fbpx Шинэчлэлийг шингээхүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 45 секунд

Шинэчлэлийг шингээхүй

Шинэчлэл гэдэг үгийг сонсохоор хэн хүний дотроос жаахан “юм” арзганаад байдаг л даа. Энэ үнэн. Зарим хүн “Би шинэчлэлд дуртай” гэж чанга хэлэх авч уг чанартаа бол арзганаад л байгаа. “Чи хүн гүжирдэж байна” гэж хэлэх л байх. Гэхдээ цаад учир нь надад ч биш, түүнд ч биш хүний тархинд л байгаа юм. Тархи их залхуу эрхтэн л дээ. Тэр болж л өгвөл зүгээр суух эрмэлзэлтэй. Үгүй ядаж л хуучнаараа үлдэх санаатай.

Учир иймээс ямар ч өөрчлөлт эхэндээ тийм ч таатай байдаггүй. Дассан орчиндоо, тав тухтай бүсдээ шигдэх тусам хүн гэгч амьтан аливаа өөрчлөлт, шинэчлэлтэд хойрго хандаж, залхуурч, царцах гээд байдаг.

Гэвч “Өөрчлөлтөд хэдий чинээ бэлэн бус байна, төдий чинээ сул дорой байна” гэж үг бий. Гэхдээ тархи ачаалал даадаг эрхтэн гэдгийг санаарай. Хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицож чадсан нь цааш яваад, чадаагүй нь орхигдож гээгддэг нь хөгжлийн хууль юм. Тогтоол ус, урсгал усны онол ч гэх юм уу.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад монголчууд бид технологийн хувьд ч, хүний хөгжлийн хувьд ч хурдацтай өөрчлөгдөж байгаа. Өөрсдөө л хөгжил дэвшлээ олж харахгүй, бий болгосноо үнэлэхгүй байгаа болохоос бидний өдөр тутамд өмнө нь төсөөлөхөд ч толгой хүрэмгүй олон дэвшил гарч буйг хааяа ч болов амсхийгээд санууштай.

Хамгийн наад захын жишээ, автобусанд кондуктор хэрэггүй болж, иргэд өөрсдөө карт уншуулаад явна гэхэд бүгд л төвөгшөөж хүлээж авч байсан. Зөвхөн нийтийн тээвэрт хэрэглэдэг тусгай карт авна, үе үе цэнэглүүлнэ гээд л бодохоос ядаргаатай. Үүнээс гадна автобусны хаалгаар нэгнээсээ өрсөхөөр ухаан мэдрэлгүй чихдэг байсан бид үйлчилгээний энэ шинэчлэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй л байсан. Гэтэл нэг л мэдэхэд урд хаалгаар дугаарлаж ороод, хойд хаалгаар буугаад сурчихсан л байна. Эндээс харахад бидний харилцааны ухамсарт технологи нөлөөлж байгаа биз? Бас үзэж амжаагүй кино, нэвтрүүлгээ нөхөж үзэх, зурагтынхаа цэсийг өөртөө тохируулж төлөвлөх гээд л орон даяараа ямар ч хөдөлгөөнгүй болж “Халтар царайт” үздэг байсан тэр үеэтэйгээ харьцуулахад бараг үлгэр домог. Ер нь улс хөгжихөд, ард түмэн соёлжиход технологи л түрүүлж дугтчиж, хөтөлж манлайлдаг жамтай.

Цаашлаад ширэн түрийвч, цаасан мөнгө хэрэглээнээс гарч, тодорхойлолт лавлагаа авахын төлөө төрийн үйлчилгээнд дугаарлах хэрэггүй, такси дуудах гэж лавлах утас рүү улайстал залгах шаардлагагүй болсон гээд тухайлан анзаарагдамгүй олон технологи бидний алхам бүрт нэвтэрч, амьдралыг арай л хялбар, ухаалаг, цэгцтэй рүү чиглүүлэх болсон. Хойшид улам боловсорч, цаг цаас, явдал суудал болж байсан асуудлууд маань аандаа мартагдах нь дамжиггүй.

