fbpx Украин: Фронт руу амьд мах нийлүүлэгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 16 секунд

Украин: Фронт руу амьд мах нийлүүлэгч

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос 15 дaхь сардаа явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, РБК-Украина хөтөлбөр, Унiан ТВ-ийн “Тайная жизнь матрешки” хөтөлбөр, оросын улс төрч Дмитрий Гудков, украины сэтгүүлч Роман Цимбалюк, украины цэргийн тагнуулын дарга Кирилл Буданов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

сонин mn

Киевийг эзлэн авах путины гурав хоногийн операц бүтэн жил (435 өдөр шөнө) сунжрав. Энэ ажилдаа Кремль олон зуун тэрбум доллар гарздаж, 200 мянган орчим цэргийнхээ амийг өргөв. Дайныг зогсооё гэдэг дээр Кремльд шийд алга. Кремльд ч, оросын нийгэмд ч нервтээд байхаас зөв шийдлийг олж чадахгүй. Зөв шийдэл гэдгийг нь дэлхийн хамтын нийгэмлэг удаа дараагийн тогтоолуудаараа заагаад өгчихсөн. Украин дахь байлдааны ажиллагаагаа зогсоогоод цэргээ бүрэн гарга, дайны буруутныг шүү, дайны төлбөр төл–энэ бол НҮБ дэх олонхийн байр суурь. Цэргийн тусгай ажиллагаа хамгийн наад захын зорилтдоо хүрээгүй. Үлгэр домгийн шинжтэй денацификац, демилитаризац гэгчийн тухай биш, ядаж Донецк, Луганск хоёр мужийн баруун хил дээр гарч чадалгүй баларч байна. Одоо зөвхөн давшилт нэрээр хүний амь сүйтгэдэг махны машин л ажиллаж байна.

Фронт руу Оросоос “амьд мах” (эрдэнэт хүн) нийлүүлж хядуулдаг зам руугаа орлоо. Дайн цаашаа хичнээн хугацаанд өрнөх эсэхийг мэдэж байгаа хүн алга. Яагаад? Одоо юуны төлөө оросууд байлдсаар байна вэ? Ялагдчихлаа, сүйрлээ гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж л байлдаж хохирч байна.

Одоо ОХУ-д цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөө графикийн дагуу явагдаж байна гэдэгт итгэдэг хүн үгүй болсон. Бахмутад зууралдан байлдсаар олон зуу, мянган хүний амиар сард ердөө 400-хан метр давшсан дүнтэй байхад юун төлөвлөгөө график. Оросын генералууд оросын ард түмний өөдөөс эгцлэн харах нүүргүй болсон ба худлаа ярья гэсэн ч ярих сэдэв олдохгүй. “Биднээс үнэнийг нуулаа” гэсэн сэдвээр Оросын ТВ-үүд ширүүхэн дуугарч эхэлжээ.

сонин mn

Гуравхан хоногоор төлөвлөсөн дайн бүтэн жил үргэлжилсээр байгаад оросууд өөрсдөө элдэв дүгнэлт хийгээд эхэлжээ. Эрүүл ухааны үгс ч ТВ-ийн шоунд, бүр Скабеевагийн “60 минут”-аас ч дуулдаж байна. Оросын командлал дайнаа зогсоож, давшуулахаа болихыг цөхрөлтгүй гуйна. Украины зэвсэгт хүчин томхон давшилт хийчихвэл бүр баларна гэдгээс оросын командлал үхтлээ айна. Ярьж байнаа. “Цэргийн тусгай ажиллагаа хэвийн явж байгаа чинь энэ үү? Бидэнд арми гэж одоо алга. Одоо өөрсдөө хилээ хамгаалаарай!”–Төрийн Думын Батлан хамгаалахын хорооны дарга депутат Андрей Картаполов хашгична.Тэрээр армид хурандаа генерал байхдаа Руслан Шаведдинов, Артем Ионов, Иван Коновалов нартай нийлж армиас асар их зүйл хулгайлж шамшигдуулсан гэдгийг нь давхар сануулахаа оросын суртал нэвтрүүлэг мартахгүй. Путин, Tа ойлгож ухаараач! Украиныг ялах боломжгүй, цэргээ яаралтай татаж гарга, үгүй бол капитуляц болох нь байна. Бид Украины цэргийг ядаж Донецкоос ч гэдрэг ухрааж чадахгүй байна. Энэ бол гутамшиг!. Бодит байдал гэвэл энэ л байна–ийм агуулгатай телешоу Оросын ТВ-ээр явж байх юм. Шинэ маягийн жанжин Пригожин Путиныг цус харвуулахаар шийдэв үү, хэлсэн ярьсан, занасан нь улаан шугам давлаа. “Сум өгөхгүй бол Вагнерын бүх цэргийг Бахмутаас зохион байгуулалттай гаргалаа. Бахмутыг хаялаа. Хохь чинь шүү! Онолын хувьд дэлхийд 2-т орж байсан армийг бид юу болгооод тавьчихав. Төсөөлөөч үзээч!” хэмээн Шойгу руу давшлав. “Орос орон сүйрлийн ирмэг дээр ирлээ” хэмээн Пригожин эх орноо занав.

