fbpx Н.Учрал: Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг нээлттэй болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 38 секунд

Н.Учрал: Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг нээлттэй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Түүний байр суурийг хүргэж байна.

-Таван “Ш” ажиллагааны “Шилэн” ажиллагааг танай яам хариуцаж байгаа.Энэ хүрээнд төрийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй байдалд үнэлгээ хийсэн юм байна. Ямар үр дүн гарсан бэ?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллагын 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан ЦХХХ-ны яамнаас shilen.gov.mn үндэсний портал сайтыг ажиллуулж байна. Энэ сайтын нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийж үзлээ. Ингэхэд яамд 71 хувь, төрийн захиргааны байгууллага буюу агентлагууд 51 хувь, нутгийн захиргааны 22 байгууллага 47 хувьтайгаар үнэлэгдэж нийтдээ мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ил тод болгож байгаа байдал 57 хувьтай байна. АТГ-тай хамтарч УИХ-аас удирдан томилогддог есөн байгууллагын хүрээнд нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийж, дунджаар 52 хувьтай гарсан. Ирэх долоо хоногоос shilen.gov.mn нэгдсэн порталд мэдээлэл хариуцагч байгууллагуудын жагсаалтыг гаргаж, өнгөөр нь ялган, байр эзлүүлж долоо хоног бүр Засгийн газарт шилэн индексийн талаарх мэдээллийг хүргэнэ.

-Засгийн газрын хуралдаанаар “Шилэн” ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд хэд хэдэн албан даалгаврыг өгсөн юм байна. Эдгээрт ямар мэдээллүүдийг ил болгох шийдвэр багтсан бэ?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж, машин унших форматаар бэлтгэн энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор ЦХХХ-ны яаманд хүргүүлэхийг үүрэг болголоо. Нэгдүгээрт, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашиглалтын төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээллийг хүргүүлэхийг БОАЖ-ын сайдад үүрэг болгосон.Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хувийн эрхзүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг эхийн нэр, өөрийн авч байгаа цалин хөлс, урамшуулал тухайн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага удирдлагыг сонгон шалгаруулсан журам, сонгон шалгаруулах ажиллагааны товыг хүргүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо. Гуравдугаарт, Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт хүргүүлэхийг Засгийн газрын тусгай сангийн удирдлагуудад, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээллийг хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаар товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааны мэдээллийг ирүүлэхийг ЗГ-ын гишүүд, аймаг,нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болголоо.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж тайланг нэгтгэж ирүүлэхийг дээрх албан тушаалтнуудад даалгалаа.

-Дээрх албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, зургаадугаар сарын 1-нд үнэлэн биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан. Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлэхгүй, энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд тухайн төрийн албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шилжүүлнэ. Хуулийг биелүүлэхгүй байгаа шалтгаан нь АТГ-т шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.

-Тусгай сантай холбоотой мэдээлэл ээлж дараалан нээлттэй болсоор байна. Одоо ил болгохоор төлөвлөж байгаа мэдээлэл бий юу?

-Ирэх долоо хоногт Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг shilen.gov.mn платформоор дамжуулж олон нийтэд нээлттэй болгоно.Үүнд хууль зөрчсөн эсэх, газраа зориулалтын дагуу ашигласан эсэхэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, шүгэл үлээх боломжтой. Гэхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, авсан газраа зориулалтынх нь дагуу ашиглан татвараа цаг тухайд нь төлж байгаа байгууллагуудад ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. “Шилэн” ажиллагааны үр дүнд аливаа асуудалд статистик тоон мэдээлэлтэй, илүү бодитой ханддаг, ил тод нийгмийг бүтээх нь гол зорилго нь юм.Тиймээс үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэх, олон нийтийн сүлжээгээр болон нийгмээр яллах байдлыг зогсоох ёстой. Тусгай хамгаалалттай газартай холбогдуулаад бид өдөр бүр байгаль орчны яамнаас ирүүлж байгаа мэдээллүүдийг шинэчилж, мэдээллийг нэмэх ажлыг зохион байгуулж байна. Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтраад тухайн газрын төлбөр болон татвар төлөлтийн байдлуудыг татварын системтэй нэгтгэж байна. Цаашлаад тусгай хамгаалалттай газруудад тухайн иргэн, аж ахуй нэгж газрынхаа төлбөрийг цаг тухайд нь төлж байсан уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох бололцоотой.Долоо хоног бүр мэдээллээ нэмээд шинэчлээд явна. Үүний үр дүнд ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын хүрээний мэдээлэл нээлттэй болно.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн хууль: 38 уу, 28 уу
Сонгуулийн хууль: 38 уу, 28 уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​