсын хэмжээнд байхгүй байна. Өнөөдөр УДБЭТ болон УДЭТ-ыг улсын хэмжээнд хамгийн том театр гэж үнэлдэг мөртлөө энд уран бүтээл “төрөхөд” хамгийн нарийн ажлыг хийдэг конструктор зураач байхгүй байгаа нь харамсалтай. Үүнээс гадна туслах зураач гэхэд 2-3 хүн байх шаардлагатай. Нэг нь хувцас загвараа хариуцаж байхад нөгөөх нь ваар сав гээд баримлаар жижиг хэрэглэл урлах жишээтэй. Бүр нарийн ярих юм бол бидэнд гуталчин ч хэрэгтэй байна. Гэтэл одоогийн байдлаар манай театрт нийтдээ зураачийн багт 3-4 хүн л энэ бүх ажлыг хийж байна. Хэдийгээр зарим уран бүтээлдээ гаднаас зураач авч ажиллуулдаг ч дэлхийн жишгийг харах юм бол миний дээр дурдсан зураачид театрт зайлшгүй байх ёстой. Төв театрт ийм байхад орон нутгийн театрууд бүр л арын албаны мэргэжилтнүүдийн дутагдалд орчихсон байгаа. Бүр зураачгүй театрууд ч байна. Бид уг нь эдгээр орон тоог нэмэх, мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжих хүсэлтээ салбар яамдуудад өгсөөр ирсэн. Даанч манай улс төрийн тогтворгүй байдал нь боловсон хүчний нөөцийн асуудалд сөргөөр нөлөөлж байна. Учир нь сонгууль болохоор яам, тамгын газрын мэргэжилтнүүд солигдоод явчихдаг. Шинээр ирсэн хүнд нь дахиад л энэ хүсэлтээ тавих болдог. Энэ мэт төрийн тогтворгүй байдал соёл, урлагийн салбарт нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

/ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга/ Г.Солонго: Орон нутгийн театруудын гэрэл техникийн ажилчид мэргэжлийн бус

-Манай театр одоогоор 60 хүний орон тоотойгоор уран бүтээлээ хийж байна. Уг нь стандартаараа 115 хүн ажиллах ёстой. Харин энэ тогтолцоо орон нутгийн театруудад алга. Хамгийн ихдээ л ганц нэг театр 70 хүний бүрэлдэхүүнтэй байгаа байх. Тэгэхээр аж ахуйн нэг хүн хоёр хүний ажил хийж байх жишээтэй. Мэдээж уран бүтээл хийнэ гэсэн утгаараа орон тооны ихэнх хувийг уран бүтээлчид эзлэх ёстой. Харин театрын арын албыг чин сэтгэлтэй хүмүүс л гүйцэлдүүлэх юм. Ер нь орон нутгийн театруудын гэрэл техникийн ажилчид бүгд л мэргэжлийн бус хүн байдаг. Жишээлбэл, манай театрт гэрлийн техникч, дуу шуумны оператор, тайзны ажилтан нэг, нэг бий. Гэтэл ядахдаа тайзан дээр 2-3 хүн ажиллаж байж стандартаа барина шүү дээ. Томоохон уран бүтээл хийхэд дуучин, жүжигчин, нягтлан хүний нөөцөөсөө эхлээд бүх хүн тайзаа зөөж, гэрэл техникээ ажиллуулах жишээний. Хэдийгээр СУИС болон бусад урлагийн сургуулиуд зураач бэлтгэдэг мөртлөө түүний удирдлага дор ажиллах тайз, гэрэл, техникийн ажилтнаа бэлтгэдэггүй. Энэ чинь ердөө л бодлого байхгүй байгаагийн тод жишээ юм. Тэгэхээр бид мэрэжлийн бус хүн аваад сургаж, мэргэшүүлэхээс өөр арга алга. Сүүлийн үеийн театрын техник технологи тэс өөр, хөгжингүй болсон. Тиймээс театрын арын албаныхныг хөгжүүлэх, сургалт зохион байгуулах шаардлага тулгараад байна. Уг нь эдгээр нарийн мэргэжилтнүүдийг гадны оронд бэлтгэе гэсэн саналыг яамандаа тавьж байсан. Энэ тухай холбоглох байгууллагуудад санал хүргүүлдэг боловч нааштай хариу аваагүй. Тиймээс арай компьютерийн мэдлэгтэй, театрын ажилд дуртай хүмүүсээ ажиллуухаас өөр сонголт алга. Тэгэхээр манай театрын хувьд эдгээр хүмүүсийг мэргэшүүлэхийн тулд УДЭТ-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд яг одоогоор дуу шуумны техникч, гэрлийн техникч хоёр мааньУДЭТ-т ажлын байрны дадлага хийхээр ирчихсэн байна.

/Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хөгжимчин/ Т.Ган-Эрдэнэ: Мэргэжилтнүүд орон нутгийн театрт ирэхгүй байгаа нь цалинтай нь холбоотой

-Манай театрын хувьд харьцангуй залуу уран бүтээлч олонтой. Анх 1970-аад оны үед нийт хүн амын 80 гаруй хувийг 30 хүртлэх насны залуус эзэлж байсан. Тиймээс МАХН-ын төв хорооноос манай театрыг байгуулах үүргийг өгсөн гэдэг. Ингээд 1983 онд 42 хоёр хүний бүрэлдэхүүнтэй орчин үеийн бүжгийн “Залуус” чуулга байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл уран бүтээлийн цуваа тасралтгүй үргэлжилсээр байгаа юм. Гэтэл манай театрын хувьд мөн л арын албаны мэргэжилтнээр дутмаг байна. Бид дур мэдэж боловсон хүчин авах эрхгүй. Тиймээс уран бүтээлч бүгд л тайз болоод гэрэл, шуумны ажилдаа оролцдог. Байгаа нэг нь байхгүй хүнээ нөхөж заримдаа 1-2, гурван хүний ч ажил хийх нь бий. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр төлбөртэй сургууль нь СУИС болоод байна. Ийм өндөр төлбөртэй сургуульд жирийн албан хаагчийн хүүхэд сурахад хэцүү. Гэтэл өнөөдөр ялангуяа орон нутгийн театр тайзны арын албаны уран бүтээлчдээр цангаж байна шүү дээ. Энэ тухай хүсэлтээ холбогдох байгуулгуудад уламжилдаг ч эерэг хариу өгсөн нь үгүй. Мөн мэргэжлийн уран бүтээлчид орон нутгийн театр луу ирэхгүй байгаа нь цалин хөлстэй нь шууд холбоотой. Уран бүтээлчид бид цаг наргүй ажилладаг онцлогтой. Тэглээ гээд илүү цагийн цалин бодуулж авсан нь үгүй. Мөн өнөөдрийн энэ нийгэмд 600000 төгрөгөөр яаж амьдрах вэ. Үүнийг зохицуулах хууль болоод бодлого бидэнд дутуу байна. Ялангуяа театрын эд эс болсон тайзны арын албаны уран бүтээлчдийг бодлогоор бэлтгэмээр байна. Хуучин цагт энэ тогтолцоо байсан шүү дээ. Үүнийг сэргээж, гадны оронд суралцуулж, туршлага хуримтлуулах шаардлагатай. Мөн цалин хөлсийг нь тодорхой хэмжээнд нэмж, урамшуулдаг болчихвол энэ мэргэжлийг сонгох хүсэлтэй залуус олон байгаа гэж бодож байна.

“Манай уран бүтээлчид хэдий болтол нэгдсэн бодлогогүй явах вэ”

Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг уран бүтээлчид өөрсдийн театрын бодит байдал, арын албаны уран бүтээлчдийн тухай ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Монголын ондоошлыг дэлхийд сурталчилах хамгийн том хүчин зүйл нь соёл урлаг билээ. Гэтэл энэ салбарын хөгжлийг тодорхойлох, урлагийн зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүдийг дэмжих бодлого одоогоор алга. Үүнийг Дэлхийн театрын өдрөөр найруулагч Ч.Түвшин мөн онцолж байсан юм. Тэрбээр “Манай уран бүтээлчид хэдий болтол нэгдсэн бодлогогүй явах вэ. Ялангуяа театрын хамгийн чухал хэсэг болох арын албаны уран бүтээлчдийг бодлогоор яаралтай бэлтгэх шаардлага тулгараад байна” гэж ярьж байсан юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​