fbpx Таван настай хүү: Хүүхдийн шорон шиг тэр газрын атаман ах нар намайг зодож, би шөнөжин уйлсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 27 секунд

Таван настай хүү: Хүүхдийн шорон шиг тэр газрын атаман ах нар намайг зодож, би шөнөжин уйлсан

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 24цагийн турш зөвлөгөө мэдээлэл өгдөг. Үүнээс гадна хамгаалахүйлчилгээ үзүүлдэг төвийг мөн ажиллуулдаг. Тус хамгаалах төвд хүргэгдэн очин хоёр
хоног байрласан хүү тэндээ зодуулсан гэх мэдээллийн мөрөөр хүүгийн ээж С.Энхчимэгтэй ярилцлаа. Хүсэлтээр нь ээж болон хүүгийн зургийг нийтлэлгүй, гэмтсэн хэсгийнх нь зургийг нийтлэв.

-Хүүхэд одоо ямар байдалтай байна вэ?

-Миний амь шигээ хайрладаг хүү минь хоёр хоног 108 гэдэг хүүхэд хамгаалах төвд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс хүргэгдэж очоод ийм болтлоо зодуулсан байна. Ил харагдах шарх нь ийм. Гэхдээ гэдэс болон толгой нь өвдөөд байгаа. Олон том ах нар ээлжлэн бүлэглэн зодсон гэнэ. Хоёрхон хоногт манай хүүхэд аймар гэмтжээ. Цочдог, огцом уурладаг, орилдог, гомддог болчихсон байна. Тэнд байнга байрладаг хүүхэд бол ямар ч хөгжиж боловсрох юм байхгүй, улам зэрлэгшдэг гэж ойлголоо. Ямартаа ч дуу хөгжим, сургалт ордоггүй юм байна.


-Тухайн үед юу болсон юм бэ?
-Би хүүтэйгээ хоёр хоног холбогдож чадахгүй, хайсан. Аавтайгаа байгаад нь итгэж байсан. Аавынх нь утас холбогдоогүй. Гэтэл цагдаа нар аавтай нь маргалдсан уур бухимдлаа хүүд минь гаргасан байжээ. Хэнээс, юунаас болж цагдаад очсоныг нь мэдэхгүй.


-Ааваас нь тусдаа амьдардаг гэж ойлголоо?
-Ерөнхийдөө бид хоёр тусдаа байгаа юм. Аав нь хөдөө ажилладаг. /Энэ талаар илүү
зүйл ярихыг хүсээгүй/


-Ааваас нь асуухад юу гэх юм?
-Ааваас нь асуусан. Ууж байсан найзындаа хүүгээ үлдээе, эсвэл би ээж рүү нь залгаж хэлмээр байна гэж удаа дараа хэлжээ. Гэвч хүүг нь салгаж авах гээд байсан тул хоёр цагдаагийн хувцсыг нь урж муудалцсан гэж байгаа юм. Хүүхдийг нь салгаж авах гээд байсан болохоор ийм байдал үүссэн гэж
хэлсэн.


-Хүүхэд чинь өөрөө юу гэж хэлж байна
вэ?

-Хүүтэйгээ уулзсанаас хойш толгой, гэдэс
нь өдөр, шөнөгүй өвдсөн. Шалгааж, шалгааж асуухад хүү минь ийм байдалд хүрснээ хэлсэн. Миний хүүгийн ярьж байгаагаар “Энэ мууг тийш нь оруулаад үхтэл нь зодно” гэжээ. Яг хэнийг тэгж хэлсэн юм, мэдэхгүй байна. “Хүүхдийн шорон шиг, тэнд атаман ах нар байсан. Тэд нар намайг аймар их зодож, би шөнөжин уйлсан” гэсэн. Хүүхэд хамгаалах төв гэдэг юмандаа шорон шиг оруулаад таван настай үрийг минь өдөр, шөнөгүй хоёр хоног зодож байхад тэр газрын албан хаагч нар яагаад
миний хүүг хамгаалсангүй вэ? Ийм жаахан хүүхдийн нүдэн дээр аавыг нь гавлаад зодсон гэхээр аймшигтай. Надад аавыг нь өмөөрөөд байх шалтгаан алга. Чи яагаад зодуулсан юм бэ, яагаад хүний үгэнд ороогүй юм бэ гэсэн чинь “Том ах нар орж ирээд ханандаа гэж орилсон. Би яадгийг нь
мэдэхгүй зогсоод байсан чинь чамайг ханандаа гээд байгаа юм биш үү гээд намайг эхлээд ирж зодсон” гэсэн. Тэгээд хүүхдүүд хана дагаад суусан гэж байгаа юм. Яагаад тэд нар ханандаа гэж орилсон юм бэ гэхээр том агаа, аниа нар том хүний кино үзэх гээд бид нар хана дагаж суусан
гэсэн. Та нар яагаад тоглож болоогүй юм бэ гэхээр “Бид нарыг тоглоом тоглохоор
чимээгүй бай гэж хэлээд хана дагуулж суулгасан” гэсэн. Нэг хэлгүй аниа байсан. Тэр хэлгүй аниаг тоглоом хураа гэсэн. Тэр аниа ойлгохгүй байхаар нь манай хүү туслах гээд босоод очсон юм байна. Тэгсэн чинь чамайг ханандаа гээд байгаа юм биш үү гээд дахиад нэг аниа эгэм рүү нь цохьсон байгаа юм. Камер байхгүй юм чинь баримттай болъё гээд зураг таниулсан. Өнөөдөр дөрвөн зураг тавиад таниулахад хоёр хүүхдийг хоёуланг нь таниад хэлж байсан. Нөгөө хүүхдийг нь яг санахгүй байсан. Гэхдээ миний нүүрэнд шалбалсан нэг хүүхэд байх ёстой гээд байсан. Энэ хүүхэд байхаа гээд нэг хүүхдийн зургийг хэлсэн. Манай хүүхдийн зодуулсан шалтгаан нь ханандаа гэдэг үгийг ойлгохгүй, бас тэр хэлгүй охинд туслан тоглоом хураах гэж бас дахиад зодуулж.

