fbpx АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем Украинд иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 2 секунд

АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем Украинд иржээ

АНУ-д үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем Украинд ирснийг тус улсын батлан хамгаалахын сайд Лхагва гарагт мэдээлжээ.

Ингэснээр Украины арми Оросын агаарын довтолгоог няцаах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа юм.

Вашингтоны эрх баригчид газар-агаар ангиллын Patriot системийг Украинд илгээх шийдвэрийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргаж байв.

Уг систем нь нисэх онгоц, далавчит пуужин, богино тусгалын баллистик пуужинг устгах чадвартай зэвсэг юм. Оросын арми дээрх зэвсгүүдээр Украины иргэний байгууламжууд, эрчим хүчний дэд бүтцүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа.

“Өнөөдөр манай Украины үзэсгэлэнт тэнгэр улам аюулгүй болж байна” гэж Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников твиттер хуудсандаа бичжээ.

Тэрбээр АНУ, Герман, Нидерланд улсуудын эрх баригчдад талархал илэрхийлсэн боловч хэдэн ширхэг хамгаалалтын систем хүлээж авсан талаараа тоо баримт дурдаагүй байна.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Украинд илгээсэн зэр зэвсгийн нэр төрлийг Германы засгийн газар Мягмар гарагт вэб хуудсандаа нийтлэхэд Patriot систем багтсан байжээ.

Өчигдөр Берлин хотод Германы гадаад хэргийн сайд Анналена Бэрбок парламентын гишүүдэд мэдээлэл өгөхдөө үүнийг бас баталсан юм.

Тус улс өнгөрсөн онд амлаж байсан дөрвөн ширхэг дунд тусгалын IRIS-T агаараас хамгаалах системийнхээ хоёр дахийг Украинд нийлүүлснийг тэр энэ үеэр мэдээлсэн байна.

Анх 2021 оны наймдугаар сард буюу Украины дайн эхлэхээс таван сарын өмнө АНУ-аас Patriot систем нийлүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авч байснаа Резников өчигдөр мэдээлжээ.

Нэг Patriot системийг ажиллуулж, засвар үйлчилгээг гүйцэтгэхэд 90 хүртэл тооны цэрэг шаардлагатай гэж үздэг. Украины цэргүүд өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд бэлтгэгдсэн юм байна.

Patriot системийн харвагч тус бүр нь $10 сая орчим үнэтэй бол нэг пуужин нь $4 сая орчим үнэ өртөгтэй гэсэн мэдээлэл бий.

Ийм өндөр зардлаар Оросуудын ашиглаж буй Ираны хямд өртөгтэй дронуудыг устгах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

Өчигдөр бас Хятадын засгийн газар тус улсад үйлдвэрлэсэн дроныг Оросын арми Украинд ашиглаж байж болзошгүй тухай мэдээллийг эрс няцаажээ.

Хятадын худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд тус улс дроны экспортыг хатуу хянадаг бөгөөд энхийн бус зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал тавьдаг тухай өгүүлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Д.Амарбаясгалан: Улаанбаатар, Хархориныг холбосон хурдны зам, хурдан галт тэрэгтэй болох төслийг эхлүүлэхээр шийдсэн

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​