Оросын сөрөг хүчнийхэн хилийн чанадаас жинхэнэ үнэнийг мэдээлнэ. Сэдэв нь ч тодорхой. Нэг жилийн хугацаанд Путины байгуулсан “гавьяа” юув гэж байгаад. Ердөө ийм агуулгатай:–Путин НАТО-г тэлээд өглөө, ОХУ-ын эдийн засгийг нураалаа, дэлхийд Украины нэр хүндийг өсгөөд өглөө, ОХУ-аас аль ухаантай, өөдтэй иргэдээ хөөж гаргалаа, гадаад бодлогоо шившигт хутгалаа... гэхдээ энэ бүхэн чинь зөвхөн эхлэл!

Оросын арми иймдээ тултал жижгэрснийг түүхэн харьцуулалтаар гаргаад иржээ. Оросын цэргийн шинжээчдийн дүгнэлт нууцаас алдагдаад дэлхийгээр тэнэж явна. Оросын танкны аж үйлдвэрийг нүцгэлж хаяв. Зохион бүтээгчид нь ч ичиж үхэж байх шиг. 1991 оны “Цөлийн шуурга” ажиллагаанд америкчууд ганц сар хүрэхгүй хугацаанд танкийн тулалдаанд “186:4” гэсэн харьцаагаар иракийн арми дахь зөвлөлтийн танкуудыг хяргаж байв гэжээ. Дөрөвхөн “Амрамс”-аа алдаад хариуд нь бараг 200 зөвлөлт танкийг сөнөөжээ. Одоо Украинд очиж байгаа тусламжийн танкнуудыг өөрийнхтэйгээ жишээлжээ. Оросын өөрийнх нь танк 1991 оны иракийнхаас хол дээрдэхгүй. Сайжруулалт хийснээс бус үе солиогүй. Одоо Украинд очсон германы “Леопард” гэхэд л оросын танкнаас 95% давуу гэж орос мэргэжилтнүүд дүгнэжээ. Өдөрт ч, шөнө ч 5 км-т цэц мэргэн бууддаг, Оросын танк 1-2 км-т баримжаалж бууддаг, ийм байхад Донбассыг авч үлдэж чадах уу, ядаж олон мянган танкаа сөнөөлгөчихсөн, одоо танкгүй болох дээрээ тулаад байна гэсэн дүгнэлт цухалзана. Анатолий Собчакийн бэлбэсэн гэргий, сенатч Людмила Нарусова мэдэн будилан зурагтаар ярьж харагдав. Путинд хандан Оросын эмгэнэлт төгсгөлийг сануулж тун ноцтой зүйл ярив.

Афганистанаас зөвлөлийн цэргийг гаргаснаас ч долоон дор юм болно шүү. Ингэхэд ОХУ-ын арми гэж хайччихсан юм бэ, бүх арми хаашаа алга болчихоод байгаа юм бэ, 70%-ийг нь шинэчлэн зэвсэглэсэн гээ биз дээ, хаачсан бэ тэд чинь хэмээн асуух ба хөөрхий Украины эсрэг бүтэн жилийн дайнд яваад мэргэжлийн армиа алдаад, нөхөн хангалтаар мэргэжлийн арми бүрдэж өгөхгүй байгааг тэр авгай яахин ойлгох билээ.

