fbpx III Чарльзын хаан ширээнд өргөмжлөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 18 секунд

III Чарльзын хаан ширээнд өргөмжлөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Их Британийн хаан III Чарльз албан ёсоор хааны титмээ зүүх түүхэн өдөр ирэх бямба гарагт тохиож байгаа. Хаан ширээнд залрах энэхүү хүндэт ёслолд дэлхийн улс орнуудын удирдагчид, нөлөө бүхий зочид уригдсан. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт, мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцохоор хүлгийн жолоо залжээ.

Их Британийн төдийгүй дэлхийн түүхэнд тодоор бичигдэх энэхүү өдрийн талаар олон улсын тоймоороо онцолж байна.

Чарльз хаан 1661 онд бүтээсэн титмийг тэргүүндээ зална

Өнгөрсөн есдүгээр сард Хатан хаан II Элизабет таалал төгсч, түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз Их Британиас гадна, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын төрийн тэргүүн болсон юм. Өдгөө 74 настай III Чарльз хамгийн өндөр настайдаа хаан ширээнд заларч байгаа эрхэм дээдэс болж буй. Тэрээр энэ өдөр гэгээн Эдвардын титмийг албан ёсоор тэргүүндээ зална. 1661 онд II Чарльз хаанд зориулан бүтээж байсан цэвэр алтаар хийсэн, үнэт чулуун шигтгээтэй дахин давтагдашгүй энэхүү титмийг түүний ээж 1953 онд 25 настайдаа өвлөж байсан түүхтэй. Харин хааны гэргий Камилла хатан Хатан хаан Маригийн титмийг анх удаа өмсөх эрхэм дээдэс болж байна.

Дэлхий нийтээр хоног тоолон хүлээж буй энэхүү хүндтэй ёслол өглөөний 6:00 цагт эхлэх бөгөөд Хаан, хатан хоёр 1661 онд бүтээсэн алтадмал сүйх тэргэнд суун 1,6 км орчим замаар явж ард түмэндээ хүндэтгэл үзүүлнэ.Их Британийн хааны ордны бүхий л түүхэн үйл ажиллагааг Вэстминстер сүм (Westminster Abbey)-д ёсолдог уламжлал тэртээ 1100 оноос эхтэй. Энэхүү хүндтэй сүмд III Чарьлз хаанаас гадна Их Британийн 39 хаад, эрхэм дээдэс титэм зүүх ёслолоо хийсэн байдаг. Их Британийн сүүлийн 70 жилд тохиогоогүй энэхүү хүндэт ёслол хаан, хатан хоёр Букингемийн ордны тагтан дээрээс мэндчилснээр албан ёсоор өндөрлөх юм.

2000 зочид уригджээ

Хамгийн олон жил төрийн эрх барьсан төрийн тэргүүнээр түүхэнд үлдсэн Хатан хаан II Элизабетийг ширээнд нь залах ёслолд 8000 орчим зочид оролцсон байдаг. Тэгвэл III Чарльзын хаан ширээнд суух ёслол харьцангуй даруухан болох бололтой. Энэхүү ёслолд 2000 орчим зочид албан ёсоор уригджээ. Мэдээж хаан, хатан нарын гэр бүлийн болон ойр дотны хүмүүс ёслолын үйл ажиллагааны хүндтэй суудалд суух нь тодорхой. Хүндтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд Уэльсийн гүн Уильям, гүнгийн ахайтан Кэтрин нар ханхүү, гүнж нарын хамт тэргүүн эгнээг эзлэх аж. Мөн хааны төрсөн ах дүүс болох гүнж Анне, Эдинбургийн гүн Эдвард нар байлцана. Чарльз болон Диана нарын бага хүү хунтайж Харри аавынхаа хаан ширээнд залрах ёслолд ирэх боловч түүний гэргий Меган болон хунтайж Арчи, гүнж Лилибет нар Калифорни муж дахь гэртээ үлдэх мэдээ байна. Дашрамд дурдахад Арчи ханхүүгийн төрсөн өдөр энэхүү томоохон ёслолтой давхцаж байгаа аж. Их Британийн 70 жилийн түүхэнд тохиож буй энэхүү түүхэн ёслолд Ерөнхий сайд Риши Сунак болон өмнөх Ерөнхий сайд Лиз Трусс, Тони Блэйр нар оролцох юм.

Дашрамд дурдахад, Францын ерөнхийлөгч Э.Макрон ёслолд оролцохоо мэдэгдсэн. Чарльз хаан анхны гадаад айлчлалаа өнгөрсөн гуравдугаар сард Францаас эхлэхээр товлосон боловч тус улсад буй ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалын улмаас айлчлалаа хойшлуулаад байгаа. Харин Францын Төрийн тэргүүн энэхүү хүндтэй ёслолд оролцохоо мэдэгдсэн нь хоёр орны харилцаа урьдын адил найрсаг байгааг илтгэх зорилготой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Францын төрийн тэргүүнээс гадна Польшийн ерөнхийлөгч, Австралийн Ерөнхий сайд нарын улс орны төрийн тэргүүнүүд уригджээ. Харин Орос, Беларус, Мянмар, Афганистан, Венесуэл, Ираны удирдагчид оролцохгүй.

Дэлхийн улс төр, урлаг соёлын алдартнуудаас гадна нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөдөг 850 нийгмийн зүтгэлтнүүд, сайн үйлсийн төлөөлөл ёслолд уригдсан байна. Тэдний 450 нь Их Британийн эзэн хааны шагналтнууд аж.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ПРОКУРОР: 37 орон сууц Г.Байгалмаагийн нэр дээр шилжүүлэгдсэн гэх баримт байна
ПРОКУРОР: 37 орон сууц Г.Байгалмаагийн нэр дээр шилжүүлэгдсэн гэх баримт байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​