fbpx Тагнуулын Дарга асан, хошууч генерал Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлнүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 24 секунд

Тагнуулын Дарга асан, хошууч генерал Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлнүүд

Ердөө хэдхэн жилийн өмнө Төрийн ордонд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол болж байв. Б.Хурцын гар хөл болж ажилладаг таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч гэсэн яриа гарч байв. Мэдээж тэдний нэрсийг ажлын хэсгийнхэн олон нийтэд зарлаагүй ч тэдний нэрс сонсголын протокол, дүгнэлтэд бичигдэж үлдсэн нь ойлгомжтой. Тэгвэл тэр үед Б.Хурцтай холбоотой хэмээн яригдаж байсан түүний гар хөлнүүд өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад нэлээд бэхжиж, хүчтэй болоод байна.

Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоу хийсэн, Д.Энхбат агсныг авчирч эрүүдэн шүүсэн гээд олон дуулианы эзэн Б.Хурцын цэргүүд "амь бөх” байгааг дуулгая. Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлнүүдийн нэг бол одоогийн ТЕГ-ын тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ.

А.Бат-Эрдэнэ нь Б.Хурцтай хамт Францаас Д.Энхбатыг хулгайлж ирсэн баруун гар нь юм. Тэрбээр нь цэргийн байгууллагад 27 жил ажилласан, хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа А.Бат-Эрдэнийг ТЕГ- ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар томилж байв. Иймдээ ч тухайн үедээ Б.Хурцын удирдлага дор гар нийлж олон хэрэг дээр хамтарч ажилласан байдаг. Үүнээс хамгийн алдартай нь Д.Энхбат агсны хэрэг юм. ТЕГ-ын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнийг Б.Хурцын цэрэг гэдэг. Тэрбээр ТЕГ-ын Тамгын газрын дарга хүртлээ дэвшиж ажилласан.

Мөн Хөгжлийн банкны хэрэгт орж, хөгөө чирсэн. Одоо ч хэрэг нь шалгагдаж буй. Тодруулбал, “Инжир" ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкнаас зээл авахад Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнэ хууль бусаар нөлөөлж, тусалсан болох нь тогтоогдсон. Тус компани барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй ч зээл авсан байсныг шинжээчид тогтоожээ.

Мөн зээл авч өгснийхөө хариуд, Б.Батбаатар, Ч.Өлзий нараас 435 сая төгрөгийг бэлнээр авч, дамжуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж прокурорын байгууллага танилцуулсан байдаг. Сандарсан ТЕГ-ын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнэ мэдүүлэгтээ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн даалгавраар үүрэг гүйцэтгэсэн гэж мэлзэж байгаа сурагтай.

Б.Хурцын дараагийн гар хөл бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир. Түүний намтрыг харахад, Б.Хурцын багийнхан С.Зоригийн хэргийг дахин мөрдөн шалгаж байсан ид үед буюу 2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, 2015-2016 онд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байв. Улмаар 2020 онд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогджээ. Тэрбээр Макс Жонсоны 38 тэрбум төгрөгийг залилсан Монгол иргэнийг шалгаж байсан бөгөөд АНУ-ын тал шилжүүлж өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэг мухардсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн Ховдынх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор дамжуулан Б.Хурцтай “зуз" болсон гэдэг. ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны дарга Т.Сүхболд Б.Хурцын найз Сийлэнгийн Ганбатын “цэрэг" гэхээр дахин шалгаж эхэлсэн С.Зоригийг хөнөөсөн хэргээс үнэнг олно гэдэг бараг л боломжгүй болж таарч байна. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутгаж эрүүдэн шүүсэн гол хүн нь Б.Хурц. Түүний буруу байсныг Монголын Засгийн Газар, хууль хяналтын байгууллагаас баталж, дахин шалгах ажлын хэсгийг ч байгуулаад байна.

Тэгвэл дахин байгуулагдсан ажлын хэсгийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны дарга Т.Сүхболд ахалж байгаа нь бас л гайхамшиг шүү. Ер нь энэ хэргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд илрүүлэх зорилго улстөрчдөд ч, хууль хяналтынханд ч байгаагүй бололтой юм. Аль нэг эрх ашгийг л хангаж ийш тийш болгож ирсэн. Тэр тусмаа 2017 онд гурван шүүхээр яаран шийдсэн нь бүр ч асуудалтай. Одоо Т.Сүхболдоос ямар “сценар" гарах нь бас л сонирхолтой шүү.

Б.Хурцын туслах асан М.Батсайхан ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны даргаар томилогджээ. Ид мандаж байсан үед нь цүнхийг нь бариад гүйж байсан хүн ачийг нь яаж мартах вэ. Тэр бол яах аргагүй хошууч генерал Б.Хурцын хуулийн салбар дахь гар хөлүүдийн нэг болж таарна. Тэрбээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна. ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх Албаны дарга Б.Нандинболор нь Б.Хурцын эхнэр Ү.Сарнайн үеэл дүү гэдэг. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаагаар ажиллаж байгаад “суга” татуулсаар одоогийн албан тушаалд хүрсэн нэгэн. Тэрбээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, ЦЕГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, Хорих ял эдлүүлэх албаны даргаар дэвшиж ажилласан түүхтэй. Түүний энэ замнал мэдээж генерал Б.Хурцын карьертай холбоотой биз. Хошууч генерал Б.Хурцын бас нэгэн цэрэг тушаал дэвшихээр гүйж явна.

Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга дэд Д.Тэмүүлэн 2021 онд Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга болсон бөгөөд одоо “том” дарга нь болохоор гүйж явна. Тэрээр нэгэн цагт ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “дүү” байв.

Мөн түүний нөмөр нөлөөгөөр Төрийн албанд орж хөлөө олсон нэгэн. Тэгэхээр “ах”-ынхаа сачийг мартаагүй яваа нь ойлгомжтой. Монголын төр Төрийн ордноо Б.Хурцын “дүү”-гээр хамгаалуултлаа төөрч, төрөлжсөн гэхээр бас л гайхамшиг юм даа. Засгийн Газар нь хулгай дээрэм, хуулийн мафитай тэмцээд үйлээ үзэж байгаа энэ цагт Б.Хурцын цэрэг Төрийн ордныг хамгаалж байгаа нь бас л хоржоонтой шүү. Хошууч генерал Б.Хурц АТГ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа, түүнийг чөлөөлөх УИХ-ын тогтоол нь гарч амжаагүй байхад С.Зоригийн хэргийг "илрүүлэх" гэж яаран ТЕГ-ын дарга болсон байдаг. Өөрөөр хэлбэл нэгэн цагт АТГ-ын дэд Дарга бөгөөд ТЕГ-ын даргын албыг давхардуулан хашиж байсан гэсэн үг. Б.Хурц ингэж л төрийн хууль журмыг уландаа гишгиж явсан. Одоо ч тэрээр томилсон, томилуулсан гар хөлүүдээрээ дамжуулан хуулийн байгууллагуудыг атгаж яваа бяртай этгээд!

Эх сурвалж: Sonin.mn

“SocialPay Loves CU” урамшуулалт аян үргэлжилсээр...
“SocialPay Loves CU” урамшуулалт аян үргэлжилсээр...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​