Shilen.gov.mn сайтад ил болгосноор ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ газар эзэмшигчдийг Н.Цэлмүүн тэргүүллээ. Түүний хувьд Богд уулын дархан цаазат газарт Түргэний аманд буюу олны нэрлэж заншснаар Кувейтын аманд 22 га газар эзэмшдэг байна. Мөн Н.Цэлмүүний нэр дээрх уг газарт МАК-ын блокоор барсан ХАУС хорооллууд боссон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Н.Цэлмүүнийг Кувейтийн аманд газар эзэмших эрхийг авахад Байгаль орчны сайдаар Л.Гансүх ажиллаж байв.
Эх сурвалж: Hardnews.mn