fbpx Эсрэг дүрийн баатар Барсааг тодотгох 5 дүр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
9 минут 0 секунд

Эсрэг дүрийн баатар Барсааг тодотгох 5 дүр

Монголын кино урлаг нэгэн үеийг бодвол дэлхийд өрсөлдөхүйц болж, манай уран бүтээлчид ч олон улсын наадмаас шагнал шүүрдэх болсон. Мөн авьяаслаг, залуу уран бүтээлчдийн баг Монголын кино урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирж буйгийн хамгийн том жишээ нь “Фантастик” продакшн юм. “Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа тус продакшны авьяаслаг жүжигчин, өдгөө эсрэг дүрээр цахиур хагалж буй Б.Барслхагва буюу Барсааг тодотгох таван дүрийг онцлохоор бэлтгэлээ.
“Миний ах атаман” киноны Цэгц
сонин mn
“Фантастик” продакшныг албан ёсоор тунхаглаж, үзэгчдийг татаж чадсан анхны бүтээлүүдийнх нь нэг “Миний ах атаман” кино юм.
Энэхүү бүтээл нь энэ цагийн хүмүүсийн харилцааны үнэ цэнд мөнгө хэрхэн нөлөөлж буйг онц сонирхолтой, содон өнцгөөс харуулахыг зорьсон бүтээл. Киноны голд дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гэсэн ах дүү жүжигчинг тоглуулсан нь мөн л том маркетинг байв. Харин энэхүү бүтээлд жүжигчин Б.Барслхагва Цэгц хэмээх дүр дээр ажилласан билээ.
Цэгцийг сануулбал өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж чаддаг, зорилготой, шийдэмгий дүр байсан. Энэ дүрийн тухай Б.Барслхагва “Кино зохиол бичигдэж байхад найруулагч Б.Тамир Цэгц бол чиний дүр шүү, өөр хүн байхгүй гэж хэлж байсан. Би Цэгцийн дүрд тоглосондоо их баяртай байдаг. Цэгцийн дүр намайг олон төлөөр хөгжүүлж, задалж өгсөн гэж боддог” гэжээ. Кинонд Цэгц олон удаа толгой руугаа шилээр цохиулдаг. Энэ зураг авалт хэр хүндрэлтэй байсан тухай асуухад “Кино гэдэг өөрөө мэргэжлийн уран бүтээл учраас мэргэжлийн талаас нь хандах ёстой байдаг. Пивоны шилээр 10 гаруй удаа толгой руугаа цохиулсан уу гэвэл үгүй. Киноны зориулалтын шил ашиглаж энэ зургийг авсан. Тэр шил нь гараар барихад л хагардаг учраас миний толгой өвдөөгүй” гэж хариулсан байна.
Манжийн Амбан
сонин mn
“Фантастик” продакшны хамгийн эхний том тэсрэлт нь 2017 онд нээлтээ хийсэн “Зүрхний хилэн” кино байв. Тус бүтээлд жүжигчин Б.Барслхагва эсрэг талын гол дүр буюу манжийн амбан Фунь Жоугийн дүрийг бүтээсэн билээ. Өмнө нь ихэвчлэн инээдмийн киногоор харж байсан түүнийг түүхэн дүрээр харах үзэгчдийн хувьд содон байсан биз ээ.
Дүрийн хувьд илүү дотогшоо, төвлөрсөн төрхийг голлож байснаас гадна жүжигчин Б.Барслхагва энэ дүрийг амьдруулахын тулд манж хэл сурах шаардлагатай болсон юм. Учир нь энэ бүтээлд жүжигчин маань нэг ч удаа Монголоор ярьдаггүй. Тэрбээр дүрийнхээ тухай “Зүрхний хилэн” киноны хамгийн хэцүү нь хэлний асуудал байсан.
Өөрийнхөө хэлэх үгийг манж хэлээр уран сайхны тоглолттой гаргах амар байгаагүй. Зарим хүмүүс Хятад, Манж хоёрыг нэг улс мэт ойлгодог. Манай улс Хятадын эрхшээлд байгаагүй. Харин Монгол Улс, Хятад хоёулаа л Манжийн дарлалд байсан шүү дээ. Тэгэхээр Манж, Хятад хоёр үндэстэн гэдгийг ялган харуулахын тулд Фунь Жоугийн дүрийг манж хэлээр яриулсан.Мөн кино зураг авалтын үеэр баруун гараа хугалсан. Тиймээс хугархай гартай зураг авалтад орох үнэхээр хэцүү байсан. Гар хугарчихаар чөлөөтэй хөдөлж болдоггүй юм билээ” гэсэн юм.
“Параллель ертөнц”-ийн тогооч
сонин mn
Найруулагч Ц.Амартүвшингийн 2018 онд нээлтээ хийсэн “Параллель” ертөнц кино нь фэнтези комеди жанрын бүтээл юм. Монголд энэ төрлөөр хийгдсэн уран бүтээл бараг байхгүй. Кинон дээр гол дүрийн залуугийн цаг хугацаа хоёр хоногоор ухардаг. Жүжигчин Б.Барслхагвын хувьд энэ бүтээлд алдартай тогоочийн дүр дээр ажилласан билээ.
