fbpx Украин: Донбасст эрчүүд дууссан!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 0 секунд

Украин: Донбасст эрчүүд дууссан!

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос 14 дэх сардаа явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн “Гроші”, Уніан ТВ-ийн “Utrofevralia” булан, “Аргумент” хөтөлбөр, оросын Төрийн Думын экс-депутат социологч Игорь Яковенко, украины эдийн засагч Олег Пендзин, украины урвагч Олег Царев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

сонин mn

Манайд эрчүүд дууссан. Донбассын эрчүүдийг зүгээр л хядчихсан. Юу ч үгүй болтол нь!–Энэ үгсийг Донецк, Луганскийн эхчүүд, бэлбэсэн эхнэрүүд ам уралдан ил ярина. Эзлэгдсэн нутагт албан хүчээр паспортжуулалт явуулах нь Кремлийн эрхэм зорилго бөгөөд тийм паспорт өвөртөлсөн эрчүүд бүгд фронт руу хөөгдөж, эмэгтэйчүүд нь бэлбэсэрлийн зовлон амсана. Украины нийгмийн зүтгэлтэн Татьяна Ивановагийн ярьснаар бол оросын паспортоос татгалзагчид Донбасст үлэмж олон байгаа ба гэм нь оросын зүгээс албадах, дарамтлах, барьцаалах, хүнс бараагаар хавчих зэрэг олон аргыг хэрэглэнэ. Террористууд ба түрэмгийлэгчдийг дэмжиж байгаагийн бэлгэдэл хэмээн Оросын паспортыг үздэг болсон, одоо Украиныхаа бүрэлдэхүүнд украин паспорттойгоо эргэж орохыг хүсэгчид эзлэгдсэн нутагт маш олон байна.

Хотууд эзгүйрсэн, иргэд нь Украины давшилтыг тэсэн ядан хүлээж байна хэмээн Иванова ярьжээ. Украинд өдүүлсэн дайныхаа ялагдлын шалтгааныг илрүүлж тогтоох их аян өрнөжээ. Оросууд ба орост урвасан украин урвагчид уралдан амаа билүүднэ. Урвагч Олег Царев тун их гомдолтой байна.

Соловьевын студэд гашуудан цамнана. 2014 онд Крымыг аннекс хийхдээ эх орон руу нь шууд халдан довтолсон бол өдийд ингэж үйлээ үзэхгүй байсан, яагаад тэгээгүй юм. Түүнд хэн буруутайв, Киевт сууж байсан Оросын Элчин сайд Зурабов буруутай, цаана нь ОХУ-ын ГХЯ буруутай хэмээн ярьж харагдав. Тэгснээ “Оросын эрх баригчид биднийг хаяжээ. Украинд буугаад өгчихжээ” гэж уйлах нь халаг хэлэв. 2014 онд оросууд Донбассын хоёр мужийг Киевийнх нь эсрэг босгож байх үед дэмжиж байсныхаа төлөө одоо амаа барих, гашуудан харамсах цаг үе донбассчуудад яалт ч үгүй иржээ. Эр нөхөр, хүүгээ, ахаа дайнд илгээлгээд алуулсан бүсгүйчүүд хий дэмий л Путинд хандан нулимс урсгаад байхаас биш бүр цаад утга учрыг нь ойлгохыг үл хүснэ. Тэр хэрээр нь Украиныг үзэн ядуулах гэсэн Москвагийн далд явууллага хэр үр дүнд хүрэхийг мэдэхгүй гэцгээнэ. Үзэн ядуулах кампанит ажил дайнтай зэрэгцээд 14 сар үргэлжиллээ. Гэхдээ “неонацист украин”-д итгэж үнэмшдэг хүн үгүй болсон.

сонин mn

2023 ондоо багтаад Крымээ буцаагаад алдана гэдэгт Кремлийнхэн том түгшүүр зарлажээ. Бүр паникт орж байх шиг байна. Украины зэвсэгт хүчин ч давших нь гарцаагүй боллоо, хэрэв тийм давшилтаар тэд Крымээ чөлөөлөөд авчихвал тэр нь Орост эргэлтгүй процессыг эхлүүлчихнэ. “Энэ дайнд Орос ялагдвал Орос сүйрнэ, задарна” гээд Д.Медведев 2022 ондоо анхааруулчихсан нь одоо Орост гарцаагүй нүүрлээд ирлээ хэмээн Кремльд үнэхээр мэдэрчээ. Д.Медведев тэгж анхааруулахдаа ялагдах тухайд биш, ялах тухайд, ялахгүй бол болохгүй боллоо гэсэн утгаар оросуудаа ятгасан болохоос эх орныхоо нуралт задралд уриалсан юм биш гэдгийг оросын хэвлэлүүд тэмдэглэнэ.

