fbpx Орчин үеийн хүмүүс 12,000 жилийн хугацаанд гурван удаагийн оролдлогын үр дүнд Европыг эзэлсэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 12 секунд

Орчин үеийн хүмүүс 12,000 жилийн хугацаанд гурван удаагийн оролдлогын үр дүнд Европыг эзэлсэн гэв

Одоогоос 54,000-аас 42,000 жилийн өмнө болсон гурван удаагийн түрэлтийн үр дүнд орчин үеийн хүмүүсийн өвөг дээдэс Европ тивийг эзэлснийг судлаачид тогтоожээ.

Өмнөд Францын Роны хөндийн агуйнуудад судалгаа явуулсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний олж тогтоосноор баруун Азид нутаглаж байсан Хомо сапиенсуудын баруун болон хойд зүгт хийсэн гурван удаагийн их түрэлтийн үр дүнд Европ тивд Неандертальчуудын ноёрхол суларч байжээ.

“Хүмүүсийн эхний хоёр оролдлого бүтэлгүйдэж, гурав дахь нь 42,000 жилийн өмнө амжилттай болжээ. Үүний дараа орчин үеийн хүмүүс Европыг эзэлж, неандерталь хүмүүс устаж эхэлсэн байна” гэж уг судалгаанд оролцсон Тулузын их сургуулийн эрдэмтэн Людовик Слимак тайлбарлаж байна.

Тэдний судалгааны тайлан саяхан “Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Гэхдээ уг судалгааны тайлан орчин үеийн хүмүүс болон неандертальчуудын харилцааны талаар зарим уламжлалт ойлголтыг эвдэхэд хүргэж байна.

Тухайлбал неандертальчуудаас илүү зэр зэвсэг бүтээх чадвартай болсон хүмүүс яагаад Европыг эзлэхдээ ийм урт хугацаа зарцуулсан нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Гэхдээ Слимак үүнийг түрэлт бүрийн үеийн хүмүүсийн тоотой холбон тайлбарлаж байна. Тухайлбал эхний түрэлтээр харьцангуй цөөн тооны хүмүүс Европт ирсэн бол гурав дахь түрэлтээр тоо нь эрс нэмэгдэж, неандерталь хүмүүсийг цөөнх болгоход хүргэсэн гэж тэр дүгнэжээ.

“Гурав дахь удаагийн түрэлтээр асар олон тооны хүмүүс ирж, Европыг хамарсан том нийгмийн тогтолцоог үүсгэсэн. Өмнөх ийм тогтолцоо нь хүмүүсийг неандертальчуудтай хамтрахад хүргэж байсан бол сүүлийн давлагаагаар ингэх шаардлагагүй болсон байна. Үүний үр дүнд Европ дахь неандертальчуудын мөхөл эхэлжээ” гэж Слимак тайлбарлаж байна.

Эх сурвалж: The Guardian

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​