Түүний амьдралд гэнэт нэгэн сүнс орж ирснээр санаанд оромгүй хөгжилтэй үйл явдлууд өрнөнө. Энэхүү кинонд тэрбээр илүү чөлөөтэй, хөгжилтэй дүр гаргахыг зорьсон бөгөөд түүний хамтрагч буюу сүнсний дүрд “Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаяр ажилласан юм.
Найруулагч Ц.Амартүвшин жүжигчин Б.Барслхагва болон киноныхоо тухай “Жүжигчин Барсааг киноныхоо гол дүрд тоглуулсандаа баяртай байна. Түүний хувьд энэ цаг үед тодорч буй шилдэг залуу уран бүтээлчийн нэг” гэж онцолсон юм. Харин Б.Барслхагва “Параллель ертөнц киноны зохиол их сайн. Кино бүрэлдэхүүн, баг хамт олон бүгд зохиолоо уншаад сэтгэл хангалуун байсан. Зохиолдоо дүрүүдийн зорилго, эхлэл, төгсгөл, өрнөл гээд бүх юмыг цэгцтэй, уялдаа холбоотой тусгаж өгсөн нь таалагдсан” гэж киноныхоо нээлтийн үеэр сэтгэгдлээ илэрхийлж байв.
“Буруу өрөг”-ийн Олдох
сонин mn
“Фантастик” продакшны шуугиан тарьсан ээлжит бүтээл нь “Буруу өрөг” кино билээ. Дэлгэцэнд гарсан үеэс нь намын захиалга гэсэн шуум тасралтгүй үргэлжилж байсан ч уран бүтээлчид нь үгүйсгэсээр ирсэн билээ. Киноны утга санаа нь улс төрийн увайгүй байдал, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдэвтэй байв. Энэхүү кинонд жүжигчин Б.Барслхагва гол дүр буюу Олдохын дүр дээр ажилласан.
Бяцхан охиноо зэрэмдэглүүлж алдсан тэрбээр УИХ-ын гишүүний ач охиныг хулгайлснаар үйл явдал өрнөдөг. Тэрбээр дүрийнхээ тухай “Анх "Буруу өрөг" киноны ерөнхий найруулагч О.Бат-Өлзий ах надад Олдохын дүрийг санал болгосон. Уншихад зохиол нь их таалагдсан.
Мөн Олдохын дүрээр жүжигчний хувьд өсөн дэвжих, өөрийгөө өөр өнцгөөс харуулах боломжтой мэт санагдаж, хамтран ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд Олдох гэдэг хүний дүрийг өөрийнхөө биеэр дамжуулж, үзэгчдэд түүний зан, араншин, онцлогоор нь хэрхэн хүргэх вэ гэж их бодсон. Тэрбээр зураач, нүүр хувиргагч мэргэжилтэй. Түүний амьдралын түүх маш аймшигтай. Амьдралынх нь хар бараан дурсамж, мэдрэмжийг өөртөө шингээн, түүнийгээ үзэгчдэд хүргэх тал дээр их бодож, судалсан” гэв.
“37-р Точка”-ийн Лутаа
сонин mn
Жүжигчин Барсааг хамгийн ихээр сорьж, энэ хэрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан дүр бол “37-р Точка” киноны Лутаагийн дүр билээ. Энэхүү кино нь “Фантастик” продакшны хувьд анхны олон ангит кинонд хүч сорьсон алхам байв. Кинонд нийгмийн ороо бусгай үе болоод гэр бүлийн үнэ цэнийг тодотгодог билээ.
Дөрвөн өнчин хүүхдийн амьдрал, хувь заяа хэрхэн эргэх нь тун сонирхолтой. Жүжигчин Б.Барслхагва Лутаагийн дүрийн тухай “Лутаа бол надаас шал өөр хүн. Аливаа зүйлийг хүчээр шийдэх сонирхолтой, өөрийгөө барьж хорихыг хүсдэггүй дүр. Мэдээж тухайн дүрийг би өөрийнхөө биеэр дамжуулж гаргахыг хичээсэн.
Тэгэхээр миний мөн чанар, зан характерын шинжүүд тухайн дүрд суусан л байж таарна. Гэхдээ өөрөөсөө өөр дүр гаргахыг л хичээсэн. Чадсан болов уу, чадаагүй болов уу гэдгийг үзэгчид мхэлэх байх. Лутаа уг нь буруу зам руу ороогүй шүү дээ. Өөрийнхөө сонгосон замыг зөв гэж бодоод, зөв гэж бодсон зүйлээ хийгээд явж байгаа. Үзэгчдийн харж буй өнцгөөс бол буруу зүйл хийгээд байх шиг байна. Харин Лутаад нэг л зорилго байгаа” хэмээн ярьсан билээ.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“УБТЗ“ ХНН: ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлэхээр тохиролцов
“УБТЗ“ ХНН: ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлэхээр тохиролцов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​