fbpx “Маск тайлах“ шийдвэр: Монголд, дэлхийд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 33 секунд

“Маск тайлах“ шийдвэр: Монголд, дэлхийд

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Ковидын хязгаарлалтыг цуцалж байв. Тодруулбал, одоогоос жил гурван сарын өмнө гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг Та бид хамтдаа даван туулж байна. Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэрхшээл, шинэ сорилтыг учрууллаа. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай, цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжлээ" гэж байв. Тэгж Монгол Улс "маскаа тайлсан" байдаг. Тэгвэл ДЭМБ энэ сарын 5-ны өдөр Ковидын хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргажээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тус байгууллагын Онцгой байдлын хорооны зөвлөмжийг үндэслэж ийм шийд гаргасныг мэдэгджээ. Тэрбээр "Онц байдлын хорооны 15 дахь удаагийн хурлын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Хорооны гишүүд ковидын нас баралт буурч, ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явдал багасч, хүн амын дархлаа өндөр байгааг онцоллоо. Хорооны байр суурь сүүлийн хэдэн сарын хугацаанд өөрчлөгдөж байна. Тэд ковидын урт хугацааны менежментэд шилжих цаг болсныг зөвлөжээ. Тэгэхээр Хорооноос өгсөн зөвлөмжтэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл, ковид нь одоо олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламж байхаа больсон гэдгийг тодорхойлж байна. 2023-2025 оны Ковидын стратегийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг харгалзан урт хугацааны менежментийн талаарх байнгын зөвлөмжийн талаар зөвлөгөө өгөх зорилгоор хяналтын хороог хуралдуулна. Энэ шилжилтийн үед оролцогч улсуудад гаргасан Түр зөвлөмжийн дагуу үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөж байна. Хорооны дарга, гишүүд, зөвлөхүүдэд сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхтэй оролцож, зөвлөгөө өгсөнд сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ.

Гэхдээ ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Долоо хоног бүр мэдээлдэг нас баралт, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо буурч байгаа хэдий ч ДЭМБ-д мэдээлэх тандалт мэдэгдэхүйц буурч, хүний ​​амь насыг аврах арга хэмжээний хүртээмж тэгш бус, цар тахлын ядаргаа нэмэгдсээр байгаад санаа зовниж байна" гэжээ.

Тэрчлэн ДЭМБ-ын ерөнхий захирлаас бүх оролцогч улсад хандаж долоон түр зөвлөмжийг гаргажээ.

1. Улс орнууд ДЭМБ-ын удирдамжтай уялдуулан амьсгалын замын эмгэг төрүүлэгч цар тахлын бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчилж, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн сэргээх ёстой.

2. Насан туршийн вакцинжуулалтын хөтөлбөрт ковидын вакциныг нэгтгэж, ДЭМБ-аас санал болгож буй вакцинуудаар тэргүүлэх ач холбогдол бүхий бүлгийн бүх хүмүүсийг ковидын вакцинд хамруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлж, вакциныг хүлээн авах, иргэдийн эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлыг идэвхтэй шийдвэрлэх хэрэгтэй.

3. Ковидын тандалтын мэдээллийн янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн нөхцөл байдлын талаар иж бүрэн ойлголттой болгож, нас баралт, өвчлөлийн мэдээлэл, түүнчлэн тандалтын хувилбарын мэдээллийг ДЭМБ-д тайлагнаж байх ёстой.

4. Урт хугацааны хүртээмж, хангамжийг хангахын тулд үндэсний зохицуулалтын хүрээнд зөвшөөрөгдсөн эмнэлгийн эсрэг арга хэмжээнд бэлтгэж, вакцин, оношилгоо, эмчилгээний урт хугацааны зөвшөөрөл, хэрэглээг дэмжих хэрэгтэй.

5. Оролцогч улсууд хүчтэй, уян хатан, хүртээмжтэй эрсдэлтэй харилцаа холбоо, олон нийтийн оролцоо (RCCE) болон инфодемийн менежментийн стратеги, хөндлөнгийн оролцоог орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх ёстой.

6. Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн аялал жуулчлалтай холбоотой ковидын олон улсын эрүүл мэндийн арга хэмжээг үргэлжлүүлэн авч, олон улсын аялал жуулчлалын урьдчилсан нөхцөл болгон ковидын эсрэг вакцин хийлгэсэн нотлох баримт шаардахгүй.

7. Халдвар тархалтыг бууруулж, өргөн хүрээнд хэрэглэх боломжтой вакциныг сайжруулах судалгааг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй.

Ийм долоон зөвлөмжийг улс орнуудад өгчээ.

Мөн энэ үеэр ковидын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн хэд хэдэн арга хэмжээг онцолжээ. Тухайлбал, вакциныг хурдтай хийсэн "Топ 5" улсын нэг нь Монгол болсныг дурдсан байна. Мөн олон улсын дунджаар тохиолдолд эзлэх нас баралт 1.0 хувьтай байсан бол манайх 0.2 байжээ. Энэ мэтчилэнгээр ДЭМБ ч, манай улс ч ковидтой холбоотой бүх "тоо"-г нэгтгэж тайлагнасан байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Амарсанаа: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээхэд таван жил шаардлагатай. Ийм үед нэгтгэж буй нь буруу биш
Ж.Амарсанаа: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээхэд таван жил шаардлагатай. Ийм үед нэгтгэж буй нь буруу биш
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​