fbpx Украины хилд ойрхон оршдог ОХУ-ын мужууд ялалтын баярын парадаа цуцлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 5 секунд

Украины хилд ойрхон оршдог ОХУ-ын мужууд ялалтын баярын парадаа цуцлав

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Оросын эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайнд Германы Нацистуудыг ялсан баяраа өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдөр нийслэл Москва хотоос гадна ОХУ-ын муж, субъект бүр тус тусын цэргийн парадыг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жилийн ялалтын баяр урьд урьдынх шигээ болохгүй нь тодорхой болжээ.

Украины хилд ойрхон байрладаг ОХУ-ын зургаан муж нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ялалтын баярын парад зохион байгуулахгүй болсноо зарлаад байна.

Хамгийн сүүлд Саратов мужийн захиргаа ийм шийдвэр гаргажээ.

Өмнө нь Белгород, Курск, Воронеж, Орёл, Псков мужуудаас гадна 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон Крымийн хойг цэргийн парадаа цуцалж байв.

“Дайсныг өдөөн хатгахаас сэргийлэх зорилгоор Белгородын төвд энэ удаа цэргийн парад зохион байгуулахгүй” гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Ялалтын баярын парад нь Путиний засаглалын 20 гаруй жилийн хугацаанд Оросын зэр зэвсгийн хүчин чадлыг дэлхий дахинд харуулах, иргэдийн эх оронч үзлийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ болсоор ирсэн.

Украинд дайн эхэлснээс хойш хоёр дахь ялалтын баяраа Оросын эрх баригчид тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн оны энэ өдөр Путин “Нацистууд, алуурчдад энэ дэлхийд гишгэх газар байхгүй учраас Оросын арми Украинд байлдаж байна. 1945 оных шиг энэ удаагийн ялалт ч бас биднийх байх болно” гэж хэлж байжээ.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Аюулаас хамгаалах албаныхан Ялалтын баярын тайван байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийж байна. Олон тооны халдлага, террорист үйлдэл зохион байгуулж байсан Киевийн дэглэм ямар нэг зүйл төлөвлөж байгаа нь мэдээж” гэж хэлсэн юм.

Украины талаас өмнө нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд дроны халдлага зохион байгуулж байсан. Энэ удаа Москва, Санкт Петербург хотуудад ийм халдлага гарахаас Кремлийн эрх баригчид ихээхэн болгоомжилж байгаа бололтой.

Москва хотын удирдлага Ялалтын баярын парадад бэлдэх зорилгоор Улаан талбайг хоёр долоо хоногийн хугацаатай хааж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-ын батлан хамгаалах яам Москва, Санкт Петербург хотуудын парадын үеэрх агаарын нислэгийн үзүүлбэрийг хасах санал гаргасан гэнэ.

Аюулгүй байдлаас гадна ур чадвартай нисгэгчдийн хомсдол үүнд нөлөөлсөн гэлцэж байна.

Эх сурвалж: The Guardian

Тамирчин П.Хатанзаяа Легионер тоглогчоор гэрээ байгуулжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​