fbpx “Шувуу“ ажиллагааныхан Т.Бадамжунайг авчрахаар Филиппин рүү нисжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 7 секунд

“Шувуу“ ажиллагааныхан Т.Бадамжунайг авчрахаар Филиппин рүү нисжээ

Засгийн газрын "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. "5Ш"-ийн нэг болох "Шувуу" ажиллагааг олон нийт илүүтэй анхаарч байна. Учир нь, томоохон хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан олон хүн бий. Эдний нэлээд нь улстөрчид, тэр дундаа Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд байгаа юм. Бас төрийн том компанийн захирал, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс ч байдаг. "Шувуу" ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арваад хоногийн өмнө "...АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө. Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна. нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгахыг үүрэг чиглэл болгож байна" гэж мэдээлсэн.

Тэрбээр ойрын өдрүүдэд Ардчиллын төлөөх дээд түвшний II уулзалтын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад оролцож буй юм байна. Энэхүү "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн дэд сайд Ли Ну Гун, АНУ-ын Худалдааны сайд (USTR) Катерин Тай, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, ФАТФ-ын Ерөнхийлөгч Ража Кумар, Авлигатай тэмцэх олон улсын академийн дарга Томас Стелзер, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулагч Петр Еиген болон Австрали, Япон, Энэтхэг, Тувалу, Мальдив, Филиппин, Палау, Шинэ Зеланд, Маршалын арлын орнуудын төлөөлөгчид оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цаашдын арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “5Ш” ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлжээ. Бас хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн засаглалыг ил тод болгох зэрэг зорилтуудын хүрээнд холбогдох хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж буйг тэмдэглэсэн байна.

Тэр үеэрээ БНСУ, Филиппин улсуудтай "шувууд"-аа барьж авчрах талаар албан ёсоор тохирчээ. Энэ талаар "Зууны мэдээ" өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл энэ "тохироо" хийгээд "Шувуу" ажиллагааныхны ажлын үр дүн богино хугацаанд гарчихаж байгаа аж. Тодруулбал, хамгийн олон жил "нисэж" байгаа Т.Бадамжунайгийн сургийг Филиппинээс гаргажээ. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоосон байна. Бичлэгийг нь ч манай хууль хяналтынханд ирүүлжээ. Тиймээс "Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар уржигдар Филиппин рүү ниссэн байна.

Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүдийн боомтоор "УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давсан гэдэг. Түүнээс хойш Филиппин, Сингапур зэрэг улсад амьдарч байгаа гэх албан мэдээллүүд дуулддаг байв. Тухайн үед тэрбээр томоохон хэрэгт шалгагдаж эхлээд, байдал эвгүйтэх үед ийн хил давж зугтсан гэдэг.

Дашрамд хэлэхэд, түүнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа юм байна. Яллагдагчаар татах саналыг ойрын үед прокурорт гаргах бололтой.

Ер нь бол Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төр , бизнесийн бүх холбоо сүлжээг атгадаг байв. Түүний оролцоогүй асуудал гэж Монголд байгаагүй юм. Товчхондоо, тэрбээр МАН-ыг ч, АН-ыг ч зохицуулдаг гол хүн нь байсан гэдэг. Шуудхан хэлэхэд "...МАНАН бүлэглэл" гээд байдаг хүмүүсийн гол зохицуулагч, шийдвэр гаргагч нь байсан гэдэг юм. Зугтах хүртлээ шүү дээ. Тэгж зугтах үед нь "...Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “Tween tower”-ын 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна” гэсэн бүдэг бадаг мэдээлэл гарсан. Өөр мэдээлэл дуулдаагүй.

Харин өнөөдөр ээлж дараалан ил болж буй томоохон хэргүүдийн араас мань эр гарч ирсээр байгаа аж. Тиймээс том хулгайд орооцолдсон улстөрчид түүнийг ирүүлэлгүй дөрвөн жил гаруй "нисгэчихсэн" байгаа юм. Тийм учраас түүнийг ийн баригдаж эх орондоо ирэх сургаар нэр бүхий томоохон улстөрчид сандралдаж эхэлсэн байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Молиго үмхүүлдэг 30 хувийн квотын түүх давтагдах вий...
Молиго үмхүүлдэг 30 хувийн квотын түүх давтагдах вий...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​