fbpx Дэлхийн банк: Эдийн засаг 5.2 хувиар тэлж, инфляц 9.5 хувьд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 6 секунд

Дэлхийн банк: Эдийн засаг 5.2 хувиар тэлж, инфляц 9.5 хувьд хүрнэ

Дэлхийн Банкнаас жил бүр шинэчлэн гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайлангаа өчигдөр танилцуулсан юм. Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез болон эдийн засагч Б.Ундрал нар тайланд багтсан Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөлөл, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, тулгарч буй сорилт болон эрсдэлүүд, зөвлөмжүүдийн талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол цаашид уул уурхайн салбарын олборлолт болон экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засаг энэ онд 5.2 хувиар тэлэхэд уул уурхайн салбарын үйлдвэрлэл голчлон нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн гүний олборлолт эхэлснээр уул уурхайн салбар эрчимтэй сэргэхийн сацуу үйлчилгээний салбарын цар тахлын дараах сэргэлт үргэлжлэх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байна.

Инфляц 9.5 хувь байх төсөөллийг Дэлхийн банк хийгээд байна. Инфляц 9.5 хувьд тогтворжиход дотоод талаас импортлогдох эрэлт нэмэгдсэнтэй холбогдох ч гаднаас нөлөөлөх импортлогдох инфляц бага аж. Төсвийн алдагдал, зарлага, орлогоо давсан хэвээр байна. Гэхдээ ДНБ-нд эзлэх хувь 1.2 хувиас хэтрэхгүй гэлээ.

2022 онд манай эдийн засаг эрчимтэй сэргэсэн ч бүрэн сэргээгүй гэв

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез “ Хэдийгээр цар тахлын дараах эдийн засаг хурдацтай сэргэж байгаа ч бүрэн гүйцэд сэргэлт биш. Өөрөөр хэлбэл, 2019 оны цар тахлын өмнөх трэнддээ хүрээгүй. Түлшний үнэ өссөн ч эдийн засаг эрчимтэй сэргэсэн. Энэ чиг хандлага зөвхөн Монгол Улс төдийгүй, Камбож, Вьютнам зэрэг улсад мөн ажиглагдаж байна. Хэрэв 2019 оны цочрол байгаагүй бол ДНБ эзлэх эдийн засгийн өсөлтийн хувь өндөр байх байлаа. Одоогоор цар тахлын нөлөөг бүрэн давсан гэж хэлэх боломжгүй. Үүнд экспорт, хэрэглээний зах зээлийн нөлөө эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч үнийн өсөлт сөргөөр нөлөөлсөн. Мөн эдийн засгийн эрчимтэй сэргэлт нь төсвийн орлого өсөхөд нөлөөлөв. Энэ нь экспорт өссөнтэй холбоотой ч төсвийн зардал хумигдахад мөн нөлөөлсөн. Түүнчлэн 2022 оны төсвийн зардал өндөр байв. Гэхдээ төсвийн орлогоос давсан зарлага багассан ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой хэмжээгээр нөлөөлөв. Импортын үнийн өсөлт төлбөрийн тэнцэлд сөргөөр бодиттой нөлөөлсөн. 2022 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт доо­гуур байсан нь валютын албан нөөц багасгахад нөлөөлж төлбөрийн тэн­­­цэл дээр дарамт ирж байв” хэмээсэн юм.

Эдийн засаг дунд хугацаандаа эерэг хүлээлттэй байна

Дэлхийн Банкнаас сүүлд гаргасан тойм тайланд хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд хэвээр байна. Үүний зэрэгцээ өндөр инфляц, улсын салбарын өр, төсөвт дарамт учруулж болохуйц эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудлууд болоод байна. Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүдийг тайланд дурджээ. Тухайлбал хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онуудад зургаан хувиас давж өсөх төлөвтэй байна гэлээ.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс төрийн намд 27 сая төгрөгөөс илүү хандив өгвөл улсын орлого болгоно
Улс төрийн намд 27 сая төгрөгөөс илүү хандив өгвөл улсын орлого болгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​