fbpx Дефолтын ирмэгт дэнжигнэж буй Америк орон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 57 секунд

Дефолтын ирмэгт дэнжигнэж буй Америк орон

Хэрвээ Конгресс АНУ-ын өрийн таазыг өндөрсгөхгүй бол 6 дугаар сарын 1 гэхэд засгийн газар мөнгөгүй болно гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт анхааруулан мэдэгдсэн нь эдийн засагчдын ярианы гол сэдэв болоод байна.

Ийм нөхцөл байдал үүссэн нь Америкийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй дефолт зарлахад хүргэж магадгүй юм. Учир нь, өрийн дээд хязгаарыг өсгөхгүйгээр Америкийн эрх баригчид шинээр зээл авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өрийн тааз гэдэг нь төсвийн орлогоос гадуурх санхүүгийн эх үүсвэрийг зээлээр нэмж татах дээд хэмжээг тодорхой зааж өгөхийг хэлдэг.

Одоогийн байдлаар, 31,4 их наяд долларт хүрээд буй Америкийн өрийн таазыг аль болох ойрын үед өсгөж өгөхийг хатагтай Йеллен Конгресст хандан уриалжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-ын улсын өр 2 дахин өссөн бөгөөд ДНБ-тэй харьцуулсан хэмжээ нь энэ онд 130 хувиас давж магадгүй байна.

Улирал дуусахаас өмнө буюу 6 дугаар сар гарахаас өмнө Сангийн яам өмнө нь төлөвлөж байснаас 449 тэрбум доллароор илүү хэмжээний зээлийг авах гэж байгаа бөгөөд ингэснээр зээлийн нийт хэмжээ 726 тэрбум долларт хүрнэ. Учир нь, орлогын татвараас орох мөнгөний хэмжээ төлөвлөснөөс буурсантай зэрэгцээд засгийн газрын зардал нэмэгдсэний улмаас зээлийн хэмжээг өсгөхөөс аргагүйд хүрсэн хэмээн зарим албан тушаалтан тайлбарлаж байна.

Америкчууд 4-р сард өмнөх оны татварынхаа үлдэгдлийг төлж дуусгадаг тул төсвийн орлого хамгийн өндөр хувиар бүрддэг хэдий ч энэ оны хувьд төсөвлөснөөс доогуур хэмжээнд байгаа учраас засгийн газрын захиран зарцуулах мөнгө урьдчилан таамаглаж байсанчлан 8-р сард бус харин бүр наашилж 6-р сард дуусаж магадгүй болжээ.

Ер нь бол, улсын өрийн таазыг өндөрсгөх нь АНУ-ын хувьд хэвийн үзэгдэл бөгөөд 1960 оноос хойш 78 удаа өрийн дээд хязгаарыг өсгөсөн байна.

Харин энэ онд нэлээд төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй БНН-ын гишүүд Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг /төсвөөс ихээхэн зардал шаардаж буй/ эсэргүүцэж байгаа юм. Бүгд найрамдахчуудын хувьд, өрийн таазыг өсгөсний хариуд төрийн зардлыг эрс танахын зэрэгцээ оюутнуудын сургалтын зээлийн өрийг хүчингүй болгох, экологид ээлтэй технологид татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг хөтөлбөрүүдээ зогсоохыг Цагаан ордноос шаардсаар байна.

сонин mn

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен

Харин эл шаардлагыг Конгрессын дээд танхим болох Сенатад олонх болж буй Ардчилсан намынхан хүлээж авахгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “эдгээр асуудлаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүй” гэдгээ эрс шулуухан мэдэгджээ. Тэрбээр 9-ний өдөр улсын өр, өрийн дээд хязгаарын асуудлаар Конгресс дахь АН ба БНН-ын бүлгийн дарга нартай уулзахаар төлөвлөжээ.

Яг одоогийн байдлаар, өрийн дээд хязгаарыг 1,5 их наяд доллароор өсгөж, харин төсвийн зардлыг 4,5 их наядаар бууруулах чиглэл бүхий хуулийн төслийг бүгд найрамдахчууд өргөн барьсныг Конгресс хэлэлцэж байна.

Дефолт зарлах аюул

Энэ өдрүүдэд бүгд найрамдахчуудын шаардлагыг зөвшөөрүүлэхийн тулд Цагаан ордны тэргүүнд үзүүлж буй шахалт улам нэмэгдсээр.

Шаардлагыг хүлээж авахгүй бол засгийн газар өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлах эрсдэл нүүрлэнэ. Үйл явдал ингэж өрнөх аваас дэлхийн санхүүгийн зах зээлийг доргиож, гол тоглогч болох АНУ-д итгэх итгэлийг алдагдуулна. Улмаар эдийн засгийн хямралыг өдөөж, ажилгүйдэл газар авна. Засгийн газрын мөнгө дуусах аваас төрийн байгууллагуудын ажилтнууд, цэргийн албан хаагчдын цалинг тавих боломжгүй болохоос гадна нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, Батлан хамгаалах яамны ханган нийлүүлэгчдийн төлбөр нэхэгдэх болно. Тэр ч бүү хэл телевизийн сувгууд цаг агаарын мэдээгээ цацаж чадахгүйд хүрэх бөгөөд учир нь, телевизийнхэн холбооны төсвөөс санхүүждэг Үндэсний цаг уурын албанаас мэдээгээ авдаг.

Өрийн таазыг өндөрсгөх эсэх тухай мэтгэлцээн АНУ-д уламжлал болсон хэдий ч хэзээ ч дефолт болж байгаагүй бөгөөд эцсийн мөчид Конгресс өрийн таазыг өсгөснөөр асуудал шийдэгдсээр иржээ. Гэхдээ асуудал үүсэх бүрт “аймшигтай үр дагавар бүхий дефолт”-ын тухай “театрчилсан үзүүлбэр”-ийг толилуулдаг тул дэлхий даяараа түүнийг нь өөрийн эрхгүй шимтэн үзсээр байгаад /дефолт болохгүй гэдгийг мэдсээр байж/ стресст автдаг.

Сангийн сайдын сануулан хэлснээр “өрийн таазыг өсгөх эсэхийг эцсийн минут хүртэл хүлээх нь бизнест хохирол учруулж, хэрэглэгчдийн итгэлийг алдагдуулж, богино хугацаатай зээлийн өртгийг нэмэгдүүлж, АНУ-ын зээлжих зэрэглэлийн чансаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” ажээ. Ингэж хэлснээрээ хатагтай Йеллен 2011 онд болсон үйл явдлыг эргэн сануулав бололтой. Тухайн үед өрийн таазыг өндөрсгөх асуудал нэн хурцадсанаар Америк орон техникийн дефолт зарлахад тун ойртсон бөгөөд Standard&Poors агентлагаас тогтоодог зээлжих зэрэглэлийн хамгийн өндөр ААА гэдэг үнэлгээгээгээ алдаж, үүний улмаас санхүүгийн зах зээл багагүй доргиж байв.

Техникийн дефолт гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал, тухайн цаг мөчид засгийн газар огт мөнгөгүй байж болох ч хэсэг хугацааны дараа мөнгөтэй болохыг хэлдэг, өөрөөр хэлбэл, АНУ-ын засгийн газраас гаргасан өрийн бичгийн хүү, үндсэн төлбөрийг төлөх хугацаа түр хойшилсон гэсэн үг юм.

Б.Адъяахүү

Sonin.mn

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна
Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​