fbpx Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 15 секунд

Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий...

Монгол Улсын 30,31 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн энэ үг ойрын Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн сонсгол, өнөөдрийн УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлж байгаа явцаас бүр ч илүү батлагдаж байх шиг. У.Хүрэлсүх 60 тэрбум, МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээс эхлүүлээд “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа эргүүлэн авч, Оюутолгойн гэрээг цуцлуулж, энэ цагт Монгол улс эзэн нь юм аа мэддэг гэдгийг эрх хэмжээгүй аашлагчдад ойлгуулсан.

Нийт 938 лиценз буюу 7.2 сая га талбай. Жишиж үзвэл бүхэл бүтэн Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутгийг өнгөрсөн 30-н жилийн замбараагүй газар олголтоос чөлөөлөөд олигархуудад хандаж "Хүн биш хууль засаглах өдөр ирнэ гэж хэлсэн байдаг.

Алдаатай 30 жилтэй, Авлигатай 3-н арваны овоорсон их хог овоолго, гадна дотынхонтой хувааж эх орноо тоносон 30 жилийн хуйвалдаан, хулгай дээрмийн эздийг ард түмэн үлээх төдийд хийсчих мэт У.Хүрэлсүхээс нэхсэн үнэн. Гэхдээ гучин жилийн ялзарсан тогтолцоо, өтгөн манан тийм ч амархан сарниахгүй. Тийм ч учраас "Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий" гэж хэлсэн биз. Хийж хэрэгжүүлээрэй гэсэндээ зүрх сэтгэл, зүтгэл нэгтэй хүндээ Монгол улсын Засгийн газрыг шилжүүлж тэмцэл бүхнийг нь дэмжиж хамтран ажиллаж байна.

Одоо бид Ерөнхийлөгчөөс хуулиас давсан эрх, хонгилын түлхүүр атгах, шүүх засаглалд нөлөөлөх, аль нэг намыг төлөөлөх, улс төржих гээд урьд өмнөх ерөнхийлөгчдийн хэрээс хэтэрсэн, хуулиас давсан хэм хэмжээг нэхэхээ больцгооё. Ерөнхийлөгч засагладаггүй. Юм юманд ордоггүй. Улс төржиж мэдэгдэл хийдэггүй. Хуулиар хориотой! эрх зүйгээр хязгаартай!

Ерөнхийлөгч бол эв нэгдлийг бэхжүүлэгч, Монгол улсаа дэлхий ертөнцөд төлөөлөх ийм л гол үүрэгтэй. Монголын улс төрөөс У.Хүрэлсүх хэдийнээ явчихсан уйтгартай ч байж магад. Гэхдээ Монголын гадаад харилцааг У.Хүрэлсүх дэлхийд сонирхолтой түвшинд гаргаад ирлээ. Түүнээс бид дотоод улс төр, улс төрийн тоглолт биш. Гадаад ертөнцөд Монгол улсын Ерөнхийлөгч хэрхэн тоглож байгааг ажиглах нь илүү сонирхолтой.

МОНГОЛЫН ШУДАРГА ЁСНы ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнөөдөр сошиалд ялимгүй завсартай хаалганы цаана зогсоо Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зураг трэнд болж байна. Энэ хаалга тас хийн хаагдах уу? Цэлс хийтэл нээгдэх үү? гэдгийг хүсэн хүлээсэн өдрүүдийн эзэн нь өнөөдөр Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ. Түүний улс төрд орж ирсэн өдрүүд Монголын улс төрд нэн шинэ үзэгдэл байлаа.

Засгийн газрын Хэрэг Эрхлэхийн дарга байхаасаа РиоТинтойтой халз тулж, үндэсний хэмжээний олигархуудтай ноцолдоод эхэлсэн шазруун бацаан. Үнэндээ Монгол төрд 30 жилээр сүлжилдсэн ах нарын үнхэлцэг хаглах шахам цохилтуудыг дараалан хийсэн улс төрийн үзэгдлүүд түүнийх.

Хөгжлийн банкны луйвар, Нүүрсний хулгай, Дотоодын дээрэм луйвар гээд олон даваа Оюукын өмнө шүүхийн босгон дээр овоорч иргэдийн хүлээлт үүсгэж байна. Тэрсэлдэн ялах уу? Тэгж ингээд цөхрөх үү? гэдгийг ард түмний нь тууштай дэмжлэг, аугаа эрх мэдэлтэй Монголын шүүхийн шийдвэр хоёр л мэднэ.

МОНГОЛ УЛС ЖИМЭЭ ОРХИЖ ЗАМАА ОЛСОН

Ингэж л харж, харагдаж байна. Баримжаалсан жимээр 30 жил тэмтчиж энэ хүрэв. Бүх зүйл нууц өмч хувьчлал, баялгийн хуваарилалт, лиценз олголт, газрын наймаа, уул уурхай, тендер санхүүжилт, банкны зээл, сургалтын зээлийн сан хүртэл нууц.

