fbpx Бахмутыг алдвал Путинд улс төрийн хувьд давуу байдал үүсэхийг Зеленский хэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд

Бахмутыг алдвал Путинд улс төрийн хувьд давуу байдал үүсэхийг Зеленский хэлжээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Ассошэйтэд Пресс агентлагт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа Донбассын Бахмут хотыг Оросын талд алдвал ерөнхийлөгч Путинд давуу байдал үүсэхийг тэрбээр анхааруулсан байна.

“Хэрвээ тэр цусны үнэр авах юм бол, өөрөөр хэлбэл биднийг сул дорой гэсэн ойлголттой болбол түрэмгийллээ улам эрчимжүүлэх аюултай” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

Энэ ялалт нь Путиний хувьд Хятадад, Иранд төдийгүй Өрнөдийн орнуудад хүч нөлөөгөө харуулах ач холбогдолтойг тэр анхааруулсан байна.

Бахмут хотын төлөө тулаан долоон сарын турш үргэлжилж, талуудын аль аль нь асар их хохирол амсаж байгаа.

Өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд тус хотыг алдах нь тактикийн хувьд ач холбогдол багатай гэж үзэж байгаа юм. Харин Зеленский энэ хотыг алдах нь дайсанд улс төрийн, суртал нэвтрүүлгийн давуу тал олгох эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Мөн олон улсын зүгээс болон дотоодоос Оростой зөвшилцөхийг тулгасан дарамт өөрт нь ирж болзошгүйг Зеленский хэлсэн байна.

Тэрбээр бас ярилцлагадаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг эх орондоо урьж байгааг мэдэгджээ.

“Бид түүнийг хүлээж авахад бэлэн байна. Би түүнтэй ярилцмаар байна. Дайн эхлэхээс өмнө бид холбоотой байсан. Харин сүүлийн жил гаруй хугацаанд ганц ч удаа холбоо барьж чадсангүй” гэж Зеленский ярьсан байна.

Өчигдөр сэтгүүлчид Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинээс урилгыг хүлээж авах боломжтой эсэхийг асуухад “энэ талаар өгөх мэдээлэл одоогоор алга” гэж хариулжээ. Гэхдээ тэр Хятадын засгийн газар Украиныг оролцуулаад бүх талтай хэлхээ холбоогоо хадгалахыг эрмэлзэж буйг батлан илэрхийлсэн юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад “Хятадын төрийн тэргүүн хэнтэй харилцаа холбоо тогтоохоо өөрөө шийддэг” тул түүнд зөвлөх боломжгүйг мэдэгджээ.

Украины хямралын асуудалд Хятад улсын баримталж буй “тэнцвэртэй байр суурь”-ийг Оросын эрх баригчид өндрөөр үнэлдгийг тэр энэ үеэр илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​