fbpx Солонгост хүүхдийн мөнгө сарын 530 мянга ч үүнийг хангалтгүй гэж үздэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 44 секунд

Солонгост хүүхдийн мөнгө сарын 530 мянга ч үүнийг хангалтгүй гэж үздэг

Нэг нас зургаан сартай хүүдээ зарцуулах төсвөө сар бүрээр нь нарийвчлан төлөвлөж суугаа залуухан хосууд болох Вон Жан Хо, Чо Нам Хи нар Солонгосын Үлсан хотноо амьдардаг. “Солонгост хүүхдээ өсгөх өртөг нь Засгийн газраас дэмжлэг авч, зайлшгүй шаардлагагүй хэрэгцээгээ танасан хүмүүст тийм ч үнэтэй биш санагдах байх” хэмээн ярих гэрийн эзэн орон нутгийн радиод ажилладаг. Түүний амьдардаг орон сууцанд хүүхдийн тэрэг, тоглоом гэсэн эд зүйлсийг үнэгүй авах боломжтой хотын захиргааны санхүүжилттэй төв ажилладаг юм байна.

Энэ талаар хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа аваад буй Чо Нам Хи “Тоглоом, тэрэг зэрэг хүүхдэд шаардлагатай зүйлсийг Засгийн газраас нь үнэгүй өгнө гэдэг хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлийнхэнд хэрэгтэй дэмжлэг болно. Гэхдээ төрөлтийн асуудал үүссэн гэр бүлүүдэд өөр олон зүйл шаардлагатай гэдгийг бодож үзэх ёстой” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.

Дэлхийд төрөлтийн дундаж үзүүлэлт 2.1 байдаг бол Солонгост 0.78 болж буурчээ. Тиймээс Солонгосын Засгийн газар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд мөнгөн тэтгэмж олгох болон бусад төрлийн дэмжлэгийг үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал, 2022 оноос Солонгос ээжүүд хоёр сая вон буюу 1500 ам.долларыг хүүхэд төрүүлснийхээ дараагаар бэлнээр авсан нь Франц улсын тэтгэмжээс ч илүү байгаа юм.

Мөн нэг нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд сар бүр 700 мянган вон буюу 1.8 сая төгрөг, хоёр хүртэлх насны хүүхэдтэй бол 925 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Үүнийг 2024 онд 1.3 саяас 2.6 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээрээс гадна жирэмсэн үеийн эмчлүүлэх төлбөр, хүүхэд харах үйлчилгээ гэсэн бусад нэмэлт зардлыг ч төрөөс нь даахаар зохицуулжээ.

Солонгосын хоёр дахь том хот гэгддэг Пусанд 3-4 удаа төрсөн эмэгтэйчүүдэд 500 мянган вон олгодог байснаа 10 сая вон болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр Пусан хотын “алдарт эхчүүд” 26 сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Харин Өмнөд Жолла мужийн захиргаа хүүхдийг долоон нас хүртэл нь сарын 600 мянган вонын дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, тус мужийн хүүхдүүд сургуульд орох хүртлээ төрөөс 50.4 сая вон буюу 133 сая Монгол төгрөгийн тэтгэмж авдаг юм байна.

Мөн бага ангид орох хүртлээ Солонгос хүүхдүүд сар бүр 530 орчим мянган төгрөг авдаг. Хэрэв өрх толгойлсон эцэг эх эсвэл доогуур орлоготой бол үүн дээр нэмэлт тэтгэмж олгодог юм байна.

Төрийн энэ дэмжлэгээс үл хамааран Солонгосчууд хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа нь тус улсын тулгамдсан нэг асуудал болоод байна. Засгийн газраас нь авсан санал асуулгаар Солонгосын 19-34 насны залуусын 40 орчим хувь нь хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэж хариулсан байна. Мөн төрөлтийн түвшин бага байдаг хотын 10 хүн тутмын зургаа нь хүүхэдтэй болох шаардлагагүй гэж хариулсан талаар Сөүлийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн сан мэдээлжээ.

Засгийн газраас хангалттай хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлж байгаа ч хүн ам нь хүүхэд гаргахаас татгалзаж байгаа шалтгааны талаар Инчеоны Үндэсний их сургуулийн профессор Сон Да Ён “Хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг 1-2 настайд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэхгүй. Хүүхдийг насанд хүрч, бие даасан хүн болоход нь эцэг эхэд олгож байгаа өндөр дүнтэй мөнгөн тэтгэмж хангалтгүй. Харин үүний оронд эцэг эхчүүдийн ажил, гэртээ зарцуулах цагийг тэнцвэржүүлж, хүүхдэдтэйгээ өнгөрүүлэх цагийг нь олгох хэрэгтэй” гэж ярив.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Шинэ уужим орд“ компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ
“Шинэ уужим орд“ компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​