fbpx Б.Хурцын ноцтой “мэдэгдэл“ ба ХЭҮК-ын “no” мэдрэмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
7 минут 6 секунд

Б.Хурцын ноцтой “мэдэгдэл“ ба ХЭҮК-ын “no” мэдрэмж

"...Б.Хурц улс төр сонирхоод эхэлжээ" гээд ярих болов. Үнэхээр ч тэр АН-аас салахаа больжээ. Тэр ч байтугай мань эр АН-ын ажилд нэлээн гүнзгий хутгалдах болжээ. Хамгийн гол нь АН-д Б.Хурц хэрэгтэй юу, Б.Хурцад АН хэрэг болсон уу. АН-ынхан нь одоогоор ойлгохгүй байна.

Гэхдээ "...Б.Хурц улс төрд ороход арай л оройтсон. Тиймээс тэр ямар нэг "юм"-наас зугтаад АН-ыг бараадаж байгаа юм" гэцгээх аж.

Тэд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй л холбож буй бололтой. 2017 оны сүүлчээс хойш Б.Хурц энэ хэргээс болж амар заяагаа үзээгүй юм л даа. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө маш их "шахалт"-ын дор шийдэгдсэн гэдэг. Гэтэл Б.Хурц нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэхэд оролцсон болж таарсан. Тэрийг нь монголчууд бүгд мэднэ дээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 2019 оны гуравдугаар сарын 21-нд “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй бүгд тодорхой болсон. Дашрамд хэлэхэд, Гавьяат сэтгүүлч Галсангийн Жамьян агсан бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдүүлж байгааг жинхэнэ "шүгэлдэж" байсан хүн дээ. Байж байгаад л Б.Содномдаржаагийн ээжийг дагуулаад редакцад ирнэ. "...Энэ эмэгтэй хүүгийнхээ төлөө яваа амьтан. Олон нийтэд хандана. Би дагаж явна. Нүүрээ харуулж яваа ухаантай" гэнэ. Тэгээд хэвлэлийн бага хурал хийнэ. Үнэндээ Г.Жамьян гуай маань зүгээр л дагаж явсан юм биш л дээ. Дагуулж явдаг байсан юм. Хашир сэтгүүлч тэнд нэг юм болоод байгааг "үнэрлэчихсэн" л хэрэг. Шуудхан хэлэхэд Г.Жамьян гуай бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын төлөө ёстой л "...Сүүлчийн цамцаа урагдтал явсан" хүн дээ.

Шүүх энэ хэрэгт Б.Хурцыг "...Буруутай" гэсэн. Гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа дөнгөж өмнө бараг сүүлийн зарлигаараа сулласан. Түүнээс хойш л Б.Хурц АН-ын "хиймэл дагуул" болсон хэрэг л дээ. Саяхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгов. Тэр сацуу Б.Хурцын "эрэлт" ихэслээ. Мань эр ч таарсан сурвалжлагч нарт өмнө ярьдгаа л ярьж өглөө. Угаасаа тэр "...Би тэднийг эрүүдэн шүүгээгүй, тийм тушаал өгөөгүй" гэдэг л дээ. Харин тэр яриан дундаа маш ноцтой үг унагав. Тэрбээр "...Хатуухан хэлчихье. Энэ бол хоёр хоригдлын хооронд хэргээ яриад зодолдоод байгаа асуудал шүү дээ" гэв. Ер нь хоригдож байсан Ц.Амгаланбаатар болон хууль хүчний байгууллагад ажилладаг хүмүүс яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд орсон бэ. Ялангуяа, яагаад эрэгтэй хоригдол эмэгтэй хоригдлын өрөөнд чөлөөтэй орж, хүчирхийлэл үйлдсэн юм бэ. Асуудлын гол нь энэ. Ядаж шүүхийн шийдвэрийн ажилтнууд хаачсан бэ. Ингээд л хөвөрнө. Ямар ч байсан Б.Хурцын энэ үг Монгол дахь хүний эрх, эрүүдэн шүүлтийн түвшинг нэн хурцаар хөндлөө. Дээрх хоёр хүнийг эрүүдсэн нь дэлхийн кэйс болж яригдах өндөр магадлалтай болов.

Гэтэл манай ХЭҮК гэж ёстой л "...Хэлгүй, дүлий, сохор" гэдэг шиг байгууллага байна. Энэ комисс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн талаар жил бүр гаргадаг тайландаа нэг ч тусгаж байсангүй. Тэднийг эрүүдсэн 2015 оны "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайлан"-д "...Сүүлийн жилүүдэд ШШГЕГ-ын харьяа хорих анги, байгууллагууд нөхцөлийн эрүү шүүлтийг таслан зогсоох үүднээс ялтны байрыг засварлах, шинээр барих, олон улсын стандартыг өөрийн байгууллагад нэвтрүүлэх талаар нилээд ажлыг үе шаттайгаар хийж ирсний үр дүнд эрүү шүүлтийн зарим хэлбэр буурсан үзүүлэлттэй байна" гэж дүгнэсэн байдаг.

Бас Б.Хурц нарыг буруутгаж, шүүж, хорьж байсан 2019-2021 оны тайлангуудад нь ч тусаагүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах сураг гарч эхлэх үед, 2021 оны гуравдугаар сарын 17-нд ХЭҮК цахим хуудастаа нэгэн мэдээлэл нийтэлжээ. Түүнийгээ "...ХЭЗК 13 удаагийн илтгэлдээ Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн" гэж гарчиглаад "...ХЭҮК өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх нийт 19 илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс 13-т нь эрүүдэн шүүхийн эсрэг буюу эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн байдаг. Хамгийн сүүлийн буюу 18 дахь илтгэлд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг байгуулах, алба хаагчдыг сургах, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг санал, зөвлөмжийг гаргасан байдаг.

...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ХЭҮК-ын өмнөх гишүүд удирдлагууд байр сууриа илэрхийлж байсан. Шинэ гишүүдийн хувьд 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож Улсын дээд шүүхэд уламжлаад байна" гэжээ. Бас л дэндүү тайлбар шүү. Тээр жил нэг телевизийн шоуны гадаад хөтлөгч маш их аялгатайгаар "... Мэдрэмж байхгүй" гэдэг байсныг ХЭҮК-т маш чанга хашгирч хэлцгээмээр л байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙН БИЧМЭЛ САНАЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙН БИЧМЭЛ САНАЛ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​