Гэхдээ, бид өөрсдөө хөгжиж байгаагаа мэддэг болов уу... Бүх зүйлд сэтгэл дундуур, шүүмжлэхийн дон тусчихсан, нийгмийн сүлжээгээрээ сэвж балбах сэдэвтэй л байвал тэр нь ирээдүй маргаашид хэрэгтэй үгүйг эргэцүүлэх ч сөхөөгүй байх шиг. Төр засгийг, улстөрчдийг шүүмжилж шахаж болох ч юм хийж бүтээх гэж хичээж, олон арван хүнийг ажлын байраар хангаж яваа хувийн хэвшлийнхнийхээ шинээр нэвтрүүлэх гэж буй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг ч хоморгонд нь хавчуулна. За яахав, үүнийг шинэчлэлт өөрчлөлтийн үеийн тархины самуурал гээд ойлгоё.

Тэгвэл тархинд их учир байна гэдгийг нэгэнт ойлгосноос хойш тархиа л аргадаж, тархиа л уран нарийн аргаар удирдан залъя. Түүнтэй шинэ технологийг шингээж авч, тухайн өөрчлөлтийн нэг хэсэг болох тухай ойлголцъё. Өөрөөр хэлбэл шинэ апп зарлагдвал татаж байж, шинэ үйлчилгээ нэвтэрвэл хэрэглэж байж, шинэ бүтээгдэхүүн гарвал туршиж байж сайн мууг нь мэднэ, бас алдаа оноог нь олж харж, сайжруулалт шаардана. Харин сургаар ч юм уу, сурч дадаж амжаагүй ганц үйлдлээр төлөөлүүлэн бухимдан, нөгөө л өөрчлөлтөд хойргошдог “агуйн” инстиктээрээ хандах нь хий дэмий цаг үрсэн асуудал болно. Алив шинэ бүхэн рүү тэмүүлэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг “түүнд” тайлбарлая.

Сүүлийн өдрүүдэд Юнивишний системийн шинэчлэл зарим хүний бухимдлыг төрүүлж байх шиг байна. Одоогоос 12 жилийн өмнө “Анхны гурвалсан үйлчилгээ” гээд гараад ирэхэд ч бид таатай хүлээж аваагүй, үр ашгийг нь ч ойлгоогүй. Гэтэл өндөр хурдтай интернэт, сонголттой ТВ контентууд, суурин утсаа бүгдийг нь нэг жижиг төхөөрөмжөөр, нэг багц төлбөрөөр шийдэж, амьдралынхаа олон хэрэгцээг хялбарчилж хэмнэж дадсанаа өнөөдөр завгүй амьдралынхаа хэмнэл дунд залгичихсан л тууж яваа.

Тэр үеэс хойш тасралтгүй өөрчлөгдсөөр, хөгжсөөр өнөөдөр бүхэл бүтэн системийн өөрчлөлт хийж, биднийг зурагтдаа удирдуулах биш удирдах хэмжээнд хүргэв. Андройд үйлдлээ дагаад хурд багтаамж нь нэмэгдэж, гэр бүлийн гишүүн тус бүрийнхээ насны онцлогт тохирсон цэс үүсгэх, хянах, тохируулах гээд л хэвшүүлж чадвал олон шинэ хэрэглээ нэвтэрчээ. Хамгийн гол нь смарт ТВ-гүй байлаа ч юүтүб зэргийг шууд үзэж болох аж.

Гэхдээ гэр гэртээ байгаа дамжуулагч төхөөрөмжөө шинэчлэх хэрэг гарч байгааг хэлэх хэрэгтэй. Гар утсаа гуравхан жил бариад л муудлаа, уйдлаа гээд шинэ загвар хөөцөлддөг мөртлөө Юнивишний төхөөрөмжийг хэзээ ч сольж сайжрах ёсгүй юм шиг ханддаг нь бидний гэм биш зан юм. Гэвч бүх зүйл өөрийн цаг хугацаатай, ажиллах, унтрах горимтой билээ.

Бид заримдаа үүрэн телефоны операторыг загнадаг шигээ, арилжааны банкны теллерт аашилдаг шигээ, өөрсдийг маань сонсоод л, туслаад л байх тусам эр бяраа гаргадаг шигээ өөрийгөө, эргэн тойрноо өөрчлөлт рүү шахаж сурмаар байгаа юм. Би дахин хэлье. Тархийг ажиллуулаад л байвал ажиллаад л байдаг, ачаалал даадаг эрхтэн. Тэр зүрхнээс өөр. Хөөрхөн биш гэж үү?

Э.СҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах үүрэг хүлээсэн”
“Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах үүрэг хүлээсэн”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​