fbpx Сагсны талбайгаас өөр бүтээн байгуулалтгүй сэлбийг тохижуулснаар гэр хорооллын амьдралын чанар дээшилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 54 секунд

Сагсны талбайгаас өөр бүтээн байгуулалтгүй сэлбийг тохижуулснаар гэр хорооллын амьдралын чанар дээшилнэ

Хаврын зэвэргэн салхинд Сэлбэ голын эрэг дагуу 10 орчим насны хоёр хүү шороо, тоос манарган бөмбөг өшиглөн тоглож байснаа эргээд гэр рүүгээ гүйчихлээ. Мөн голын эргийн хажууд өндөр ногоон төмөр хашаатай жижигхэн сагсны талбайд хэсэг хөвгүүд сагсан бөмбөг тоглож байв. Сэлбэ голын эрэг дагуу хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хөдөлгөөн хийх боломжийг олгосон бүтээн байгуулалт нь энэ жижиг сагсны талбай л юм. Манай улсад ногоон байгууламж, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж спортоор хичээллэх боломжтой талбай маш дутагдалтай. Үүнийг дарга, цэрэггүй мэддэг. Шинээр тохижуулалт хийж талбай байгуулна гэдэг ч нэмэгдсэн нь тоотой хэд. Цаасан дээр бичигдэж үлгэр, домог шиг яригдсаар хэрэгжиж эхэлдэггүй төслүүдийн нэг нь Улаанбаатар хотын дундуур урсах Сэлбэ, Дундголыг тохижуулах төслүүд юм. Тухайлбал, 10 гаруй жилийн өмнөөс л Сэлбэ голын урсацыг сайжруулж тохижуулах төслийг боловсруулж Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр тохижуулна гэж байсан ч түүнээс 350 метрийг метрийг л тохижуулж байв. Харин өнгөрсөн жил Дамбадаржаагаас Баянмонгол хүртэлх 8.5 километр орчны тохижилт хийж урсацыг сайжруулах “Сэрүүн сэлбэ” төслийг БНХАУ-ын 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсноор Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татаж төслийн нэгжийг татан буулгаад байгаа юм.

Саарал утаа татарч урин дулаан цаг наашилснаар байгаль дэлхий өнгө нэмэн сэргэх үед нийслэлчүүд хүүхдээ дагуулан салхилдаг газар үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд-уул, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн гээд тоотой хэд л бий.

Тиймээс Сэлбэ голын эргийг тохижуулж урсацыг сайжруулах нь гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах, иргэдийн дасгал хөдөлгөөн хийж салхилах боломжтой цэцэрлэгт хүрээлэнтэй болох, нийгэм, экологийн олон талын ач холбогдолтой. Сэлбэ гол нь нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй, зуслан, гэр хорооллын дундуур урсаж нийслэлчүүдийн ундаа болсон Туул голд цутгадаг. Тухайлбал, Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган газрыг хамарч Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шаргаморьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдолтой. Эдгээр газруудад ч иргэдийн амарч, салхилах талбай, цэцэрлэгт хүрээлэн цөөн.

Энэ талаар СБД-ийн 15-р хорооны иргэн Д.Рэгзэдмаа “Манайх СБД-ийн 15-р хорооны 21 гудамжинд 2000-аад оноос амьдарч байна. Сэлбэ голын хөвөөнд 23 жил амьдарсан бидний хувьд Нийслэлээс Сэлбэ голын эргийг тохижуулж хүүхэд, хөгшид салхилж суух талбайтай болгож өгөхийг хүсдэг. Жил бүрийн хавар сэлбэ голоо аврах, хог хаягдлыг цэвэрлэх аяныг дүүрэг, хорооноос зохион байгуулж хорооны иргэд ч боломжийн хэрээр оролцдог. Яг энэ хавьд Сэлбэ голыг тохижуулсан нь сагсны талбайгаас өөр байхгүй” гэв.

