fbpx Сумны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх амлалт авсны дараа Вагнер групп Бахмут хотод үргэлжлүүлэн тулалдахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 51 секунд

Сумны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх амлалт авсны дараа Вагнер групп Бахмут хотод үргэлжлүүлэн тулалдахаар болов

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин их бууны сумны нийлүүлэлт муу байгааг хурцаар шүүмжилж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй бол Лхагва гарагт Бахмутаас цэргээ татахаар ОХУ-ын батлан хамгаалах яамыг сүрдүүлж байсан юм.

Тэгвэл энэ сүрдүүлгийн дараа батлан хамгаалах яамны удирдлага сумны нийлүүлэлтийг сайжруулах амлалт өгсөн тухай тэр Ням гарагт мэдээлжээ.

“Тулалдаанаа үргэлжлүүлэхэд шаардлагатай сум, зэр зэвсгийн хангамжийг эрс нэмэгдүүлэх амлалтыг бидэнд өглөө” гэж Пригожин хувийн Телеграм хуудсандаа мэдээлсэн байна.

Вагнер групп болон Оросын албан ёсны армийн ажиллагааны уялдаа холбоог генерал Сергей Суровикин зохицуулж байгааг тэр бас хэлжээ.

Түүнийг “Дайн тулааны талаар ойлголттой цорын ганц генерал цолтон” гэж Пригожин магтсан байна.

Харин сум, зэр зэвсгийн нийлүүлэлтийн талаар Кремлийн эрх баригчид ямар нэг мэдээлэл өгөөгүй юм.

Өчигдрийн мэдэгдлээс өмнө Бахмут дахь Вагнерын ангиудын байрлалыг Лхагва гарагаас эхлэн Чеченийн Рамзан Кадыровын цэргүүд авч үлдэх тухай яриа тараад байв.

Харин сумны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсны дараа яах нь тодорхойгүй байна.

Тайван цагт 70,000 орчим оршин суугчтай байсан Донецк мужийн Бахмут хот сүүлийн 10 орчим сарын турш Украины дайны хамгийн том тулааны талбар болоод байгаа.

Хотын 95 хувь Вагнерын хяналтад байгаа гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Бахмутыг оролцуулаад Украины дорнод фронт дээр нөхцөл байдал маш хүнд байгаа ч хяналтаа алдаагүйг Украины хуурай замын хүчний командлагч Олександр Сирьский өчигдөр мэдэгджээ.

Ням гарагт Их Британийн батлан хамгаалах яам Украины дайны талаарх ээлжит тагнуулын тайландаа Оросын ажиллах хүчний хомсдолын талаар мэдээлсэн байна.

Уг мэдээлэлд өгүүлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд Оросын хүн ам хоёр сая орчмоор буурсан нь төсөөлж байснаас өндөр үзүүлэлт гэнэ.

“Цэргийн дайчилгаа, дүрвэлт, хүн амын хөгшрөлт ажиллах хүчний нийлүүлэлтийг хязгаарлаж байна” гэж уг тайланд дурджээ.

Зөвхөн 2022 онд голдуу өндөр боловсролтой, нарийн мэргэжил эзэмшсэн 1.3 сая хүн Оросоос дүрвэсэн байна. Тухайлбал мэдээллийн технологийн салбарын ажиллах хүчний 10 хувь буюу 100,000 орчим мэргэжилтэн 2022 онд ОХУ-аас дүрвэсэн тухай дээрх тайланд өгүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Уран гулгалтын одод Монголд
Уран гулгалтын одод Монголд
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​