fbpx Ц.Элбэгдорж: Кремль Орост үндэсний цөөнхүүдийг хөнөөж байна, энэ бол угсаатны цэвэрлэгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

Ц.Элбэгдорж: Кремль Орост үндэсний цөөнхүүдийг хөнөөж байна, энэ бол угсаатны цэвэрлэгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гуравдугаар сарын 26-нд Киевд мужид очжээ. Энэ үеэрээ тэрбээр Украины 24 Канал телевизэд ярилцлага өгсөн байна. 24 Канал сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр хүмүүнлэгийн зорилгоор, дайны аймшгийг нүдээр харахын тулд Украинд ирсэн хэмээн ярьжээ.

"Мянга сонсохоор нэг үз гэж монголчууд ярьдаг. Тиймээс энэ бүхнийг харахын тулд би Украинд ирсэн" хэмээн Ц.Элбэгдорж өгүүлжээ.

Буча, Ирпень зэрэг хотуудад очоод, нөхцөл байдлыг нүдээрээ харж ихээхэн цохирдсон хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.

"Би Буча, Ирпень, Гостомель зэрэг дайнд өртсөн хотуудад очоод ихээхэн цочирдсон. Гал түймрийн утаа, дайныг мэдэрсэн, энэ дайн хор уршгийг биеэрээ мэдэрсэн, саяхныг хүртэл ийм дайн маш хол байлаа шүү дээ" хэмээн Ц.Элбэгдорж өгүүлсэн байна.

Түүнчлэн хүмүүс маш богино хугацаанд байшин барилгаа сэргээн босгож, хэвийн амьдрал эргүүлэн авчрахыг хичээж байгаа нь ихээхэн гайхшруулсан хэмээн тэрбээр сэтгүүлчтэй ярилцах үеэрээ онцолжээ.

"Хүмүүс барилга байшингаа засаж, сүйрсэн амьдралаа хамтдаа босгохоор хичээж байгаа нь намайг үнэхээр гайхшрууллаа. Хэн гэдэг нь тогтоогдоогүй хүмүүсийн цогцосыг зөвхөн дугаарлан оршуулсан газарт би очсон. Энэ дугааруудын ард хүний алдагдсан амьдрал, хэн нэгний эцэг эх, ах дүү байгаа. Энэ бол үнэхээр зүрх зүсэм" хэмээн Ц.Элбэгдорж онцолжээ.

Мөн "дайн маш ойрхон, ийм аймшгаас зайлсхийх ёстой, үүний зэрэгцээ Украин ч дэлхий ч энэ бүхнийг мартах ёсгүй" гэсэн нэг л дүгнэлтийг хийсэн талаар тэрбээр өгүүлсэн байна. Оросуудын үйлдсэн аймшигт үйлдлийг хэзээ ч мартаж болохгүй гэж Ц.Элбэгдорж онцолжээ.

"Дэлхийн II дайнаас хойш олон жил өнгөрсөн, гэхдээ хүмүүс одоо хүртэл Холокостын аймшигт үеийн талаар ярьдаг. Одоо Украинд болж буй үйл явдал XXI зууны Холокост" хэмээн Ц.Элбэгдорж 24Канал сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Мөн энэ ярилцлагадаа тэрбээр буриадууд цэргийн албанд ихээр татагдаж, байлдааны талбарт амиа алдаж байгаа талаарх сэдвийг ч хөнджээ. Буриадууд зэрэг үндэсний цөөнхүүд олноор татагдаж, амиа алдаж байгаа явдлыг Ц.Элбэгдорж "угсаатны цэвэрлэгээ" хэмээн нэрлэсэн байна.

"Кремль угсаатны цөөнхүүдийг бамбай болгон ашиглаж байна. Путин Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлахад Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотуудад энэ дайчилгааг мэдрээгүй байх. Харин алслагдсан бүс нутгуудад энэ дайчилгааг албадан хийсэн, хэнээс ч юу ч асуугаагүй, явах шаардлагатай, яв л гэсэн. Энэ алслагдсан нутгууд тун ядуу, тиймээс л нөхөр, хөвгүүдээ Украины дайн руу явуулсан. Украинд хийсэн, амиа алдсан оросуудын талаарх статистик мэдээлэлд байгаа хүмүүсийн ихэнх нь буриад, тува, халимаг гээд үндэсний цөөнхийн төлөөллүүд байна. Тэд бол гарал угсаагаараа монголчууд, тэднийг үүнийг хийхийг шахсан, дайн руу түлхсэн. Зарим жижиг хотуудад цэргийн насны эр хүн ч үлдээгүй. Кремль Украинд украинчуудыг, харин Орост үндэсний цөөнхүүдийг хөнөөж байна. Энэ бол угсаатны цэвэрлэгээ, цэргийн гэмт хэрэг" хэмээн Ц.Элбэгдорж өгүүлжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​