Хөрш орныхоо 4 мужийг ОХУ-д нэгтгээд аваад ирлээ гэдэгт итгэдэг эрүүл орос хүн байхгүй, хэн ч итгэхгүй, баярлахгүй, жишээ нь Запорож хэзээ ч Оросынх байгаагүй, Оросынх болохгүй, энэ бол үлгэр, энэ бол солиорол хэмээн оросууд үздэг тухай оросын экс-депутат Игорь Яковенко ярьжээ.

Яг ингэж ханддаг шигээ Крым Оросоос салж Украиндаа очно гэдэгт Оросын эрүүл саруул бүх иргэн итгэдэг, тиймдээ ч Крымын төлөө Эх орны дайны үе шиг ариун дайнд нийт Орос даяар босч ирнэ гэж шал худлаа гэв. Оросын цэргийн үхэл хорогдол 200 мянга руу дөхсөн, өдөр болгон олон зуун орос цэрэг амиа зольж байгаа үзэгдлийг Яковенко их сонин тайлбарлав.

Тэр тоонд Оросын эрх баригчид үнэмшинэ, гэвч зарлахгүй. Зарлахгүй байгаа нь ард түмнээсээ айж байгаа хэрэг огт биш, Оросын үе үеийн эрх баригчдын хувьд бүр хэдэн зуун жилийн турш хүний амь ямар ч үнэ цэнэгүй байж ирсэн түүхэн уламжлалтай, тэр уламжлалаараа үл тоож хандаж байгаа нь тэр болно. Орос хүний цус урсаж байгаа нь чухал биш, харин газар нутгаа тэлж, газар цуглуулж байгаа нь чухал, Орос бол их хаадынхаа үеэс эхлэн хуурай газрын (дэлхийн хуурай газрын) их гүрэн болохыг зорьсон, харин тэр зорилгодоо дан цус урсгаж, оросын хөвгүүдийн армийг зольж байж хүрсэн.

ОХУ-д газар нутаг хэрэгтэй, тиймгүйгээр байж сууж чадахгүй болчихсон, харин хүний амь чухал биш болох нь энэ дайнаар харагдлаа.

Харин яг одоо тоглоом биш болсон. Ялагдах тоолонд ямар нэгэн бужигнаан дэгддэг. Энэ удаа Крымээ эргүүлж алдаад Донбасст ялахгүй байхад л ямар нэгэн бужигнаан Оросын нийгэмд дэгдэнэ. Тийм бужигнааны дараа Путин унаж, гурван кланы–Вагнер, ФСБ, Оросын Зэвсэгт хүчний дунд засгийн эрхийн төлөө тэмцэл Оросыг нөмөрнө хэмээн Төрийн Думын гишүүн асан нөхөр ярьж анхааруулж байна.

сонин mn

Өндөр технологийн өрсөлдөөнд (товчоор “чипний дайн”, “микроэлектроны дайн”) ОХУ нь Барууны дэргэд хол хаягджээ гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ оросуудад даан ч суухгүй. Орос аугаа, Орос мундаг, Орос дандаа ялдаг, хэзээ ч ялагддаггүй гэсэн суртал нэвтрүүлгийн сэтгэлгээ оросуудыг эзэмдсэн учраас бодит учир шалтгааныг олж харахгүй л хий дэмий хараал урсгана.

Оросын аугаа их армийн хүч чадлаас Европ, НАТО айдаг, айх болно, тиймээс НАТО тэлнэ гэж байхгүй болсон гэж сүсэглэж байтал Финланд НАТО-д элсэж Оросын хилд тулж ирсэнд нь оросууд хариулт олохгүй нийтээрээ шооконд оров.