-Тэгэхээр хүүхдүүдээс нь зодсон болж
таарч байна уу?

-Таниулсан зураг нь 12-16 насны хүүхдийн дөрвөн зураг байсан. Манай хүүхэд хоёрыг нь таньсан. Ажилтнууд нь юм уу, хүүхдүүд зодсон юм уу бүү мэд. Одоо хэн зодсоныг нь шалгаж байгаа гэсэн. Ямар ч байсан тэнд байгаа хүүхдүүд ямар ч хараа хяналт байдаггүй, бусдыгаа зодоод байж байдаг
юм байна.


-Камергүй гэсэн үг үү?
-Кридорын камер гэж байдаг гэсэн. Манай хүүхэд юу гэж кридорын камерт харагдах вэ
дээ, тоглоомын өрөөндөө зодуулсан гэж хэлж байгаа. Тоглоомын өрөө нь камергүй.

-Том хүний кино үзэх зурагттай гэж ойлголоо?
-Том хүүхдүүд нь тусдаа кино үздэг юм шиг байгаа юм. Хүүхэлдэйн кино биш. Хүүхэлдэйн кино гарч байгаад дараа нь өөр кино гардаг даа насанд хүрэгчдийн биш.

-Хүүгээ эмнэлэгт үзүүлсэн үү?
-Шүүх шинжилгээнд гэмтлийн зэрэг тогтоолгосон. Хариу нь гараагүй байгаа.Мөрдөгч нь болохоор шүүх шинжилгээний гэмтлийн зэргийг нь хүлээнэ гээд байхаар нь би өнөөдөр даргад нь мөрдөгчөө солих хүсэлт тавьсан. Яагаад гэвэл, хуулийнхаа хугацаанд хийнэ л гэх юм, шүүх шинжилгээний гэмтлийн зэргийг тогтооно л гэх юм, одоо баримтгүй болчихоод байна, камерийн бичлэг байхгүй гээд их учир битүүлэг юм яриад байгаа. Хүүгээ ямартай ч сэтгэл зүйч болон ганцаарчилсан багштай
ажиллуулж, цэцэрлэгт явуулж эхэлсэн байгаа.

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр болсон явдал гэсэн. Та цагдаа дээр очиж уулзсан уу?
-Хүүхдэд минь ийм зүйл болсныг мэдээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү холбогдсон. Бид нарт ямар хамаатай юм бэ, 108 руугаа холбогд гээд уурласан. Цагдаа нар миний хүүг хаана очсон, яасан ийсэн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байсан. Өнөөдөр миний хүү мэдүүлэг өгөхдөө, энэ хүн миний энэ рүү, энэ рүү, бас энэ рүү цохьсон гэж хэлсэн. Ганцхан толгой руу нь цохиогүй. Тэгэхээр олуулаа зодсон болж таарч байна. Би хүүхдийнхээ эрүүл саруул бие, эрүүл
саруул ухааныг хэнээс, хаанаас нэхэх вэ? Хариуцан хүлээлгэж өгсөн цагдаа нь мэдүүлэг өгөх өрөөнд орж ирэн хэл амаар доромжилсон. Хүүхдээ эрүүл саруул явж байгаа гэж бодсон болохоос хүүхэд
хамгаалах төвд очоод зодуулчихна гэж бодсонгүй.

-Хүүхэд хамгаалах төвд нь хандсан уу?
-108 руу нь утасдаж “Миний хүүг зодсон байна. Ээжид нь яагаад дуудаж хэлэхгүй ингэж зодож байгаа юм бэ” гэхэд чи цагдаадаа ханд бид нарт хамаагүй гэсэн. Хоёр газраас ийм л хоёр хариуг авсан. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст гомдолтой байгаа. Эрүүл саруул, асран хамгаалагчтай хүүхдийг минь 108 дуудаад өгөөд “хаячихсан” байна. 108 гэх газраас нь аав нь “тасраад” гудамжинд хэвтэж байхад нь хүүхдийг авсан гэж хүртэл надад худлаа хэлж үзлээ. 108 гэх нэртэй боловсон хүүхдийн шорон монголд мөнгө угааж байгааг өнөөдөр мэдэв. Яагаад эхийнх нь утсыг ааваас нь асууж, утас руу нь залгах эсвэл мессеж бичээд хүлээлгэж өгөөгүй юм бэ? Ар гэрийг нь асуулгүй ийн хаясанд гомдолтой байна. 108 төв нь хүүхэд хамгаалдаг газар биш юм уу?

