fbpx Оросын мөрдөгчид кафед бөмбөг дэлбэлсэн сэжигтнийг баривчилж, дүрс бичлэгийг нь нийтэд үзүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 24 секунд

Оросын мөрдөгчид кафед бөмбөг дэлбэлсэн сэжигтнийг баривчилж, дүрс бичлэгийг нь нийтэд үзүүлэв

Ням гарагт Санкт-Петербург хотын нэг кафед бөмбөг дэлбэрэх үеэр Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг блогчин Владлен Татарский алагдсан билээ.

Өчигдөр уг хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид 26 настай Дарья Трепова хэмээх эмэгтэйг баривчилжээ.

Түүнийг тэсрэх бөмбөг бүхий баримлыг Татарскийд бэлэглэсэн гэж үзэж байгаа юм байна.

Мөрдөн байцаагчид Треповагийн хайрцагтай баримал бариад кафед ирж буй дүрс бичлэгийг бас нийтэд үзүүлжээ.

Халдлагыг Украины талаас зохион байгуулсныг батлах баримтыг олсноо мөн мэдээлсэн байна.

Харин Киевийн эрх баригчид уг халдлагад хамаагүйгээ мэдэгдээд үүнийг Оросын дотоодын зөрчил тэмцэл гэж тайлбарлажээ.

Дэлбэрэлтийн үеэр Татарский алагдаж, өөр 30 орчим хүн шархадсан байна.

Жинхэнэ нэр нь Максим Фомин болох 40 настай Татарский тухайн өдөр кафед өөрийн дэмжигчидтэй уулзаж байжээ.

Өчигдөр мөрдөн байцаагчид Треповагийн өгсөн мэдүүлгээс зарим хэсгийг нийтэд мэдээлсэн байна.

Түүнээс яагаад баривчлагдсанаа мэдэж байгаа эсэхийг асуухад “Владлен Татарскийн амийг хөнөөсөн хэргийн газарт байсан учраас. Би тэнд дэлбэрсэн баримлыг авчирсан юм” гэж хариулжээ.

Хайрцгийг хэн түүнд өгснийг асуухад “Би энэ талаар дараа хэлж болох уу?” гэж хариулсан байна.

Оросын эрх баригчид энэ хэргийг Украины тусгай албад сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн хүмүүстэй хамтран зохион байгуулсан “террорист халдлага” гэж нэрлэжээ.

Мөн халдлагыг Украины нутаг дэвсгэрт төлөвлөснийг батлах баримт олсон, холбоотой бүх хүмүүсийг илрүүлэх ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээлсэн байна.

Навальныйгийн байгуулсан Авлигатай Тэмцэх Сангийн тэргүүн Иван Жданов энэ хэрэгт тус байгууллага ямар ч оролцоогүйгээ мэдэгдээд Оросын эрх баригчид дотоодын дайсан бий болгох зорилгоор өөрсдийг нь гүтгэж байна гэж дүгнэжээ.

Хэргийн гол сэжигтэн Дарья Треповаг өчигдөр нөхрийнх нь найзын өмч болох Санкт-Петербургийн орон сууцнаас баривчилсан байна.

Өнгөрсөн онд тэрбээр Украины дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцоод хэд хоног саатуулагдаж байжээ.

Халдлага гарсан Нева мөрний эрэг дээрх кафе өмнө нь Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний өмч байсан гэдэг.

Өчигдөр Пригожин алагдсан Татарскийн араас эмгэнэл илэрхийлсэн видео мэдэгдлийг Украины Бахмут хотоос цацсан юм.

Өчигдөр бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эр зоригийн одонгоор Татарскийг нөхөн шагнах зарлиг гаргажээ.

Телеграм сошиал платформд хагас сая гаруй дагагчтай Татарский нь Оросын эрх баригчдын Украинд явуулж буй дайныг идэвхтэй дэмжигч байсан юм.

Украины Донецк мужид төрсөн тэрбээр өмнө нь зэвсэгт дээрмийн хэргээр шоронд ял эдэлж байсан бөгөөд өөрийг нь салан тусгаарлагчид шоронгоос чөлөөлсний дараа Кремлийн бодлогыг тууштай дэмжигч болж байжээ.

Эх сурвалж: BBC

NASA 2024 онд сар руу нисэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​