Балтийн тэнгис Оросын хяналтаас гараад явчихсан, одоо НАТО-гийн дотоодын тэнгис болчихлоо (кремлийн суртал ухуулагч Борис Надеждин тэгж хэлэв). Энэ үнэн Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагаа гэгчийг нь мөлчийтөл хуулж хаяв. ОДКБ дэх холбоотон гэгддэг Армен нь НАТО-гийн хээрийн сургуульд уригдаад цэргээ оролцуулаад явсан ба Армен дахь оросын цэргийн баазыг хөөж гаргах уриа бүхий жагсаалд Ерөнхий сайд нь оролцоод явахыг харах Кремлийн хувьд төсөөлшгүй үзэгдэл болно. Ялахгүй дайнд Украинд очиж ясаа тавих орос хүний хувьд ялах дайтах мотивац байхгүй нь оросуудын буруу биш л дээ. Яаж ч уриалаад, Эх орны дайны хууль тулгаад, Сталиныг хичнээн мандуулж, хөшөө нээгээд XXI зууны орос залуус далдуур доог хийнэ үү гэхээс Кремлийн суртал нэвтрүүлэгт итгэнэ гэж байхгүй нь өдөр тутам харагдана.

сонин mn

Явж явж Орост засгийн эрхэнд хязгааргүй тогтож байхын тулд хэзээ ч сөрөг хүчний жагсаалыг тэлчих орос залуусыг цөөрүүлэх далдын бодлого Кремлиэс явж байгаа тухай оросын сөрөг хүчнийхэн цуу тараана. Харин энэ жилийн Ялалтын парад Улаан талбайд ном журмаараа явагдаж чадах эсэх эргэлзээтэй боллоо. Учир нь украины дронууд Улаан талбайг онилж очоод сүйтгэчих бүрэн боломжтой болсон, тийм учраас Москвад биш гэхэд бусад хотуудад Ялалтын баярын цэргийн парадаа цуцлаад эхэлжээ. Соловьевын нэвтрүүлгээр хүртэл тийм яриа өрнөжээ.

Оросын эдийн засаг гэрлийн хурдаар доошилж яваа нь Украинд өдүүлсэн дайных нь нэг уршиг дагавар мөн. Долларыг үзэн ядаж төлбөрийн хэрэгсэл болгохгүй зөвхөн юань, рупигээр орлуулна гэсэн чинь Оросын эдийн засаг-санхүүд том дарамт учрав.

Гадаад худалдааны төлбөр тооцоо баларсан. Хөрвөдөг чөлөөт валютыг дэлхийд доллар, евро тодорхойлж байгаа тохиолдолд юаниар тооцоо хийх нь хязгаарлагдмал. Хятадын ихэнхи технологи, бараа бүтээгдэхүүн нь америк ба барууны лицензээр бүтсэн, түүний хуулбар байдаг тохиолдолд Оростой энэ салбарт худалдаа хийх, Орост нийлүүлэх бол юаниар тооцоо бодох боломжгүй.

Өндөр технологийн өрсөлдөөнд Орос сөхрөөд уначихсан, тэр нь Оросын дотоодын үйлдвэрлэлд хүндээр тусч байна. Зөвхөн автомашины үйлдвэрлэл гэхэд 90 хувиар унав. Нефть худалдан авдаг 4-хөн улс үлдсэн. Экспорт унаж, импорт (бараа, хүнс, эм) өсөв. Дагаад юмны үнэ өсч, оросын иргэдийн амьдралын түвшин уруудав. Санхүүгийн хар зах тэлж, мөнгө солих гэж нийгмээрээ хошуурлаа.

Санхүүгийн сүүдрийн үйлчилгээний үнэ хадаж, оросын нийгмийн хөдөлгөгч цорын ганц амортизатор нь архи болж хувирлаа. Архины хүчинд олон түмнийг тэмцэлд босгочилгүй аргацаана. Орост эмийн хүрэлцээ хэцүүдлээ, үлэмж хангалуун хэсэг нь эм олж хэрэглэнэ. Жирийн иргэдэд эм нүдний гэм боллоо. Барууны орнуудаас Оросын эсрэг 11 дэх пакет санкц тавилаа. Улсын төсөвт том хар нүх бий боллоо. Тэр нүхийг бөглөх гэж Кремль үйлээ үзнэ. Үндэсний сайн сайхны сан ажиллахаа болилоо. Энэ бүх бэрхшээлийг хятад юаниар аргална гэсэн нь инээдэм доог болж, Орос эдийн засгийн уналтынхаа ангал руу явж байна. Украины эсрэг дайн өдөөсөн биш Оросынхоо эдийн засгийг хөмрүүлжээ.

сонин mn

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

Ромын пап Монголд айлчлахаа дахин баталжээ
Ромын пап Монголд айлчлахаа дахин баталжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​