fbpx БНХАУ руу визгүй зорчих 30 хоногийг хэтрүүлбэл хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

БНХАУ руу визгүй зорчих 30 хоногийг хэтрүүлбэл хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг

БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байна.

Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Харин 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм.

БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг.

Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг тус улс зорчиж буй нийт иргэддээ анхааруулж байна.

Эх сурвалж: ГХЯ, Консулын газар

Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