fbpx Хөвсгөл далайд амласан Ерөнхийлөгчийн амлалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 37 секунд

Хөвсгөл далайд амласан Ерөнхийлөгчийн амлалт

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхий Сайд байхаасаа эхлүүлсэн нэг даацтай ажил бол Хөвсгөл далайг цэвэрлэх, орчны доройтсон нөхцөл байдлыг цэгцлэх явдал байсан. Монголын хойморт цэлэлзэх тунгалаг уст нуурын хэвлийд олон жилээр хэвтсэн Сүхбаатар хөлөг онгоц, олон тээврийн хэрэгслүүдийг татан гаргах, далай ээжийн гүнд задарч хордуулах нөхцөл байдалд хүрсэн шатахуун, тос тосолгооны бодистой техник хэрэгслийг ээлж дараалан татан гаргасаар байгаа. Мөн эрэг дагуу олгосон замбараагүй газар олголт, аялал жуулчлалын наад захын шаардлага хангахгүй, эрүүл ахуй, хөрсний бохирдол үүсгэж буй хөглөрсөн үйл ажиллагааг ч эмхлэх цэгцлэх үүргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яам, орон нутагт өгсөн.

Үүний хүрээнд Монголын хойморт рашаан мэт цэлэлзэх Хөвсгөл ээжийн талаар төр анхааран ажиллаж байна.

ДАЛАЙ ЭЭЖ УС ШИГЭЭ ЦЭНГЭГ ОРШИХ ЁСТОЙ

Ундран буй ус шигээ Хөвсгөл далай хэвлийдээ хоггүй, хүрээлэн буй орчин, уул гол, ус шанд нь тунгалаг байж байж л Монгол орныг дэлхийд тодотгож, аялал жуулчлалд Монголоо сурталчлах байгаль эхийн үүргээ онцгой гүйцэтгэх учиртай. Ийм ч учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхаасаа эхлүүлэн энэ чиглэлд онцгой анхаарч эко эрүүл бүс болгох олон ажлуудыг эхлүүлээд явж байна.

Эрэг орчмын шороо тоосыг бууруулах, зүлэг ногоон орчныг хамгаалах зорилгоор Хатга-Жанхай чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлж өнөөдөр 75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ зам нь 7 байршилд авто зогсоолтой Хатгал-Жанхай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто зам юм. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км хатуу хучилттай авто зам. Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замуудаас бүрдэнэ.

Далай ээжийг зорин ирэх жуулчид, иргэдэд зориулсан зам 2023 онд багтааж ашиглалтад орно. Ёстой л дотоод гадаадын жуулчин бүр зорин очдог Хөвсгөл далайг зорьсон хөрс зүлэг амарч, шавар ус, саад бэрхийг туулан хүрэх мянга мянган аялагч хүнтэйгээ, хүлэгтэйгээ амар амгалан зорчих цаг удахгүй.

ХОТГОЙДЫН ЦЭНХЭР ДАЛАЙ, ДАРХАДЫН ЦЭНГЭГ УС ХОГНООСОО САЛНА

Аялагчдын хөлд дарагдаж, хүн бужигнаж, хүлэг хөлхдөг энэ нутагт хүн дагасан хог, хаягдал хүндхэн асуудлын нэг. Хүний хөл олны хэрэглээгээр хаягдал хог овоорч орон нутгийнханд мөнхийн асуудал дагуулсаар ирсэн. Үүнийг орон нутгийнхан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхдаа очиход нь уулзалт дээр иргэд хэлж тусламж хүсэж байсан. Хөвсгөл далайн усанд живсэн техник хэрэгсэл, далай ээжийг хүрээлсэн орчны элэгдэл, зам харилцаа, хог хаягдлыг нэг цогц асуудал болгон шийдвэрлэхээ У.Хүрэлсүх тухайн үед амлаж байсан билээ.

Тэгвэл энэ ажил өнөөдөр бүрэн хэрэгжиж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 50,500 м3 багтаамжтай хатуу хог хаягдлын ландфилл байгууламж баригдаж буй ба 2023 оны 7-р сард ашиглалтад орно.

Энэ хүрээнд ландфилл байгууламжийн хог хаягдлын нэгдсэн тоо бүртгэлийн системд Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа явуулдаг бүх амралтын газруудыг хамруулна.

Өнөөдөр Хатгал тосгоны 30 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан 10 га хогийн цэгийг хумих ажлыг хийж 0,5 га болгоод байна. Хатуу хог хаягдлын ландфилл байгууламж ашиглалтад орсны дараа хуримтлагдсан хогийн цэгийг бүрэн нөхөн сэргээх ажлыг хийж дуусгана.

БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Хоногт 75м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдаж байна. Уг бохир ус цэвэрлэх байгууламж 90%-ийн гүйцэтгэлтэй явагдаж буй юм. Уг бохир ус цэвэрлэх байгууламжийг 2023 оны 7-р сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчмын бүх амралтын газруудыг эко 00-той болгож, уг бохир ус цэвэрлэх байгууламжийн нэгдсэн тоо бүртгэлийн системд оруулна. Ингэснээр Хөвсгөл нуурт тулгамдаад байгаа бохирын асуудал бүрэн шийдэгдэнэ.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий Сайд байхаасаа амлаж авсан асуудал Монголын хойморт цэлэлзэх Хөвсгөл далайг хамгаалах техник бүтээн байгуулалтын ажил ирэх долдугаар сард хэрэгжиж дуусах нь ээ. Цаашид далай ээжээ хамгаалах, иргэд олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх бодлогын олон ажлууд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар цааш үргэлжилнэ.

О.Түвшиндэмбэрэл

Sonin.mn

Төсөөллөөс хэтийдсэн Хятадын ирээдүй дэлхий дахинд юу өгөх вэ?
Төсөөллөөс хэтийдсэн Хятадын ирээдүй дэлхий дахинд юу өгөх вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​