fbpx Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 6 секунд

Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, мөн УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Өргөн мэдүүлсэн төслүүдэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн ч тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог ажлын хэсгийн зүгээс 38,38 байхаар, харин АН-ын 48, 28 байх хувилбарыг оруулж ирсэн билээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар сонгууль болгоны өмнө хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг дурдаад төрийн албан хаагчид, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг хуулийн хүрээнд бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм. Үүний дараа гишүүд Ажлын хэсгийнхнээс хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Сонгуулийн зардлыг бууруулах санал гарч байгаа. Энэ тал дээр ямар дэвшилттэй заалт хуулийн төсөлд оруулж ирж байгаа вэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Холимог тогтолцоо нь өөрөө зардал бууруулах суурь нь юм. 76 тойрогт хүн болгон ихээхэн мөнгө зардаг байдал алга болно. Хэвлэмэл хуудас, самбарын хэмжээ, унааны тоог бууруулж байгаа. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Хуулийн төсөлд ухуулагч сайн дурын үндсэн дээр ажиллахаар тусгасан. Хэрэв нэр дэвшигч ажлын хөлс төлье гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүүгүй байна. Нэр дэвшигчээс гарах зардал 50 орчим хувиар багасаж байгаа. Намын ухуулагчийн тоог өсгөх талаар төсөлд тусгаад байна. Намын ухуулагч 100 байсныг 500 болгосон. Хувь хүнээс өгч буй хандивын дээд хэмжээ гурван сая төгрөг байсныг таван сая төгрөг болгож, хуулийн төсөлд оруулсан.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

- Нам дээр эрэмбэ гаргаж, жагсаалтаар оруулж ирнэ. Энэ тохиолдолд дарга нартай ойр хүмүүс эхний жагсаалтаар орж ирж, сонгогдох болчихоод байна. Намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн сонгох нь зөв юм уу. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нөхцөлд дараагийнх нь хүн яах вэ. Энэ өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчих вий.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

- Цэц 2022 оны зургадугаар сарын 22-нд хуралдаад холимог тогтолцоо орж ирэх эрхийг Үндсэн хуулиар нээсэн. Хоёрдугаарт, улс төрийн намууд байнга ярьдаг, пропорцианаль тогтолцоо бол санал гээгддэггүй, дэлхий нийтийн чиг хөгжлийн хандлага руу явах шаардлага байна гэж асуудал тавьж ирсэн. Гуравдугаарт, тойргийн эрх ашиг улс орны эрх ашгаас илүү байж болохгүй юм гэдэг үүднээс сонгуулийн тогтолцоог 38, 38 хувилбараар оруулж ирсэн. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүн чөлөөлөгдвөл тойрог дээр нөхөн сонгууль явуулна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Тогтолцооны хувьд төслийг дэмжиж байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар урлагийн тоглолтыг бүрэн хориглосноор зардлыг сайн бууруулсан. Энэ төслөөр ухуулагч нарын тоог бууруулсан нь сайн. Телевизээр явуулдаг сурталчилгааны цагийг багасгамаар байна. Сүхбаатар дүүрэг 144 мянган хүн амтай. 38 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор нийслэл 11-12 гишүүнтэй байх нь. Нийслэлийн иргэд төлөөлөлгүй шахуу үлдэх нь. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Холимог тогтолцоотой холбоотойгоор 38, 38 ын асуудал давтагдаж байна. Орон нутгийг газар нутаг төлөөлөх шаардлага зэрэг байгаа тул шийдэх бололцоотой болов уу гэж бодож байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!
Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​