Яаж ийм байв аа гэж үү? Тодорхой хүрээнд дээгүүрээ хүртэж доогуураа мэдээлэлгүй учраас. Ард иргэд ч амар тайван. Авлигач томчуул ч ам дүүрэн. Нэг л мэдэхэд бид ийм л гучин жилийг туулчихсан.

Өнөөдрийнх шиг хулгай луйвар ил болж, улс төрчид олигархуудын булай булхай дэлгэгдэж байсан нь ер хэзээ сэн билээ дээ. МАНАН гэх хоёр намын мафийн үйл үйлдэл жирийн иргэдийн өмнө жирийтэл тодорч байсан нь өнгөрсөн гучин жилийн альхан хугацаанд байлаа даа энэ ч одоо.

МАНАН дэглэмтэй гар нийлэн тэмцэж эхэлсэн Монголын сүүлийн хоёр Ерөнхий сайд. Өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт талархах хэрэггүй ч байж магад. Гэхдээ л тэд өнгөрсөн гучин жилийн өмхий буглааг шахаж гаргаж ирсэн. Улс бүхэнд ийм бараан он жилүүд. Энэ он жилүүдээ тэмцэж туулсан түүх байдаг л юм билээ.

Бид бусад улс орны туулсан шавар шавхайг туучаад гаталж явна. Жим төгсөж зам зурайж байгааг харин ч нэг иргэд гадарлаад эхэлсэн. Өнөөдөр хөгжиж буй орнууд ингэж л хөлийн тушаа. Гарын гав болсон хулгай луйврын тогтолцооноосоо салж байж л замдаа орсон юм билээ дэг. Ямартай ч Монгол улс гучин жилийн бүдэг жимээ орхиж замаа олоод эхэллээ.

ИРГЭДИЙН ГОМДОЛ ӨНӨӨГИЙН ТӨРД БИШ ӨНГӨРСӨН ГУЧИН ЖИЛИЙН ХУЛГАЙЧДАД ЧИГЛЭЖ БАЙНА

Гэнэт гаргаад ирсэн хулгай луйврын шуугианд иргэд цочирдож байгаа нь үнэн. Арай ч дээ хэмээн гомдож ард түмэн төрдөө харамсаж буй нь ч үнэн. Үүн дээр дөрөөлсөн элдэв нам, бүлэглэлд далдуур багтдаг өнөөх л хулгайчууд нь эргээд нөгөөх л элдэв хүмүүсээ хөлслөн жагсаал цуглаан хийж далдаас өнөөгийн төр засаг руу турхираад ч үзлээ. Сошиал орон зайд хулгай луйврын мөнгө цацаж солгой баруунгүй энэ засаг төр лүү өргөс зүү тасралтгүй шидсээр байгаа. Иргэдийн бухимдал дээр төрөө нурааж идсэн уусан эзэд нь сиймхийгээр нь сэнгэнэтэл сэгсрээд зайлах ч гэж үзэв.

Гэвч тэд нэг зүйлийг ойлгосонгүй!!! Ард түмэн өнөөгийн төрд биш өнгөрсөн гучин жилийн булхай луйварт хорсож харамсаж байгаа юм аа! Илчлээд ил гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ нарт биш! Эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаад байгаа юм. Өөрсдийнхөө булхайд бухимдсан ард түмнийг өрдөж асаагаад өнөөгийн төрийн өөдөөс босгох гэсэн өчүүхэн заль явахгүй л дээ. Хээгүй цөлмөж тоносон хулгайчид нь хэрсүү болгож орхиж ард түмнээ.

Шалтгаан нь хаанаас эхтэй вэ? Бухимдал минь юунаас угшилтай вэ? гэдгээ наад ард түмэн чинь аль хэдийн олж харчихаад байна. Идэж уусан эздийн бохир мөнгөнд дэнгийн эрвээхэй шиг байн байн эргэлдэх овилгогүй хэдэн жагсагчдаас арай л илүү голтой дүгнэлтийг ард түмэн хийчихээд байна. Идсэн уусан луйварчдыг илрүүлчихлээ.

Үүнээс цааш яах бол гэж олноороо хүлээн, одоо л нэг хулгайч луйварчдын эрин дуусах байх гэж итгэл дайн, хамаг боломжоо хагас жаран дээрэмдүүлсэн иргэд харж хүлээж байгаа юм аа. Товчхон хэлэхэд иргэдийн гомдол нь идсэн уусан бүлэглэл, сүжирсэн сүлэлдсэн 30-н жилийн хулгайн эздийг онилчихсон. Горьдлого найдлага нь энэ бүхнийг илрүүлсэн, ард түмний шүүлтийн өмнө анх гаргаж ирсэн Хүрэлсүх, Оюун-эрдэнэ тэргүүтэй хүмүүст итгэх итгэлд л оршиж байгаа хэрэг.

Оросоогийн Түвшиндэмбэрэл

Sonin.mn

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​