fbpx Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
7 минут 54 секунд

Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!

Б.ДАМДИН-ОЧИР

Манай нүүрсний хулгай Оросын “Манжин” үлгэртэй яг адилхан. “...Маш том манжин” гэдэг шиг олон жил үргэлжилж, гүн гүнзгий суусан, углуурга сайтай. Ганцхан угзралтаар гаргаад ирэх боломжгүй аж. “Манжин” үлгэрт гардаг шиг маш олуулаа “татаж” байж л шийдэх бололтой.

Өнгөрсөн долоо хоногт доо, УИХ-аар энэ хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх гэж юу болов доо. Хоёр гишүүнийг түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гэхдээ энэ санал хураалтын өмнө, хойно нэлээд үйл явдал өрнөлөө. Ер нь бол “...Тэгье тэгье, бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя” гэсэн гишүүн гарсангүй. Гурвуулаа “...Би буруугүй. Хэлмэгдэж байна” гэж мэдэгдэв. Ерөнхий прокурорыг санал хүргүүлэхтэй зэрэгцээд зарим нь хөдөлгөөнд орж, бүрэн эрхтэйгээ үлдэх бүх аргыг хэрэглэж үзжээ. Энэ талаар хэвлэл, олон нийтийн сүлжээ, бусад эх сурвалжууд зогсоо зайгүй мэдээлэв. Чуулганаар санал хураахад гишүүдийн 72 хувь нь Т.Аюурсайханыг, 53 хувь нь Д.Бат-Эрдэнийг, 47 хувь нь Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх санал өгчээ. 50 хувьд хүрээгүй учир Н.Наранбаатар нь бүрэн эрхтэйгээ үлдчихэж байгаа юм. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүдийн 53 хувийн буюу ганц хоёрхон саналаар бүрэн эрхээсээ салсан нь МАН-д ч, АН-д ч асуудал үлдээлээ. МАН-ын тухайд УИХ дахь бүлэг нь гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Харин тус намын 19 гишүүн Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, МАН-ынхан “...Асуудлын гол нь Д.Бат-Эрдэнэдээ бус тэдгээр гишүүний санал нь нүүрсний хулгайг хамгаалж, бүлэглэлийн талд ажилласан явдал болсон” гэж үзэж буй бололтой. Тэр утгаараа, тийм санал өгсөн “нүүрсний 19” гишүүн нэлээд “юм” дуулах даг.

АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр ёстой л “...Мордохын хазгай” болсон. Улс төрийн анхны шийдвэр дээрээ унасан. АН-ын дарга нь Лу.Гантөмөр хэдий ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байгаа гэцгээж байна. Шүүхийн шийдвэрүүд ч тэгж гарсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрүүд хоорондоо эсрэг тэсрэг, зөрчилтэй гарсан ч нийлүүлээд “уншвал” АН-ынхныг “...Дотроо учраа олчих” гэж буй мэт байгаа юм. Ямартай ч АН-ын дарга Лу.Гантөмөр нь намынхаа гэрчилгээ, тамга хоёртойгоо ижил хэмжээнд л яригдах боллоо. Өөрөөр хэлбэл, түүнийг АН-ын дарга хэвээр үлдээх эсэх талаар ч яригдаж магадгүй болсон байна.

Үүний зэрэгцээ үлдэж хоцорсон Н.Наранбаатарын нэрийг Ерөнхий прокурор УИХ-д дахин оруулж магадгүй болжээ.

“...Н.Наранбаатар Д.Бат-Эрдэнэтэй нэг хэрэг дээр хамт шалгагдаж байгаа. Тэгэхээр тэрбээр бүрэн эрхтэйгээ байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна” хэмээн мөрдөгчид үзэж буй юм байна. Тиймээс Ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналаа дахин гаргах бололтой.

Ер нь бол Н.Наранбаатарын нэрийг АТГ-ынхан анхнаасаа л зарласан. Эхлээд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд 17 хүний нэрийг зарлахад түүнийх багтсан. Дараа нь тус газраас 2023 хоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийсэн. Тэгэхэд “...Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан” гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ярьсан. Тодруулбал, УИХ-ын зургаан гишүүнийг “...Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан” асуудлаар шалгаж байгаагийн нэг нь Н.Наранбаатар болохыг хэлсэн. Мөн 2023 оны гуравдугаар сарын 14-нд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “...Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна” гэж мэдээлсэн. Харин Н.Наранбаатарын тухайд нүүрсний хулгайл холбоотой гэх 17 хүний дунд нэр дурдагдсан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд л “...Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргалаа” гэсэн. Үүнээс хоёр хоногийн дараа УИХ-ын чуулган дээр “...Яагаад намайг холбогдуулсан бэ гэдгийг намайг дуудаж асуугаагүй учраас мэдэхгүй байна. Би бодохдоо хулгайн асуудалтай холбоотой ордууд Өмнөговьд байгаа учраас аймагтай хамаатуулж байгаа байх. Миний бие 2016-2020 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Олон олон сонгогчдоо харж байгаад, чуулганд ганц баттай зүйл хэлье. Уг хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ холбогдогч уу үгүй юу гэдгийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм. Сүүлд Ерөнхий прокурор УИХ-д гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал илгээсний дараа “...Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж байсан юм.

Бас нэг анхаарал татсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт эдгээр гишүүдийг хэлэлцэх үеэр яригдсан. Чуулганаар нууц санал хураалт эхлэхийн өмнө Д.Бат-Эрдэнэ "...Д.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы хаалттай хуралдааны үеэр “Та бүхэн миний бүрэн эрхийг түтгэлзүүлж болно оо. Бараг ч тэгэх байх. Гэхдээ та бүхэн Өмнөговьчуудын сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээгээрэй. Өмнөговийн иргэдийн сонголтын ядаж 50 хувь нь энэ танхимд үлдээд ажлаа үргэлжлүүлээд, өмнөговьчуудын саналыг илэрхийлж байх ёстой шүү” гэдэг агуулга хэлжээ. Ийм мэдээллийг түүний тун ойроос олон нийтийн сүлжээнд шидсэн байдаг. Д.Бат-Эрдэнийг үг нөлөөлсөн үү, өөрийнх нь "хүсэлт" дүнгээ өгсөн үү, УИХ түүнийг авч үлдэхээр шийдсэн. Харин хууль хяналтынхан Н.Наранбаатарыг дахиад "нэхэх" магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)

Д.Амарбаясгалан: Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг чөлөөлөх эсэх асуудал энэ сарын 10-ны хяналт шалгалтын дараа тодорхой болно
Д.Амарбаясгалан: Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг чөлөөлөх эсэх асуудал энэ сарын 10-ны хяналт шалгалтын дараа тодорхой болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​