Орост арми алга болдог юм байж. Алга болж өгдөггүй, өдөр бүр цэнхэр дэлгэцийг эзэгнэнхэн байгаа Кремлийн суртал нэвтрүүлэгчид сөхрөхөө мэдэхгүй хадуурах юм аа. Нэвтрүүлэг болгон нь ямар нэгэн дайсан хайж илрүүлсэн, тэр дайснаа сөнөөж өгөхийг армидаа уриалсан өнгө аястай.

сонин mn

Хамт олноор нь цээрлүүлнэ, дэлхийн II дайнд германы ард түмнийг шийтгэсэн шиг Оросын одоогийн дайсан Казахстаныг Украиныг ялсныхаа дараа атаклан цээрлүүлнэ. Араас нь Армен гэж ирээд л хэд хэдэн сүртэй нэвтрүүлэг хийжээ. Манан дундаа дахиад төөрчихжээ. Украиныг авчихаад цаашаа Европын гүн рүү давших хэрэгтэй. Энэ явцдаа Казахстаныг алгасаж болохгүй. “Казахууд аа, Та нар дараагийнх нь шүү!” Дайн зогсож болно. Дайнгүй нэг хэсэг байгаад ядаж 10 жилийн дараа гэхэд Орос нь Казахстантай заавал байлдан эзлэх хэрэгтэй хэмээн хоёр нөхөр шүд зуун ярьж харагдав.

Ийм заналхийлэл бүтэн жил оросын цэнхэр дэлгэцийг эзэллээ. Цаад улсууд нь ч жийрхдэг биз. Үргэлж л ална, устгана, сөнөөнө, эзэлнэ гээд Москвагаас хашгачаад байхлаар эрүүл ухаантай хүн тогтож сууж чадах уу даа? Урьд ньУкраинд тавьж байсан шиг претензээ эдүгээ эхний ээлжинд Казахстан руу хандуулжээ.

Иймд айдаст автсан цаад улсуудад албан бус менталитет аяндаа тогтсон бололтой. Бүтэн жил байлдаж буй Украин л явж явж цээжээрээ хамгаалагч нь юм байна. Украины зэвсэгт хүчин Оросын эзэнт гүрнийг нурааж, Казахстан, Гүрж, Молдовыг эзлэн түрэмгийллээс аварч байна. Оросыг ялчих юм бол лав 50 жилдээ Орос бусдыг хохироож хорлож чадахгүй, иймд Украин нь зөвхөн Гүрж, Казахстан, Молдовын төлөө тулалдаж байгаа биш нийт Европ, даян дэлхийн ардчиллын төлөө тулалдаж байна. Зөвлөлтийн хуучин БНУ-ууд Украинд туслах нь ирээдүйд Москвагийн зүгээс эх орных нь газар нутаг руу хийх өнгөлзлөгөөс хамгаалж байгаа хэрэг юм гэсэн утгатай нэвтрүүлэг нийтлэл сайтуудад олон тавигджээ.

Украинд ч энэ дайны мөн чанарыг яс махандаа тултал ойлгожээ. Бусад улсыг аврах нь дараачийн асуудал. Роман Цимбалюкийн ярьж байгаагаар, энэ дайнд заавал ялах ёстой. Хэрэв ялагдвал биднийг сүйрүүлэнэ. Украин дахиад ийм дайныг тэсвэрлэхгүй байж магадгүй. Оросууд 3, эсвэл 5 жилийн дараа дахиад шүдээ зуугаад ороод ирнэ. Оросыг задлах, эсвэл дайн хийх чадваргүй болгоход Украиныг дэмжигч олон улсын хамтын нийгэмлэг анхаарах хэрэгтэй гэжээ.