Манайхаас бусад улсууд хотын дундуур урсах жижиг гол, горхио тордож арчлаад иргэдийнхээ амарч зугаалах, дасгал хөдөлгөөн хийх боломжтой бүс болгон тохижуулсан төдийгүй тухайн газар нь аялагч жуулчдыг татсан жуулчдын бүс болсон байх жишээтэй. БНСУ-ын Сөүл хотын төвөөр урсах “Cheonggyecheon” горхины жишээг сонирхуулъя. Энэ гол Сөүл хотын төвд “Jongno” дүүргийн нутаг дэвсгэрээр баруунаас зүүн тийш урссаар Хан мөрөнд цутгадаг горхи юм. Хүн ам нягтаршин суурьшихаас өмнө тунгалаг устай горхи байсан боловч 1953 онд Солонгосын дайн дууссаны дараа хүн амын суурьшлын бүс болж горхины эрэг дагуу оршин суух иргэд ихэссэнээр горхины ус бохирджээ. Тиймээс 1958 оноос “Cheonggyecheon” горхины урсгалыг хааж дээр нь хурдны зам байгуулах ажил эхлэв. 20 жил үргэлжилж 1976 онд дуусгавар болсон төслийн хүрээнд 5.6 километр урт урсах “Cheonggyecheon” горхийг цементэн дор “нууж” хурдны замын хажууд үйлдвэр, худалдааны захууд, Сөүл хотын хамгийн анхны 31 давхар оффис барилга баригджээ. Энэ бүтээн байгуулалт нь тухайн үедээ Солонгосын амжилттай үйлдвэржилт, барилгажилтын үндсийг тавьсан гэж үнэлдэг байв.

Гэвч 25 жил “Cheonggyecheon” горхийг цементэн дор нуусны эцэст Сөүл хотын дарга нийслэлдээ байгалийг эргэн сэргээж иргэд, олон нийтийн амарч зугаалах газрыг байгуулах нь илүү ач холбогдолтойг онцлон, хурдны замыг буулгах ажлыг 2003 оноос эхлүүлсэн байна. 20 жилийн турш барьсан хурдны замаа хоёрхон жилийн дотор нурааж “Cheonggyecheon” горхины байгалийн унаган төрхийг нь эргэн сэргээснээр өнөөгийн төрхөө олсон байна. Одоо энд өдөр бүр 60 мянган орчим иргэд, жуулчид зочлон эрэг дагуу дасгал хөдөлгөөн хийж, залуучууд болздог хөл, хөдөлгөөн тасардаггүй газар болжээ. Түүнчлэн Сөүл хотоос зохион байгуулдаг олон төрлийн фестивал, соёлын уламжлалт арга хэмжээг “Cheonggyecheon”-д зохион байгуулах болсноор жуулчдын хувьд Сөүл хотоор аялахдаа заавал очиж үзэх газраар нэрлэгддэг болсон.

Энэ мэтчилэн олон улсын сайн жишгийг дагаж өөрсдийн боломжинд түшиглэн нийслэлчүүдийн ая тухтай, амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна.

Хүрээлэн буй орчин нь хүний амьралын хэв маяг, амьдралын чанар, нойргүйдэл, стресст нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал, Хүрээлэн буй орчин ба нийгмийн эрүүл мэндийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ногоон байгууламжид нэвтрэх нь хүний амьдралын чанартай холбоотой төдийгүй хүрээлэн буй орчин нь нойрны чанар, стресст нөлөөлж улмаар амьдралын хэв маягт шууд нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хотын хүн амын эрүүл мэндийн бодлогыг боловсруулахдаа хүрээлэн буй орчны нөхцөл байдлын үр нөлөөг заавал анхаарч үзэх шаардлагатайг дурджээ.

Цаасан дээрх төслүүдээ хэрэгжүүлж байгалийн нөөцийг түшиглэн Сэлбэ, Дундголын эргийн тохижилтыг гүйцэтгэж урсацыг сайжруулснаар Сэлбэ гол дагуу амьдардаг иргэдийн амьдралын чанар сайжрах, Туул голын усны чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс урьтаж баталсан хуулиуд
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс урьтаж баталсан хуулиуд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​