fbpx ХЭҮК-оос хүний эрх асууя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 39 секунд

ХЭҮК-оос хүний эрх асууя

С.УЯНГА

Хүний эрхийн асуудал өдөр бүр, цаг, мөч тутам яригддаг. Яг л хоол шиг, орон байр мэт хэрэгцээтэй. Мөн хүнийг амьдралын төвшин, албан тушаалаар нь ялгаварладаггүй цор ганц үнэн, шударга хамгаалал юм. Тиймдээ ч хэн нэгэн айж, эмээж, ичихгүйгээр хамгийн итгэлтэйгээр хүний эрхийн байгууллагад “нууц”-аа хэлдэг ийм л нээлттэй, нэр хүндтэй газар байж ирсэн. Олон улсын тавцанд ч Монгол Улсын нэр нүүрийг тахалж явсан үе бишгүй. Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хэмээх байгууллага логоноос бусдаар танигдахааргүй болтлоо өөрчлөгдөж, сураг алсрав. Уг нь хаана л хүний эрх зөрчигдөнө тэнд шуурхай гарч ирж арга хэмжээ авдаг, тэмцдэг, иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр далайцтай ажилладаг тийм үе энэ байгууллагад байсан. Хэвлэл мэдээллийнхэн халуун сэдвийн мөрөөр сурвалжлахдаа байнга л хүний эрхийн байгууллагын хаалга үүдийг онголзуулж, холхиж байдаг ийм жишиг тогтоосон цөөн хэдэн төрийн байгууллагын нэг байв. Харин өнөөдөр Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байрны таван давхар нэр нүүрээ хамгаалж, хөшигний цаана нуугдсан хүнд суртал, эрх ямбатай “ордон” болжээ.

ХЭҮК 2020 оны намар хүртэл гурван гишүүнтэй ажиллаж ирсэн. Ёстой л хаана л хүний эрх яригдана тэнд чөлөөтэй хүрэлцэж, хамгаалж, хянаж шалгана. Аль ч байгууллага хэний ч өмнөөс хэлэх үгээ хэлж, иргэдээ өмгөөлнө. Гагцхүү энэ байдал одоо тэс өөр. Комиссын гишүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж Ж.Хунан, С.Дондов, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Я.Цэлмэн нарын долоон даргатай болов. Тэр хэрээр иргэдийн хүлээлт өссөн ч харамсалтай нь “толгой” данхайх тусам ажил нь цалгардлаа. Бүр сүүлдээ Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалж буйгаа умартах шинжтэй болсныг хэлэх хүн олон байна. Ингэж хардах үндэслэл ч бий. Юу гэвэл, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг. Ийм уламжлал, үүрэгтэй. Шинээр бүрдсэн долоон гишүүн энэ дагуу гуравдугаар сарын 29-нд илтгэлээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Гэтэл өргөн барьснаас хойш бүхэл бүтэн ес хоногийн дараа буюу энэ сарын 7-нд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй байршуулсан нь сонин. Уг нь өнгөрсөн олон арван жилд илтгэлээ өргөн барьсан даруй нээлттэй болгодог жишигтэй. Энэ удаад харин эвдэгдлээ.Өмнөх жишгээр хэвлэл мэдээллийнхэн ес хоногийн турш илтгэлийг яагаад нээлттэй болгохгүй байгаа талаар шаардахад ХЭҮК-ын хэвлэлийн төлөөлөгч “Техникийн засвар хийж байна” гэсэн хариулт өгсөөр байв. Эндээс хардах нэг үндэслэл гарч ирж буй юм.

Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө тухайлсан салбар бүрт ямар байгааг хамгийн үнэн бодитоор гаргаж харуулдаг, олон нийтэд тайлбарлан таниулдаг ХЭҮК-ын илтгэл бол улсын хэмжээний асуудал, ард түмний эрх ашиг болохоос нэг байгууллагын тайлан огт биш. Монголыг олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхааралд оруулдаг тийм л хүчтэй судалгаа. Энэ удаагийн илтгэлд баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх, бүх насаар нь хорих, дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилт гээд олон чухал сэдэв багтаж байгаа. Тиймээс ХЭҮК Их хуралд өргөн барьчихаад ес хоног хав дарна гэдэг байж боломгүй. Хэрэв энэ хугацаанд аль нэг байгууллага, хэн нэгнээс нөлөөлж засвар оруулсан байвал ноцтой асуудал. Жинхнээсээ хараат байдал нь алдагдаж буй хэрэг гэдгийг хүний эрхийн хамгаалагчид хэлж байна. Ер нь техникийн засвар хийнэ гэдэг мянга дахь асуудал. Бүр хумсын толион чинээ ч ач холбогдолгүй. Зүй нь ХЭҮК анхнаасаа илтгэлээ өргөн барихдаа эцэслэх ёстой. Үгүй бол хуулийн хугацаанд багтаж байна гэж “ноорог”-оо өргөн барьчихаад дараа нь засч суух ёсгүй юм. Тэгсэн байлаа ч үг, өгүүлбэр, хүснэгтээс муухай харагдлаа гэж санаа зовох биш үүний оронд өөрсдийнхөө ажил, үүрэг, мэргэжил мэдрэмжиндээ анхаарах хэрэгтэй. Харин энэ удаагийн илтгэлийн чанар, даац, хамрах хүрээг яривал бас нэг өөр асуудал гарч ирнэ.

Одоогийн дүр зургаар бол эрх мэдэлтнүүдийн өмнө иргэнийхээ эрхийг өмгөөлсөн нөлөө бүхий сөрөг хүчин байх учиртай хүний эрхийн байгууллага гоё харагдах, хэл аманд өртөхгүй байх имиж бүрдүүлж түүндээ хэт автчихаад байж болохгүй. Юу гэж хэлвэл хэнд муухай харагдах бол гэсэн айдаст хүлэгдэж, хараат байдалд орчихоод хумсаа нууж суух байсан юм бол сонгон шалгаруулалт нэрээр жил тойрон сүр дуулиантайгаар томилогдсон долоон гишүүний хэрэг байна уу.

ХЭҮК-ын гол хамгааллын нэг нь иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр шуурхай хяналт тавих чиг үүрэг. Хүний эрх хамгаалагчдын энэ үйл ажиллагаа үр дүнд хүрдэг учраас илүү эерэг нөлөө үзүүлдэг. Ийнхүү иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэх тусгай хэлтэс 30 хоногийн хугацаанд эцэслэх хууль журамтай бол сүүлийн хоёр жилд нэг сар битгий жил тойрон цөхөрч яваа иргэд ч байгаа аж. Мөн олон гишүүний амбиц, арга эвийг олохгүйгээр ажлаасаа шантарч, орон тоо нь өм цөм суларсан байна. Тэр хэрээр чухал байгууллагын үйл ажиллагаа тасалдах, энгийн иргэд хохирох эрсдэл ойрхон болжээ. Цахим орчинд хүний эрхийг хязгаарлах хууль, иргэний нийгмийн зүтгэлтнүүд хууль шүүхэд дуудагдаж байхад хүний эрхийн комиссын гишүүд дуугарсан билүү. Дуугарах нь битгий хэл акц өрнүүлж байх учиртай юм. Энэ мэтээр амаа үдчихээд, эсвэл үдүүлчихээд байж мэдэх хүний эрхийн байгууллагад эргэн сануулахад, Хүний эрхийн үндэсний комиссын бэлгэдэл нь “Эх дэлхийн хүн нь дээр доор, баян ядуу, эр эм, хүүхэд, өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдлэнэ” гэсэн санааг илэрхийлдэг. Мөн комиссын дарга, гишүүд бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд манлайлагч байна гэсэн тов тодорхой үүрэгтэй юм. Өмнөх “түүх”-ийг харвал төсвөө тануулж, ажилчдынхаа цалинг тавьж чадахааргүй хүнд байдалд орсон ч хараат бус ажиллаж ирснийг нотлох олон баримт бий. Тиймээс ХЭҮК-оос хүний эрхийн мэдрэмж, хүний эрхийн тухай ойлголтыг асууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)

CNN: Украин дайныг хурдан дуусгаж чадна гэдэгт АНУ эргэлзэж байгааг нууц баримт бичгүүд харуулж байна
CNN: Украин дайныг хурдан дуусгаж чадна гэдэгт АНУ эргэлзэж байгааг нууц баримт бичгүүд харуулж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​