Украины цэргийн тагнуулын дарга Кирилл Буданов дайн дуусгах төсөөллөө ингэж ярьсан нь Орост, ТВ-ийн шоунуудаар бөөн хэрүүл дэгдээлгэжээ. Оросууд боож үхэж байна. Украин дахь дайн хэзээ дуусах вэ гэвэл 1991 оны хил хязгаараа эргэж сэргээснээр дуусна гэчихжээ. Ердөө ганцхан арга зам байна. 91 оны манай улсын хил. Тогтсон тэр хилээ л буцаагаад авчих юм бол дайн дуусна, хэрэв нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдэхгүй бол Украин нь газар нутгаасаа, түүний хэсгийг ч болов хэн нэгэнд өгөхийг зөвшөөрнө гэж байхгүй. “Харагтун, бүх зүйл ном журмаараа явж байна. Манай бүх хилийг эргүүлж сэргээхээр явж байна. Крым гэдэг бол Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэг, Крымээ буцааж авахгүйгээр дайн дуусна гэж байхгүй. Крымээ авахгүй бол хүсээд хүсээд дайн зогсохгүй. Хэрэв Крым хамгийн сүүлд эргэж ирэх юм бол дайны төгсгөл болно. Хэрэв Крымээ эхлээд авч чадвал, Донбассаа авч чадалгүй үлдвэл тэр нь дайны төгсгөл биш” хэмээн Буданов айлдав. “2014 онд Крымээс бүх зүйл эхэлсэн бол тус хойгт бүх зүйл бас дуусах ёстой” гэдгээ тэрээр 2023 оны нэгдүгээр сард сануулж байв. “Буданов манай Ерөнхийлөгч” гэсэн пайз Москвад “Z” самбар дээр ганц нэг наачихсан байх ба оросууд далдуур шүтээд эхлээгүй байлтай!

сонин mn

Украины хүн амын дунд судалгаа тандалт явуулаад үзжээ. Оростой найрамдая, ах дүүсэг болъё гэдэг үзэлтэй украин хүн 2-3% далд нуугдаж үлдсэн ба украинчуудын 97% нь ОХУ-ын өдөөсөн дайнд ялна гэдэгтээ итгэдэг гэжээ. Мөн 74% нь 1991 онд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн (ОХУ ч хүлээн зөвшөөрсөн) бүх нутаг дэвсгэрээ хадгалахын төлөө байна гэжээ. Иймд генерал Будановын ярьсан хэлсэн нь нийгмээсээ томхон дэмжлэгтэй гэсэн үг ажээ.

Украин дахь давшилт нь бүтэлгүйтэх тусам Орос дотооддоо юунд бэлтгээд байгаа нь улам тодорхой болж байгаа зураглал бууж байна. ОХУ-д анхны хувийн арми Р.Кадыровт албан ёсоор бий болжээ. Хэв журам сахиулах байгууллага мэт боловч ОХУ-ын Дотоод яаманд бус зөвхөн Чеченийн төрийн тэргүүнд захирагдана гэснээр тэгж дүгнэхэд хүргэжээ.

Хоёр дахь том армиа (ЧВК) Е.Пригожин байгуулаад үлэмж туршлагажаад авсан. Хувийн цэргийн компани байгуулж авснаар өөрийгөө даатгуулчихдаг практик Оросын истеблишментэд шууд халдварлажээ. Дмитрий Гудковын ярьж байгаагаар, ЧВК Вагнер нь оросын эрх баригчдад олон шинэ зүйл мэдрүүлсэн, жишээ нь хувийн шоронтой ялтантай болчихвол ямар ч аюулгүй, хүссэнээрээ залхаан цээрлүүлэлт хийж болно гэж итгүүлжээ. Оросын арми фронтод сулраад байгаагаас гадна армиа хувааж авах гэсэн ийм буруу практик оросын армийг аймшигт байдал руу түлхэж байна. Хил дагуух мужууд дайн өөрсөд рүү нь ойртож байгааг аажмаар ойлгосон, иймээс аюулгүй байдлын баталгаа нь оросын элитүүдийн хувьд хувьдаа армитай байх. Сергей Гуляевын ярьснаар, сүүлийн хэдхэн хоногт ОХУ-д ЧВК гэх хувийн 5 арми байгуулагдсан ба цаашаа ч өрнөж байна. Газпромын дэргэд “Голубой поток” гэсэн ЧВК байгуулагдаад, түрүүчээсээ дадлага хийхээд Бахмутад очоод ясаа тавьж эхэлжээ. Вагнер гэдэг нь Оростоо брэнд нэр болж үлдэх ба Вагнерын жишгээр Торпеда, Пламя, Динамо гээд явж өгчээ.

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолборын 2023 оны зуны ээлжийн ХУВААРЬ ба ҮНЭ
Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолборын 2023 оны зуны ээлжийн ХУВААРЬ ба ҮНЭ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​