fbpx “Таван Ш” ажиллагааг хэн, хэн удирдаж байгаа вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 7 секунд

“Таван Ш” ажиллагааг хэн, хэн удирдаж байгаа вэ?

Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Түүнээс хойш авлигын эсрэг акциуд өрнөсөөр байна. “Шүүр”, “Шүгэл”, “Шувуу”, “Шилэн”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагааг хэн хэн удирдаж, ажлын хэсэгт ямар хүмүүс багтаж байгаа, мөн одоогоор ямар үр дүн гарсныг тоймлон хүргэе.
1.“Шүүр” ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Ажлын хэсэгт Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ТАЗ Д.Баатарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Сангийн яам Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, ХЗДХЯ –ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын 16 хүн багтжээ. "Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж буй юм. Энэ хүрээнд 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан хэлсэн. Улмаар 187 хүнийг ажлаас чөлөөлснөөр ажиллагаа үргэлжилж байна.
2.“Шилжүүлэн авах” ажиллагааг мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Ажлын хэсэгт хуулийн байгууллагынхан багтаж буй. Энэ ажиллагааны хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр болсон юм. Хэрэв оффшор бүсээс мөнгө оруулж ирвэл чамгүй хөрөнгө болно гэдэг.
3.“Шувуу” ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даатгасан. Ажлын хэсгийн хувьд яг хэн хэн багтаж байгаа нь тодорхойгүй, хуулийн байгууллагын удирдлагууд гэсэн ерөнхий мэдээлэл өгөв. Энэ хүрээнд одоогоор Монголоос зугтаад таван жил болсон Т.Бадамжунайг эх оронд нь авч ирээд байна. Түүний гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцааснаар Филиппин улсаас авч ирж, хуулийн байгууллагынхан шалгаж байна. Т.Бадамжунайгийн араас хоёр ч монгол иргэн өөрсдийн хүсэлтээр ирж шалгуулж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд 20 орчим хүнийг авчрахаар ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нарын нэр жагсаалтын эхэнд бичигдэж байна.Гадаадад оргон зайлсан иргэний талаар өгсөн мэдээлэл нь батлагдсан иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаа мөн Засгийн газраас зарласан билээ.
4.“Шилэн” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариуцаж байна. Тухайлсан ажлын хэсэг гараагүй бөгөөд ерөнхийдөө яамны бүтэц бүрэлдэхүүн бүхэлд нь хариуцаж байна. Тус ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгч нарын мэдээлэл, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээ олон нийтэд ил болсон. Түүнчлэн "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниудыг мэдээллийг shilen.gov.mn-д байрлуулжээ. Өчигдөр Н.Учрал сайд мэдээлэл хийж, байрны түрээсээрээ хамгийн их ашиг олдог төрийн өмчит газруудын мэдээллийг ил болгов. Энэ жагсаалтыг Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэсэн таван байгууллага тэргүүлжээ.
5.“Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар багтжээ. “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийнхэн “1111” төвтэй хамтран мэдээлэл авч, нягтлан шалгаж ажиллаж байгаа юм байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол-Польш: Эртний түншүүдийн харилцааг эрчимжүүлэх айлчлал
Монгол-Польш: Эртний түншүүдийн харилцааг эрчимжүүлэх айлчлал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​