-Тэр төв дээр нь очоод уулзахгүй юм уу?
-Тэр төв нь маш их хамгаалалттай нууц газар гээд байгаа юм аа. Хаана, ямар газар очсоныг нь мэдэхгүй байна. Би сайн ойлгохгүй байгаа.

-Өөр юу гэнэ?
-Хэл ам хийж байгаад мэдүүлэг өгөхөөрболоход Нарандаваа гэгч цагдаа нь мэдүүлэг өгдөг өрөөнд манай хүү рүү чанга, чанга дуугаар орилж хашхираад, чи тэгээ биз дээ, ингээ биз дээ гэхэд нь би мэдээж муудалцаад өрөөнөөс нь гарсан. Миний болон хүүхдийн минь мэдүүлэг өгөх болон гомдол гаргах эрхэд халдаад байна, битгий mхэл амаар доромжлоод бай гэсэн чинь угаасаа энэ өрөөнд дуу бичлэг хийгдэж байгаа гэсэн боловч нэг ч дуу бичлэггүй хэрнээ дүрстэй бичлэг хийснийхээ дараа гарч ирчихээд миний хүүхдийг болоннамайг айлган сүрдүүлж байсан байгаа юм.

-Та яаж мэдсэн юм бэ?
-Тэр өрөөнөөс нь гаргаж байгаад надтай энэ хүн хэрэлдсэн гээд ёс журмынх нь
хэлтэст өгсөн юм. Ёс журмаас нь ирээд шалгахад дуу нь байхгүй, дүрстэй бичлэг байсан.

-Мэдээж гомдлоо гаргах байх?
-Нарандаваа гэх цагдаад гурван шалтгаанаар ёс журмын хэлтэст нь гомдол гаргасан. Манай хүүхдийн цэнхэр цамцтай зургийг надад үзүүлж байсан юм. Нүүрэндээ ямар ч шарх сорвигүй гээд. Ганцхан түүний гар утсан дээр байсан тэр зургийг шөнийн хоёр цагт би үзсэн. Өглөө 5:30 гэхэд сайтуудаар цацагдсан байсан. Тэгэхээр миний хүүхдийн зургийг ямар ч зөвшөөрөлгүйгээр сайтуудаар цацуулж мэдээлэл тарааж эхэлсэн байгаа юм. Би одоо АТГ болон холбогдох бүх дээд байгууллагад гомдол гаргана.

-Яагаад цагдаагаас тараасан гэж үзэж байгаа юм бэ?
-Манай нөхрийн баригдсан цаг хугацаа, юу болсон бүх процесс болон насыг нь санаатайгаар буруу бичиж тараасан байна.


-Та өөрөө хүүхдээ 108 төвд очих хүртэл
хариуцлагагүй хандсан тал байна уу?

-Хүн болгонд хүүхэд харах хүний асуудал байдаг. Би тэр үед нэлээд том байгууллагад
хувь хүний хөгжлийн сургалт өгөхөөр болчихсон байсан юм. Яаж хоёр хүүхдээ чирээд явах вэ дээ. Би нэг ойтой охинтой. Охиноо ахындаа үлдээсэн. Айлд хоёрын хоёр хүүхдээ үлдээхэд бас зовлон л юм,
хэцүү шүү дээ. Томыгоо аавд нь өгсөн.


-Аав нь ямар хариуцлагагүй юм бэ?
-Аавынх нь буруу бас байгаа. Аав нь хоёр хоногийн дараа хүүхдээ өөрөө гаргаж
авсан байсан. Нэг хоноод эрүүлжүүлэхээс гарсан боловч, хүүхдийг нь өгөөгүй. Надад бас энэ тухайгаа хэлээгүй. Аавынх нь буруу энд зөндөө байгаа. Зохих хариуцлагаа хүлээнэ. Хүүхэдтэйгээ дахин уулзах эсэхийг нь тусдаа шийднэ. Одоо миний хүүхэд 108- н хамгаалах төвд очоод яагаад зодуулсан нь л асуудал болж байна. Бусад асуудал тусдаа шийдэгдээд явах байх.

-Өөр хэлэх юм байна уу?
-Миний хүүхэд тэнд зодуулсан нь тодорхой болсон. Одоо миний хувьд хууль хэний
талд үнэн зөв шийдэхийг л хүлээж байна.

Эх сурвалж: Focus.mn

Цагаан сарын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн 5 бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна
Цагаан сарын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн 5 бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​