fbpx Ипотекийн зээлийг найдвартай үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарлаж байгаа юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 13 секунд

Ипотекийн зээлийг найдвартай үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарлаж байгаа юу?

Зах зээлийн шилжилтийн үеийг арай гэж давсны дараахан буюу 2013 онд иргэдийн орлогод нийцсэн, урт хугацаатай, боломжийн хүүтэй орон сууцтай болох мөрөөдөл ажил хэрэг болж, тухайн үеийн Засгийн газар, Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлж байжээ. Улмаар хөтөлбөрийг эхлэхдээ санхүүжилтийн систем нь урт удаан оршин тогтнох, хүртээмжтэй байх, аль болох олон хүн хамрагдах зэрэг алсын харааг бодож, төрийн зүгээс хувийн хэвшил, банкуудтай зөвшилцөн “галт тэрэг”-ийг хөдөлгөж байв. Мөн бусад орнуудын туршлагыг судалж байж хөтөлбөрийг Монголын хөрсөнд буулгасан нь лавтай. Тэр цаг үеэс хойш ипотекийн зээл өдгөө 10 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 110 мянга гаруй иргэн, өрх тохилог орон сууцтай болжээ.

Энэ нь “Гараа сайн бол бариа сайн” гэдэг шиг хөтөлбөр анхнаасаа алсын хараатай төлөвлөгөө, судалгаатай байж ирсний үр дүн биз ээ. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрийн хүрээнд зээл авсан 110 мянган өрхийн задаргааг харвал сонирхолтой дүр зураг харагдана. Тодруулбал, банкны салбарын таван зээл тутмын нэг нь орон сууцны зээл байгаагаас 2022 оны байдлаар 6.5 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэж Монголбанкны тайланд дурдсан байна. Ипотекийн зээлтэй иргэдийн 76 хувь нь 60м.кв хүртэл орон сууц авсан, 78.4 хувь нь зээлийн төлбөрөө сар бүр зөвхөн цалингийн орлогоор төлдөг бол сарын дундаж төлбөр 528 мянган төгрөг байна. Зээлдэгчдийн 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй ажээ. Бас нэг үр дүн бол ипотекийн зээл авсан өрхийн 37 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн гэсэн тоог Монголын ипотекийн корпорациас нийтэд мэдээлж байжээ. Түүнчлэн 2017 оноос хойш зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлийг санхүүжүүлдэг тогтолцоо нь бүрэн ажиллаж эхэлсэн ба сард 40 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт нь эргээд иргэдэд зээл болж олгогддог байна. Энэ нь эдийн засгийн хувьд маш том давуу тал юм. Бас нэг давуу тал нь хөрөнгийн зах зээлд урт хугацаат санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд, үнэт цаас бий болж, энэ төрлийн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах болжээ.

Ийнхүү 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөр маань дараагийн нэг өөрчлөлтөд тулж ирээд байна. Энэ нь 2023 оны эхний хагас жилд багтааж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэр гарсан явдал юм. Хариуцсан яамд дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн. Мөн нэр бүхий олон улсын байгууллагуудаас зөвлөгөө авч байгаа гэж дурдсан. Ийм далайцтай, олон хүний амьдралд шууд нөлөөтэй ажлыг төрийн өөр нэг институт руу шилжүүлж авахад бодох судлах зүйл их байгаа. Мөн холбогдох албан тушаалтан, ажлын хэсэг нь Монголын хөрсөнд бууж, үр өгөөжөө өгсөн энэ хөтөлбөрийг амьдрал дээр хэрэгжүүлж, өдий хүртэл амжилттай явуулсан гол оролцогч талуудаа сонсож байгаа эсэх нь чухал юм. Өдий хүртэл батлагдсан сайн туршлагаа авч үлдэх тал дээр нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу. Гадны зөвлөхүүдийн шинээр цуглуулах мэдээлэл, судалгаа, дүгнэлт нь энэ ажлыг хийсээр ирсэн мэргэжилтнүүдийн ширээн дээр өнгөрөх вий дээ. Мөн шилжилтийн үед болсоор ирсэн загвар, туршлагаа өөрчлөн энэ хөтөлбөрийн цаашдын хөгжил, замналд сөрөг нөлөө гарах вий гэсэн болгоомжлол байна.

Сүүлийн есөн жил амжилттай хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүү анх 2013 онд жилийн найман хувь байсан бол 2020 оны аравдугаар сард жилийн зургаан хувь болж өөрчлөгдсөн. Ер нь хүүгийн түвшин харьцангуй тогтвортой, өөрчлөгдөхгүй явж ирсэн байна.

Сууриа маш зөв тавьж, өнгөрсөн есөн жилийн хугацаанд олон арван сорилттой тулж байсан ч үйл ажиллагаа нь өргөжин хөгжиж байгаа нийгэм рүү чиглэж ач холбогдлоо өгсөн цөөн хөтөлбөрийн нэг нь яах аргагүй ипотекийн зээлийн хөтөлбөр. Төр, хувийн хэвшил хамтран 110 мянган айл өрхийг орон сууцтай болгож, асуудлыг нь шийдэж чаджээ. Цаашид энэ тоо нэмэгдэж, үүнийг дагаад нийгмийн олон асуудлыг шийдэж чадах байх. Тэгэхээр ипотекийн зээлийн хөтөлбөр маань шилжилтийн өөр нэг шатанд ирсэн ч гэлээ ажлын хэсэг, олон улсын судалгааны байгууллагынхан, төр, хувийн хэвшил хамтран зээлийн хөтөлбөрөө улам төгөлдөршүүлэх алхмуудыг хийнэ гэдэгт найдаж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Хэвлэлийнхэн салбарын хуулиа хэлэлцэв
Хэвлэлийнхэн салбарын хуулиа хэлэлцэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​